“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна

Aдмин / Эдийн засаг

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн цэвэр ашиг 2023 онд 24.5 хувиар өсөж, нийт 558,782,869,011 төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 17.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 31.8 хувьд хүрсэн амжилттай ажиллалаа.

“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулан тараах болно.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу.

Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ

141.73 төгрөг

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр

2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр

Ногдол ашиг төлөх өдөр

Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор


Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2024-02-19 17:27:27

1 хувьцааг хэдэн төгрөгөөр зарсан юм бэ

Уранцэцэг [203.91.115.48] 2024-02-19 12:17:16

Хувьцаа байгаа гэдгээ яаж мэдэх үү

Баярхүү [66.181.176.249] 2024-02-19 09:15:37

Хаан банкны хувьцааг яаж авах вэ

Нс [122.201.31.49] 2024-02-19 09:00:36

Нарангэрэл

Нямгарав [66.181.161.172] 2024-02-19 03:41:03

Хувьцаатай гэдэгээ яаж мэдэхийн

ЦЭНД СҮРЭН ДАВААДАГВА [202.126.90.46] 2024-02-19 02:37:48

хувьцаатай гэдгээ яаж мэдэхийн бол

A.Oogii [202.126.91.93] 2024-02-18 13:44:13

Huwitsaatai gedgee yaj medehiin

D SHIJIROYUN [202.126.89.112] 2024-02-18 08:48:58

Nasad onogdoh ymu 141000 tog ymu

Нарангэрэл [122.201.31.49] 2024-02-19 09:01:12

10000


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.