СТАТИСТИК: Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх жилээс 9% өслөө
2024 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.4 сая төгрөг.
Сонгинохайрхан дүүрэгт шинэ, хуучин орон сууцны үнэ хамгийн хямд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Rty [66.181.183.202] 2024-02-16 01:09:40
Tegheer 9% tugrugiin une unaj bn gesen ug sh
зочин [202.21.117.210] 2024-02-15 13:17:49
худлаа мэдээлэл тараахаа болиочээ.