330 сумын 10,023 малчдын 57 хувь нь эрсдэл даах чадвар сул гэсэн судалгаа гарлаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, өнөөдөр үр дүнг танилцуулсан байна. Улаанбаатар хот болон манай улсын 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.189] 2024-03-06 11:20:00
Гүй угаасаа л Монголын дундаж иргэн ийм л нөхцөлд амьдарч байгаашдээ. Сүйд болох юу байна. Дундаж давхарга устаад 20 жил болж байна. Монголын туршлагатай улс төрчдөд нэг бол дэвш, үгүй бол шоронд ор гэсэн хачин парадокс үйлчилдэг гэнэлээ. Бүгдээрээ хулгайч болчихдог байхгүй юу. Удах тусам. Тэрэн шиг Монголын дундаж иргэн нэг бол амьдар, үгүй бол дампуур гэдэг шалгуур үйлчилдэг болсон. Малчид хүнээс л гадуур биш юм бол энэ тавьлангаас хаашаа зайлах вэ. Харин ч малын буянаар өдий хүртэл тэслээ.