НИЙТ НУТГИЙН 80 ОРЧИМ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ЗАРИМ ГАЗРАА 100 СМ ХҮРТЭЛ ЗУЗААН ЦАСТАЙ БАЙНА

Д.Тулга / Эдийн засаг

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан, бусад нутагт 1-9 см цастай.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12.0 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байлаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.35] 2024-03-05 21:05:39

Хот руу орж ирж байгаа оркууд өөрсдийгөө олон мал алдсан баян малчид байсан гэж танилцуулах гээд байгаа юм.

зочин [119.40.103.6] 2024-03-05 13:28:25

icc.mn сайтаар ороод цасан бүрхэц хэдэн хувьтай байгааг харна уу !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.