Нүүрсний 40 их наядыг ард түмэнд жил болгон хуваарилсан ч 11 жил хүрэлцэнэ
Нэр бүхий УИХ-ын гишүүд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайлагдсан талаар шуугьж нийгэм даяараа хөдөлж асуудлыг түргэн шийдвэрлэж авлигачдад хуулийн хариуцлага хүлээлгэн ҮАБ-д ноцтой харшлах хэмжээний эдийн засгийн алдагдлыг хохиролгүй болгоход дорвитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт ард түмэн итгэж байв. Гэвч бодит байдал төсөөлснөөс эрс өөр байв. Нэр дурдагдаж баримт сөхөгдсөн эрх мэдэлтнүүд бус хоёр гурван жараахайгаар туг тахиад хариуцлагад татдаг мэргэжлийн байгууллагууд худал үнэн нь үл мэдэгдэх цуу маягийн мэдэгдлүүд, элдэв телевизийн ярилцлагаар шүгэл үлээгчийн дүр үзүүл гээд өнгөрөв. Хэрвээ баримтгүй л бол хэн ч байсан аливаа салбарын болон хувь хүмүүсийн нэр хүндэд халдах эрхгүй. Товчхондоо хууль зүйн сайд дураараа ярьснаа баатарлаг үйлс мэт сурталдаж болохгүй.
Эрх биш эрх зүйт төртэй, хууль шүүхтэй улс. Эрх мэдэлтний өндөрлөгөөс эрх дураараа бүхнийг дураараа буруутгаж, дуусашгүй улс төрийн өрсөлдөөнд төрийн албыг ашиглавал аюулын хэмжээ эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Нэг үгээр мэдээлэл, мэдэл чадалдаа эрдэх замаар улс төрийн карьер ахих гэж байгаа бол тун эндүүрэл.
Засгийн Газар Эрдэнэставантолгойн ногдол ашиг гэж 104 мянган төгрөг хуваарилсан ч нэлээд нь хувьцаагаа сургалтын төлбөр бэлэн хэлбэрээр төрд буцаагаад зарсан учраас 70 мянган төгрөгтэй үлджээ. Гэтэл нүүрсний хулгайн дуулианаар дэгдсэн 40 их наяд төгрөг гэх тоог хэрвээ ард түмэндээ өгсөн бол хүн бүрд 1 сая төгрөгийг 11 жилийн турш өгч болохоор мөнгө. Би ийм их боломжоо алджээ. Гэтэл эрх баригчдын зүүд зэрэглээ шиг мэдэгдлүүд ард түмний өр ширтэй амьдралд нэмэр болох бус төөрөгдөл төвөг учруулсаар.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Мөнгөө авна шүү . [66.181.177.119] 2024-02-09 11:03:58
40 их наяд аа 3 сая хүндээ хуваагаад өгөө . Авнаа хөө .
Зочин [202.9.46.223] 2024-02-08 19:41:46
Ямар нүгэл хийсэн болоод ингэж шийтгүүлж дэглүүлж амьдрах ёстой юм бэ