Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл

Aдмин / Улстөр

Ам л нээвэл “...Авлига”, сав л хийвэл “...Нүүрсний хулгай, нийтийн тээвэр, нийслэлийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, Бүлэглэл..” гээд байдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр олон нийтэд хандаж тун “томоотой” мэндчилгээ хүргэсэн. Гэхдээ уяачидтай хийсэн “Монгол хууч”-аараа “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж.

Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг. Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэж ярьсан юм.

Тэгвэл уржигдрын Засгийн газрын хуралдаан дээр нөгөө л авлига, хулгайн талаар ярьж, зарим шийдвэрийг гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн байна. Мөн тэрбээр “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл. Бас Хөрөнгө оруулалтын эх хуульд оролцсон бүх хүн, тухайн үед тэр хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд, сая Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан нөхдүүд гээд бүгдийг нь АТГ-т шилжүүлээрэй” гэсэн байна.

Түүнчлэн “...Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Ц.Баясгалан [66.181.186.190] 2024-02-18 19:34:52

Засгийн тэргүүн сайн ажиллаж байна. Хотын дарга зүтгэлтэй ажиллаж байна.Ардын намын асар их хар хүчин дотор энэ хоёрын зэрэг “туулайн чинээн цагаан “ хүч ямар их эерэг үр дүнг үзүүлж байгааг ьүмэн одон минь ойлгоосой.Хууль.зүйн сайд,Боловсролын сайд зэрэг хүмүүс найдвар төрүүлж байна,

Зочин [124.158.67.93] 2024-02-18 07:29:30

Ард түмэн ЕС Оюунэрдэнийг дэмжиж хамгаалах хэрэгтэй. Авилгын эсрэг үнэхээр сайн тэмцэж байна.

Зочин [66.181.179.36] 2024-02-16 15:52:11

Дийлэхгүй дээ, оросын авлигын системийг женко яг хуулаад монголд нутагшуулчихсан. тэмцээд нэмэргүй, гэхдээ ингэж зүтгэж оролдож байгаа нь сайн хэрэг.

Зочин [202.126.90.41] 2024-02-16 14:53:47

Шаа шаа

Зочин [202.126.89.38] 2024-02-16 13:08:05

Данх зайлаарай

Зочин [66.181.191.101] 2024-02-16 11:36:18

Энэ залууг ганцаардуулж намынх нь хулгайчид бусад намынхантай нийлж сонгуулиар намаа ялагдуулаад дараа нь намын даргатайгаа хариуцлага тооцож байна гээд л зайлуулах вий гэхээс л би айж байна тэгвэл монгол буцаад л тонуулчидтайгаа үлдэнэ гэсэн үг

зочин [66.181.180.248] 2024-02-16 10:31:12

Түмэн олон уг нь нүд чихтэй байдаг даа Одоо үе хэдэн төг өгөхөөр авлигачидын хөл гар болж илт 76 хулгайч гэх шиг муухай болгоно оо төр лүү чиглүүлж байж хэрэгээ саарамжуулах сандарсан идсэн хөрөнгийг хагас цацаж троллуудаараа яриулах юм Түүнийг нь шейрэлж байгаа хүн байна уу Ховор л байна. Шудрага манлайлагчидаа дэмжихээс хэн айж байна Тэр л хөгжлийн дайсан амиа хичээгч мөн

Zochin [202.9.40.2] 2024-02-16 10:18:09

SAIN NIITLEL BAINA.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.