Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна

Aдмин / Улстөр

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2023-2024 оны өвөл төмөр болон цагаан зудтай байгаа 19 аймаг, 1 дүүргийн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэллээ. Тусламж хүргэх ажлын багийн уулзалт өнөөдөр цахимаар боллоо. Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, Монголын улаан загалмай ниймгэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар оролцов. Хурлын үеэр 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар аймгийн зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх чиглэл авсан юм.


Сэтгэгдэл

Иргэн [202.55.188.40] 2024-02-21 09:09:21

Яг малчиддаа хүрч чадвал тусламж маш их хэрэгтэй байгаа шүү

Зочин [202.126.88.75] 2024-02-21 05:21:21

Малчдад бүрэн очих уу. Сумын төвийнхөн хуваагаад авчихдаг юм билээ

ИРГЭН [202.126.88.143] 2024-02-20 15:54:42

МУЗН-ийн сайн санааны хөрөнгийг энэ муу БОЛОРМАА авгай өөрөө өгч байгаа аятай, их ажил хэрэгч дүр үзүүлээд хуваарилаад суугаад байх юм эндээс зайлах болоогүй юм уу яасан их удаж байнаа. Тусламжийг хэнч хуваарилаад өгчихөж чадна биз дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.