ГССҮТ: Дэлбэрэлтийн улмаас 14 хүн хүргэгдэж ирснээс дөрвөн хүн эрчимт эмчилгээний тасагт байна
Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч, нэг иргэн нас барж, 10 гаруй хүн түлэгдсэн. Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодрууллаа.
ГССҮТ-ийн хэвлэлийн ажилтан:-Түлэнхийн төвд өнгөрсөн долоо хоногт дэлбэрэлтийн улмаас 14 хүн хүргэгдэж ирснээс дөрвөн хүн эрчимт эмчилгээний тасагт, таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй.Харин маш хүнд байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд хэвээр байна. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.Эрчимт эмчилгээний эмч нар 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлж байна. ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хангалттай байгаа гэлээ.
Сэтгэгдэл
qqijuqdwtj [77.221.152.105] 2024-10-23 11:28:47
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
jeyizdwvpa [77.221.152.105] 2024-10-23 11:28:45
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:26
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [118.221.209.8] 2024-01-31 14:22:49
дэлбэрэлт гаргасан жолоочийг шоронд хий тэрний хариуцлага. дэлбэрэлт рүү хүн явуулсан дарга нарыг бас шоронд хий тэхгүй бол ийм хэрэг ихэснэ
ONZGOI [202.126.91.35] 2024-01-30 20:42:55
Delberelt.xij.gazrin.gynes.abtobys.gargaj.absan.baina.