Улс төрчдийн сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл нь малчид биш

Aдмин / Улстөр

Хаврын тэргүүн сар, шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай Монгол түмэн энэ өдрүүдэд ах дүү, амраг садан айл хотлоороо цэнгэл баяраа хуваалцан байна. УИХ-ын гишүүд, улс төрчид ч завшааныг ашиглан сонгуулийн оноо цуглуулах ажилдаа шамджээ. Хэдий сонгуулийн тухай хуулиараа элдэв золголт уулзалт арга хэмжээ сурталчилгааны өдөр хоног эхлээгүй байхад хориотой ч энэ нь эрх мэдэлтнүүд УИХ-ын гишүүдэд хамаарахгүй. Гишүүний бүрэн эрхийн хүрээнд тайлан уулзалт хийх далимаар ард түмний сэтгэл санааг элдэв эрээн мяраан автуулахаар зүг зүгт мордоцгоожээ.

Улсын аварга, аймаг, сумын аварга малчдын шагналыг бараг орон нутгийн нэгж бүрд хэд хэдээр нь олгож хавтгайруулан тэр ёслол дээрээ өнөөх эрх дархтнууд дээл хувцсаараа нүдээ бүлтэртэл гоёод хөөрхий малчдыг сандарган телевизийн кино багтай шахам явцгааж өөрсдийгөө баахан сурталчлах ажлыг амжуулав.

Мал аж ахуй, нүүдэлчин өв соёлоо хамгаалах, хөгжүүлэх , өвлүүлэхэд төрөөс тогтвортой нэгдсэн бодлого хэрэгжүүлээгүйн уршгаар говь нутаг цөлжих эзгүйрч, хангайдаа зуд зурсан нүүрлэн ихэнх малчдын амьдрал ахуй тун хүнд ба залгамжлах залуу хойч үегүй идэр үеийнхэнд бодит үр ашиг тааруу хэвээр л. Гэтэл социалист системийн үлдэгдлийг гааруулах мэт элдэв төмөр, тууз, хоосон алдар гавьяагаар хөөргөдөн сонгууль дөхөхөөр л гэнэтхэн мал ахуйдаа хайртай, малчин уг удмаа гэх чин сэтгэлтнүүд борооны дараах мөөг шиг олширдог гаж үзэгдэл ажиглагддаг.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.112] 2024-02-14 08:15:57

Харахаас нүд хорсмоор. Тэгчээд улс орны бодлого тодорхойлно гээд байгаа. Цццц

Сонгууль одоо ӨӨР болж байгаа. [66.181.181.73] 2024-02-14 01:54:13

Шинэ сонгуулийн хуудиар малчид сонгуульд нэг их үүрэг гүйцэтгэхээ БОЛЬСОН. Одоо бол төв суурин газруудын хүн ам сонгогдоход ИЛҮҮ ЧУХАЛ болж хувирсан. Иймд нөхцөл өөрчлөгдсөн шүү.

Зочин [202.9.47.34] 2024-02-13 11:37:53

Малчдийг аварга малчин сайн малчин элдэв янзын тусламжаар аргалж байгаад саналын авч дөнгөх байх даа.

[103.212.119.224] 2024-02-13 11:22:56

Эрх нь байгаа юм чинь юу ньболдгүй юм өөр намыхан эрх барьж байвал бас ингээд явна бүү атаархаад бай

Зочин [103.254.123.58] 2024-02-13 10:15:43

Малчид гэж МАН ын сонгуулын гол хөзөр байнаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.