НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГӨӨР МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХЭД ХАНГАЛТТАЙ

Aдмин / Улстөр

Зудтай өвлийг арайхийн давах аядаад байсан малчдын нуруу тэнийх яагаачгүйг илтгэн хаврын тэргүүн сар гаруут цасан шамарга, их хунгарын аюул нөмөрчээ. Нийт нутгийн дийлэнх нь байгалийн гамшигт өртөж, малчид модоо барихад хүрээд байна. Ийм цас зудын аюул 1975 оноос хойш тохиогоогүйг цаг уур орчны шинжилгээний холбогдох газраас мэдэгджээ. УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэхдээ эрх баригчид 600,700 мянган мал л хоргодож байна гэх зэргээр худал мэдээлэл өгч байна зүүн бүс нутагт л гэхэд дор хаяж сая гаран хоёр сая шахуу мал хоргодож төл малгүй болсон байна.

Малчдын амьжиргааны эх үүсвэр алдагдаж нийгмийн халамж шаардлагатай өрх гэр бүлийн тоо зудад нэрвэгдсэн олон мянган малчдаар нэмэгдэхэд хүрч байгааг онцлоод хэцүү бэрх цагт бэрхшээлийг хамтдаа давах уриалгыг дэвшүүлсэн юм. Харин эдийн засагт ийнхүү нэгэнт уналтад ороод байгаад хөдөө аж ахуйн салбарыг бүр мөсөн арчих төсөөлөл байхгүй нь төр төлөөлөгчдийн зүгээс ойлгомжтой боловч цаашид ямар арга хэмжээ авч шуурхай бодит үр дүнд хүрэх эсэхээ тодорхойлоогүй.

Хэрвээ алдагдсан боломжийн асуудлыг сөхөж тавихад хүрвээс нүүрсний хулгай буюу экспортын бүртгэлээс гадуур эрх мэдэл албан тушаалтан, улс төрчдийн гар дахь бохир системээр гадагш хил давсан нүүрсний хулгайн олон арван их наяд төгрөгийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж улмаар улсын стратегийн онц чухал салбар болох хөдөө аж ахуй тэр дундаа малчин амьжиргааны эх үүсвэр богино хугацаанд алдагдахын эсрэг дорвитой шийдэлтэй хөдөлж чадвал боломж байгаа болов уу.

Тодорхой эх сурвалжуудын мэдэгдэж байснаар алдагдсан хулгайн нүүрсний төгрөгөөр тооцсон хэмжээ нь 40 их наяд төгрөг гэлцдэг. Эрдэнэставантолгойн сонгуулийн жилийн сайрхал ч гэмээр хувьцааны ногдол ашиг гэж нийт иргэдэд тараасан мөнгийг хэд дахин үржүүлж чадахаар тоо.

Гэтэл малчдын арилжааны банкнууд дахь нийт зээлийн хэмжээ 1 их наяд төгрөг л гэх. Малчдын 80 хувь нь ийнхүү өрөнд хэдэн малаа тавиад туучихсан төдийгүй зээлээ хугацаандаа төлж чадах бололцоогүйджээ. Том эдийн засгийн онол ярьж, банкны бодлогоороо монополь эрх эдлэгч Монголын банкнуудын малчны зээлийг хойшлуулах эцсийн хугацаа нь нэг жил хүртэл байна.40 их наяд төгрөгийн нүүрс зувчуулагдаагүй бол төсвийн өгөөж оновчтой хуваарилагдахад багагүй нэмэртэй байх ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.172] 2024-02-22 06:31:04

эмээлтийн хужаа нар амьд мал авах дургүй болсон гэнээ удахгүй их иах ирнэ гээд

зочин [71.114.25.185] 2024-02-22 00:54:21

Насаараа зээл гэж юм үзээгүй, төрөөс 1 ч төгрөг авалгүй амиа борлуулаад явж байгаа мань мэт бол хохино уу?

Иргэн [103.57.92.79] 2024-02-21 23:00:04

Урвагч Баттулга Монголын сүйрүүлсэн олон ажил хийсний нэг нь ахмадын зээлийг тэглэх...Банк өндөр тэтэгэвртэй хаоьцангуй залуу ахмадуудад зээл өгсөн Хар н бага тэтгэвэртэй яг тэтгэврээрээ амьдралаа залгуулпаг нь зээлгүй эсвэл бага зээлиэй байсан .Инэгээд нөгөө баян ахмадууд 6 саяаа тэглүүлж хожсон Харин эмзэг бүлэг хохироод дууссан Ягиүшн шиг юм малчдын зээлд болно Иймд зээл тэглэх буруу харинихугацааг хойшлуулахизөв Ыанкны хүүгийн 50 хувийг төр 50 хувийг банк хариуцах нь зөв

Зочин [122.201.31.71] 2024-02-27 16:22:13

Яг зөв. Урвагч батулгаас болж санхүүгийн сахилга баттай шудрага ахмадууд үндсэндээ хохироод. зээлтэй нь монжоод үлдсэн

Monhtsetseg [122.201.31.226] 2024-02-21 20:28:13

zow

Зочих [103.212.116.225] 2024-02-21 17:47:41

Битгий хуцаарай малчид гэж хэн юм

Зочин [202.126.91.68] 2024-02-24 16:57:12

Юун сүртэй хүлээж авдаг юм дээ ямар тэглэцэн байгаа биш

Зочин [103.212.116.225] 2024-02-21 17:46:57

ДАЛИМДУУЛАХ АА БОЛИОРОЙ МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ГЭЖ ЮУ ДОНГОСООД БАЙГААН ХЭРЭВ ТЭГВЭЛ БҮХ ХҮМҮҮСИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. БИТГИЙ ДУРААРАА ХУЦААД БАЙ

Зочин [202.126.91.68] 2024-02-24 16:58:34

Тэглэсэн ч яахав дээ монгол гэдэг нэрийг үнэн бодитоор авч яваа хүмүүс шүү дээ

Зочин [202.21.107.56] 2024-02-21 15:51:08

Зээл төлөлтийг нь л хойшлуулах талаар зохицуулалт хийнэ үү гэхээс зээл тэглэнэ гэж байж болохгүй юм

зочин [66.181.187.163] 2024-02-21 15:33:06

Ийм мэт халамжийн бодлого, санаа, сэтгэлгээгээ болиосой, зээл авсан л бол төлөх ёстой биз дээ? Сонгуулийн өмнө иймэрхүү зүйл хийдгээ болиосой.

