Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 онд 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 244.5 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.
Үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөхоноос 308.2сая ам.доллароор өссөн байна.Үйлчилгээнийхудалдааны орлого 2023 онд 1.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 477.6 сая ам.доллароор, зарлага 4.3 тэрбумам.доллар болж, өмнөх оноос зарлага 785.8 сая ам.доллароор тус тус өссөн байна.
Үйлчилгээний орлого 2023 онд өмнөх оноос 477.6 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 95.1 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний орлого 292.9 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 89.6сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний зардал өмнөх оноос 785.8 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний зардал 98.6 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний зардал 281.1 сая ам.доллароор, бусад үйлчилгээнийх 406.1 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Үйлчилгээний орлогын 42.8 хувийг тээврийн үйлчилгээ, 33.7 хувий гаялал жуулчлалын үйлчилгээ, 23.4 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлж байна. Харин үйлчилгээний зардлын 34.1 хувийг тээврийн үйлчилгээ, 29.9 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 36.1 хувийг бусад үйлчилгээний зардал тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.149] 2024-02-15 23:29:55
Монголбанк бол тэр чигээрээ алдагдалтай ажилладаг мөртлөө Монголбанк ажилтнуудаа үнэгүй орон сууцаар хангадаг юм.
Зочин [122.201.31.121] 2024-02-15 21:41:13
Улсын төсвийн ашиг хэд вэ?
Зочин [203.98.76.249] 2024-02-15 15:40:52
их наядаараа хулгайлсан мөнгөө татаж авчуул их наядын ашигтай гарна
иргэн [66.181.191.108] 2024-02-15 15:07:16
монгол улс японоос 100 сая долларын бараа импортолсон бол зөрүүлээд японлуу 100 сая долларын бараа эксдортлох эрхтэй , гэвч манайх нийлүүлэх бараа бүтээгдэхүүн түй ч байхгуй , манайх бүх улсуудаас авсан бараагаа ганцхан хятадруу гаргасан нүүрсээрээ нөхөж байна , өөрсдөө юу ч хийж чаддагүй гадны брендээр гангарсан үхэр монголчууд ичиж амьдарцгаа
Зочин [58.137.3.168] 2024-02-16 12:57:43
Yag unen