Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон авто газ түгээх цэгүүдийг буулгана

Aдмин / Боловсрол

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.

Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулийн 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа талаар Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Онцгой комиссын хурлын үеэр танилцууллаа.

Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар болов.
БШУЯ-ны сайд, газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг байхыг сануулж холбогдох яамдад 2023 оны хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:46

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:45

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Иргэг [59.153.112.196] 2024-01-31 14:22:17

Маш зөв, бүрэн дэмжиж байна.Сургууль цэцэрлэгийн ойр маш олог ШТС-ууд байна, үүниыг зайлуулах хэрэгтэй

Зочин [66.181.185.31] 2024-01-28 15:12:30

Анхнаасаа штс байсан газар шахаад барьсан барилга ч байгаа

Зочин [202.21.108.28] 2024-01-28 10:31:09

ингэж тэнэглэж бхаар гадаад оронд хэрэглэдэг техник технологийг нь оруулж ир гэж хэлээч. америкт клонк дээрээ л тамхи татаал зогсож бдаг

Байды [202.126.89.118] 2024-01-28 08:03:43

Жинхэн худлаа поп сайд за харъя сонгуулиасаа өмнө буулгачаарай

ЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭГЧ ЮМ ШҮҮ [46.135.5.108] 2024-01-26 17:52:49

Дунд сургуулийн системийг хорлож сүйтгэж байгаа этгээд дээ.

Зочин [66.181.185.113] 2024-01-26 12:07:59

Б,З, Д ийн 5 8 16 хороонд 68 69 53 ойр орчмын айлууд нүүлгэё орон сууц, сургууль цэцэрлэг ойрхон Ш,Т,С, нүүлгэё зөв өөрийн болон хүний хүүхэдэд ээлгүй хүмүүс юм аа харамсалтай

Зочин [66.181.189.166] 2024-01-26 11:05:21

Түргэн нүүлгэх хэрэгтэй шүүгай болно хүүхдэд ээлтэй хандая

Баярбат [66.181.161.14] 2024-01-25 23:23:58

Газаар халааж байгаа сургуулийг яах юм бол ,71-р сургуулийн нэг буланд 40-50ш том баллонтой газ байх юм .

Зочин [66.181.189.58] 2024-01-27 23:11:09

Gaz ashiglaj surgana geed baigaa yum bishuu

Мурийцах уу? [103.57.93.133] 2024-01-25 21:29:33

Барахгүй, бүтэхгүй, ШТС-үүд хаахгүй.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.