“АИ92 шатахууны нөөц хэвийн, хангалттай байна” гэв

Aдмин / Улстөр

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортыг зогсоох тогтоол гарах зүйл байна. Энэ нь намрын түлшний үеэр авч байсан хориг арга хэмжээ. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үеэр тус улс дотоод нөөцөө хангахаар хориг тавьж байсан. Энэ үйл ажиллагаа давтагдаж байна.

Манай улсыг намрын хоригт оруулж, гаргах гэж 30 хоногийн явдал болсон. Ийм шийдвэр гаргана гэдгийг урьдчилсан мэдсэн байсан тул нэлээд сайн ажилласан.

Энэ удаагийн хоригт Монгол Улс орохгүй гэсэн мэдээллүүд ирж байна. Гэхдээ баталгаажсан мэдээлэл хараахан ирээгүй.

Шатахууны нөөц:

Дизель түлшний нөөц хангалттай, бүх сав дүүрсэн.

Евро-92 бүх сав дүүрсэн, маш сайн нөөцтэй.

АИ92 шатахууны нөөц хэвийн, хангалттай байна.

ОХУ-аас сард 120,000-140,000 тонн дизель түлш, АИ92, Евро 92 нийлээд 60,000-70,000 тонныг импортлох гэрээтэй. 92 шатахууныг 705 ам.доллароор, таван жил авах гэрээтэй. Шатахууны захиалгыг зургаан сараар хийж, авч байгаа” хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.