Зочин [202.170.65.43] 2024-02-22 12:22:36

яг үнэн

Зочин [66.181.161.242] 2024-02-21 14:16:39

Засс малчдын зээлийг тэгэлтлээ өдий ш дээ наад 76+1 хулгайчуудад малчдаас өөр хууртаж санал өгөх хүн олдохгүй болсон болохоор л уянгалж байгаам ш дээ дух цэцэг хүртэл малчдыг доромжилж дорд үздэг хүн хайр заралсанг хараа биз санал авах санаатай долоолт ноднин ч хатуу жил болсон зарим газарт хэн анхаарсан билээ дээ

batbayar [202.70.43.106] 2024-02-21 13:21:54

yu gj bgaam be, shudraga baigaachee uursduu amar hereglchiheed yasan gj bid tuluh yum be? uvul hund bolno gj yariad bsan biz de? hunii tuluu amidarch bgaa bish uursduu ersdelee uurch uz

Зочин [203.23.199.221] 2024-02-21 12:02:56

Тэгээд хувийн мал биш байсан юм уу эс бөгөөс хам хулгайч болох уу

Иргэн [45.117.35.22] 2024-02-21 10:13:24

Нүүрсний луйвар асар том гэмт хэрэг мөн боловч үүнийг заавал малчдын зовлон, зудтай холбоод хэрэггүй. Цаашид байгалийн гамшиг улам нэмэгдэж, зундаа халуун, чийг багатай, өвөлдөө хэт хүйтэн, цас ихтэй болох хандлага байгаа гэж эрдэмтэд хэлж байна. Иймд мал аж ахуй хэрхэн дасан зохицох, бага малаас их ашиг шим авах, цаг агаарын аюулд тэсэж гарах дулаан малын байр, өвс тэжээлийн нөөцөө хөрөнгө зарж бэлдэх хэрэгтэй юм даа. Ер нь мянгат малчин гэсэн нэр томьёоноос татгалзаж, МАА-н шилдэг үйлдвэрлэгч гэсэн нэрлээд нэгж малаас их сүү, мах, ноос, ноолуур авсан малчдыг урамшуулж эхлэмээр байгаа юм.

Зочин [66.181.161.7] 2024-02-21 09:07:00

Малчдынхаа зээлийг нэг удаа тэглэх нь зөв төлөлт хойшлуулаад яахав дээ

Зочин [202.21.107.56] 2024-02-21 15:48:52

Тэнэгтээрэй. Малчид чинь харин ч боломжтой народ шүү.

Зочин [66.181.178.184] 2024-02-21 08:56:02

Энэ хэдэн малчдыг зовоож, баахан зээл авахуулаад хотод жаргаж суугаа хүмүүс бол тэдний үр хүүхдүүд. Тэгээд тэд одоо сайхан далим гарлаа гээд утасны цаанаас ингэж бичиж байгаа байх. Оюутнуудаа, хотод суугаа залуусаа та нар аав ээжийгээ хайрла. Тэдэнд тусла. Битгий хүмүүст хараалгуулаад бай. Бас тэднээр зээл битгий авахуулаад бай. Өөрснөө өөрснийгөө болго. Оюутны зээл ав. Цагийн ажил хий. Эцэг эхдээ хүнд нөхцлөөс яаж гарахыг, дараа нь яаж амьдрахыг, сайн хашаа саравчтай болж, өвөлдөө малаа тэжээж байхыг, зөв арга замыг олоход туслах хэрэгтэй. Зун очоод хэдэн ааруул, өрөмийг нь хамаад ирнэ. Өвөл махаа бэлдүүлнэ. Та нар л эцэг эхийгээ хайрлахгүй бол хэн хайрлах юм. Зээл тэглэнэ гэдэг бол байж боломгүй тэнэглэл. Дараа нь тариаланчид, дараа нь галд шатсан хүмүүс гээд бүгд барьцаад гараад ирнэ. Бодохоос ч аймаар юм. Сайхан жил гарвал мал дороо л өснө.

Зочин [66.181.161.225] 2024-02-21 08:28:58

Битгий хуц. Малчид гэж хэн юм? Бээжин хав юм уу? Шахааны гахай юмуу? Тэд нийтийн бэлчээрийг үнэгүй ашигласан. Улсаас өч төчнөөн тэтгэмж авдаг. Нийгмийн даатгалаа хүртэл татварын мөнгөнөөс төлүүлж байна. Малын хөлийн татвар гэж олигтой юм төлөхгүй. Тэгээд нутаг бэлчээр өмчирхөж, чанаргүй мал өсгөж, хоосон тэмдэг цолны араас үхэлддэг. Энэ зуднаар тэд өр төлөөсөө төлөг.

Төр [202.126.90.30] 2024-02-21 09:02:46

Малгүй малчид юугараа зээлээ төлхөвдээ 1 удаа тэглэх н зөв

Зочин [202.126.90.51] 2024-02-21 08:59:16

Zuv


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.