Сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо 2023 онд 10 хувиар буурчээ
Прокурорын байгууллага 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495, мөрдөн байцаалтын 27.600 хэрэгт хяналт тавьж, 15.045 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 896 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1397 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь 2022 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, хүний эрхийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүнийг үндэслэлгүйгээр баривчилж, хорьж мөрдөхгүй байхад анхаарч ажилласантай холбоотойгоор сэжигтнээр баривчлагдсан хүн 13.3 хувиар, цагдан хоригдсон хүн 10.5 хувиар тус тус буурсан.
Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг прокурор хянаад, 154 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.
Сэтгэгдэл
Иргэн [103.41.93.76] 2024-01-27 08:55:58
Хорихгүй болохоор эргээд оргож алга болсон хулгайч нар ихсэнэ, иргэд хохироод үлддэг сөрөг үр дагавартай л үлдэнээ