С.Амарсайхан: Малчдадаа туслах, дэмжих үндэсний аяныг УОК, Засгийн газраас зарлаж байна

Aдмин / Улстөр

Улсын Онцгой Комисс (УОК)-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр "Улсын хэмжээнд малчдадаа дэмжих, туслах үндэсний аяныг Улсын онцгой комисс, Засгийн газраас зарлаж байгаа. Үүнд ААН, иргэд, төрийн бүхий л байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна.

Энэ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  1. Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна.
  2. Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ.
  3. Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна.
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна.
  7. Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.
  8. Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
  9. Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ.
  10. Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна.
  11. Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа" хэмээн ярив.


Сэтгэгдэл

Irgen [66.181.184.26] 2024-02-17 07:49:31

Ter mongo ,Mongoliin baylag , gazar hulagailj bayjsan khulgaich naraasaa Malchdad tuslakh mongoo garguulaa ..Ard tumen chiny tuslakh tenkhel baikhgui g ta nar medej baigaa ...Zunjingaa nair naadam zokhion baiguulj ,khudlaa baakhan khun shagnadagiin Gai ...Naadmaa khiilgui Yakhav gekhdee ardalh ajlaa bodoj baikh kheregtei ..Baigal shiitgekh ny argagui 2 .Udakhgui Toriin khulgaich Ta nariig Tenger gesgeej Shiitgenee

Зочин [202.126.90.90] 2024-02-16 23:53:57

Mash zow shiidwervvd gargajee arail oroitloo

Зочин [66.181.186.231] 2024-02-16 21:15:02

Байгаль зохицуулна, МАН зөвхөн сонгууль бодож байгаа шүү?

Zochin [122.201.31.255] 2024-02-16 19:33:14

Malchid uursduu yalaa uurne shu mai shu mah awaad irehed n awaagui shu hudaldaad awah chadal bna

zochin [202.131.245.34] 2024-02-16 15:51:36

zunjingaa nair naadam zohion baiguuldagaa boli, 100 jildej bhaar jil bvr uvuljiltiin beltgelee aimag bvr hanga. Hotiin ajilchin bid huvidaa mal tejeegeegui, bvgd tatwar tulj zeelees zeeliin hoorond amidarch bna. Hen ch henii umnuus malachin boloogui bolhoor malchid uursduu beltgelee hangaj hariutslagatai bh heregteishdee. Chadahguee za

зочин [66.181.180.248] 2024-02-16 10:38:47

Дэндүү хожуу хөдлөж байна. Зүүн аймагуудын нутгаар явж байхад билчээр замыг хусаад өгөөч гэж л ам булаалдан гуйсан одоо хир ирээгүй хэвлэлээр өөрсдийгөө сурталчилаад байна Цасан доор борог өвс байна Мал ухаж идээд туурай халцардаг юм байна Тэр чигтээ мөсөн болчихоогүй байна 5 боодол өвсөнөөс илүү тус байсан юм Цаг наашилж байна даа

haha [202.126.89.119] 2024-02-16 10:18:18

muu pizda turuus zailah heregtei buudal savaa ajiluul gichii


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.