Төсвийн хөрөнгө оруулалт 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ

Aдмин / Эдийн засаг

Сангийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний удирдлагын талаар Нээлттэй нийгэм форумд сэтгүүлчид болон ТББ-ын төлөөлөлд танилцууллаа.

Тодруулбал, 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг мэдээллээ.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалын мэдээлснээр, өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,917.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1143 төсөл, арга хэмжээг 2,857.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр гүйцэтгэл 96.4 хувьтай гарчээ.

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 24,476.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 140 төсөл, үйл ажиллагаа, арга хэмжээнд 1,522.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгосноос гүйцэтгэл 84.8 хувьтай гарсан байна.

2023 онд нийт 1283 төслийг 4,380.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

2024 онд нийт 1430 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс:

  • 1300-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,
  • 130-ыг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх нь.

Эдгээрийн нийт төсөвт өртөг 36,510.5 тэрбум төгрөг, нийт санхүүжүүлэх дүн 5,167.4 тэрбум төгрөг болж байгаа аж. Нийт төслийн 55.5 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг тэрбээр мэдээллээ.

Манай улсад жилд дунджаар ДНБ-ний 4 хувьтай тэнцэх төсвийн хөрөнгө оруулалт хийж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамнаас мөн Төсвийн мэдээллийн цахим сангуудыг танилцуулав. Тодруулбал, PIMIS ODAMIS цахим системүүдийг танилцуулав. Системийн нийт хандалт 6108, android апп таталт 22.004, iOS апп таталт 8.108 болоод байгаа аж.

Уулзалтад “Бодлогод залуусын хяналт”, Үнэн хатамж”, “Тунгаахуй”, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, “Сэтгэлзүйн мэдрэмж”, Завхан аймгийн “Өрнөх хөгжил” зэрэг ТББ-уудын төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.