Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө
Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Худалдаачид АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулна гэдэгт итгэлтэй байгаа нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөллөө.
Чикагогийн CME биржийн даваа гаргийн арилжааны явцад дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 30.60 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж нэг унц нь 2126.30 ам.долларт хүрсэн нь 1974 оны хэлцэл байгуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үнийн дүн болжээ.
Энэ нь алтны үнэ дээд түвшиндээ хүрсэн хоёр дахь арилжаа юм. Өнгөрсөн баасан гаргийн арилжаа хаагдах мөчид дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 2095.70 ам.долларт хүрсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.109] 2024-03-06 17:13:43
[180.150.124.200] чамд дэлхийн бүх алтыг өгөөд ангараг гаригт аваачиж амьдруулах юмсан.
Зочин [139.5.217.146] 2024-03-06 10:34:16
Алтыг уух боломжгүй, алтыг идэх боломжгүй, алтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй учраас алт баялаг биш.
Зочин [180.150.124.200] 2024-03-06 14:43:32
Чи л битгий хадгал, ав, чамд ер хамаагүй гэж бод. Уух ус аа өөртөө л ойрхон байлга. Тэгвэл чи алзахгүй.
Зочин [212.154.131.118] 2024-03-06 12:45:18
Харин тэр алтаар идэж уух юм, бүтээгдэхүүн авч болно