ГССҮТ: Биеийн хэсгийн 80-90 хувь нь түлэгдсэн зургаан хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байна

Aдмин / Эрүүл мэнд

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр энэ сарын 24-ний шөнө шингэрүүлсэн хийн түлш тээвэрлэж явсан цистерн машин осолдож, дэлбэрэлт үүссэн осол гарсан. Уг ослын улмаас 14 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэнээс дөрөв нь анхны тусламж аваад буцсан бол 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ГССҮТ-өөс иргэдийн биеийн байдлыг тодруулахад "Биеийн хэсгийн 80-90 хувь нь түлэгдсэн зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Зургаан хүний гурав нь маш хүнд, гурван хүний биеийн байдал хүнд байна. Эдгээр хүмүүсийн амин үзүүлэлтийг дээшлүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байгаа. Биеийн байдал тогтвортой болохоор нөхөн сэргээх эмчилгээ хийгдэнэ.

Биеийн хэсгийн 30-45 хувь нь түлэгдсэн дөрвөн хүн ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой. Эм, тариа тасраагүй, нарийн мэргэжлийн эмч нар нэмэлтээр хяналт тавьж, шаардлагатай мэс заслыг хийж байгаа"-г мэдээллээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:40

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [203.98.76.249] 2024-01-29 12:11:55

гал гарч байхад сэлгүцээд л явэж байсан мал сүрэг мэт хүмүүс ингэж түлэгдсэн үү эсүүл оршин суугчидаас уу?

Зочин [139.5.218.253] 2024-01-28 22:27:20

Бурхан минь түргэн илааршиж эдгээсэй

4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.