С.Амарсайхан: МУ-ын Засгийн газраас амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

Aдмин / Улстөр

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч, гурван алба хаагчийн амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гараад буй.

Уг асуудалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Эх орон, ард түмнийг гамшиг ослоос авран хамгаалах ариун үйлсийн төлөө эрдэнэт бие, итгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн ярив.

Мөн тэрбээр " Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд эдгээр иргэн орон байрандаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж, хэргийн газрыг хамгаалалтад авсан.

Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна.

Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.

60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.

Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл

Ene alialagch boliosoi [37.65.173.23] 2024-01-25 17:47:31

Ene odoo yu vee? Alialagch chin neeh ym Bhoor baatar bolon garch irehiin. Teneh ehnerteigee gertee suuval taarna. 2 teneg ym

Зочин [103.57.93.61] 2024-01-24 17:28:02

Харин тийм

Зочин [64.119.29.2] 2024-01-24 17:14:38

Төлөвлөлтгүй, стандартгүй, авилгад идэгдсэн нийгмийн дүрэмгүй иргэд, жолооч нарын ухамсар соёлоос үүдэлтэй гамшиг зовлонд энэ хүн л хамт байж, эмгэнэл илэрхийлж чадаж байх шив


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.