МАН-ЫН ДАРГЫН ХОЁРДМОЛ МАНЛАЙЛАЛ
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 34 жилд хамгийн удаан засагласан гэгдэх нь. Нэн шинэ түүхэнд гүйцэтгэх засаглалын насны дундаж 3 жил хүрэхтэй үгүйтэй байв. Энэ бол төрийн залгамж, тогтвортой байдлын асуудал. Үе үеийн Ерөнхий сайд нар нийгмийн хамгийн хүнд ачааг үүрдэг. Нэг талаас улс төрийн нөгөө талаас түүхийн өмнө хүлээх хариуцлага их учраас үнэний шалгуураар шүүгдэхээс аргагүй. Хэт дарангуйлагч, түүхийг өөртөө зориулан бичигч, хууль зохиогч дэглэмтэй байлаа ч хожим цаг хугацааны аясаар улам тодордог. Л.Оюун-Эрдэнийн хувьд авлигач нартай хатуу тэмцэж, улс орноо олон уналтаас аврах эсвэл тэр чигт зөнд нь орхих сонголттой нүүр тулсан хэрэг.
Дэлхийн нийтийг хамарсан хямралаас гадна дотоодод олон жил үргэлжилсэн алдаатай бодлогын үрээр Үндэсний аюулгүй байдлын үзүүлэлт эмзэг байдалд ороод байсан Монгол Улсыг тэр “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” өдий хүргэлээ. Авлигач нарт тал засаж ард түмнээсээ урвасан эсэхийг ч хулгайн тогтолцоог шинэчлэн хууль шүүхийг шударга мөрдүүлж, түүхэн үүрэгтээ үнэнч байсан эсэхийг ч хожим харах л үлдэж. Энэ утгаараа түүний Ерөнхий сайдаар ажилласан үеийг “хоёрдмол манлайлал” гэж нэрлэж болохоор.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [202.21.100.210] 2024-02-16 08:14:45
Монгол улс тун удахгүй их хөгжлийн замдаа орно. Хулгайч авилагч нараасаа хурдан салж, хөрөнгийг нь хурааж хуулийн хариуцлага хүлээлгээд ирэхээр улс орон аяндаа хөгжинө. Та нарын хийсэн жонхууг арилгах гэж чамгүйл зүтгэж байгаа шүү энэ хэдэн залуучууд.
Зочин [89.39.107.205] 2024-02-15 14:50:52
Оюун-Эрдэнэ эхлээд өөрийн намын Сү.Батболд, Дэргэрсайхан мэтийн том хулгайч нартайгаа тэмцмээр юм! Жижиг жараахайнуудаар туг тахиж үзүүлэн тоглолт хийхээ болио!!! Аль эсвэл эрлийз хурлийз цустай болохоор толгой нь хүрдэггүй юм уу?!! Нямбаатар, Энхбаяр мэтийн донгионууд чинь Оюун-Эрдэнийн нохойд барьдаг мод биз дээ?! Хийж байгаа үйлдлүүд нь ногоон малгай духдуулсан, ямар ч бодлогогүй тэнэг хурган коммунистууд л гэж харагдаад, тэнэг хүн л биш бол Ардын намыг хараахаараа л нэг болж байна. Данхан толгойт минь арай өөрөөсөө ухаалаг нэгнийг бэлдэж халаагаа өгсөн нь дээр дээ!!!
Юү өөрчлөгдөх юм бэ? [66.181.181.73] 2024-02-15 22:38:40
Тэглээ гээд авилгал Монголд БУУРАХГҮЙ. Шинэ дарга гарч ирлээ гээд 2028 онд авилгал буурна гэж бодож байна уу? Ягшдээ. Авилгал бол монгол хүний яс маханд нь шингэсэн ЧАНАР болчихоод байна. Дарга, цэрэг ямар ч ялгаагүй.
Спонсоруудаа үргээгээд байж болохгүй. [66.181.160.82] 2024-02-15 14:25:13
Сонгуульд авилгачид спонсор болдог. Намын дарга нар чангараад байвал сонгуулийн үед тэр намд нь спонсор олдохгүй. Иймд засаг барьж буй нам нь сонгуулийн үеэр авилгачдаа чангалж болдоггүй юм. Хэцүү ш дээ. Харин сонгууль дууссаны дараа 2-3 жил авилгачдыг дарамтлаад байж болно байх. Кх!
Зочин [139.5.219.192] 2024-02-15 13:55:14
Авилгатай тэмцэж байна гэж 7 жил цамналаа. Харин Монгол улс энэ хугацаанд авилгалын үзүүлэлтээрээ 30 байр ухарлаа. 500 сая жуулчин оруулж ирнэ гэсэн 500 мянга, 50 сая төгрөгөөр торгоно гэсэн өнөөг хүрэтд ганц ч төгрөгөөр торгож чадахгүй л байна. Энэ мэтээр яриад байвал энэ боловсролгүй шоучин хэн бэ гэдэг нь ойлгомжтой болсон...
зочин [49.0.130.24] 2024-02-15 13:12:30
хоосон толгойтой, худлаа попорч сүржигнэхээс хэтрэхгүй жүжигчин ерөнхий сайд
иргэн [202.131.251.130] 2024-02-15 11:33:41
ядуурал гаарсан, эрх чөлөө хумигдсан, шудрага бусын хонгилоор шудрага иргэдээ чирж шорон оронд хорьсон ийм л найман жилийг нүдээрээ үзэж бна. жирийн иргэдийн амьдрал дэндүү ядарч доройтсон он жилүүд боллоо.
Zochin [202.9.40.2] 2024-02-15 11:23:58
3 Hvvrtrei xylgaich.
Зочин [202.131.246.46] 2024-02-15 15:44:18
чи өөрөө жинхэн хулгайчдын тролл байна даа.