Зарлага, алдагдал хоёр нь орлогоо идэж дуусгах эдийн засгийг “өсөлттэй байна” гэж хөөрцөглөв
Монголын эдийн засаг 2024 оны 1-р сард 8.4%-иар өсжээ. Үүнд: Уул уурхайн салбар 8.9%;Аж үйлдвэр, барилгын салбар 8.2%; Үйлчилгээний салбар 7.8% тус тус өссөн бол Хөдөө аж ахуйн салбар 19.9% унажээ. Эх сурвалж: ҮСХ гэж эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жиргэжээ. Уул уурхайн салбарт өсөлттэй байгаа нь сайн хэрэг боловч ганцхан улсаас экспортын хамааралтай, хэзээд навс унаж мэдэх нүүрс зэсийн ханшаар гол зогоодог нь Монгол Улсын эдийн засаг дархлаагүй сулийг илтгэдэг. Аж үйлдвэр гэх зүйлгүй хэр нь чухам юуг бүтээмжит аж үйлдвэр гэж үзээд түүнийгээ 7 хувийн өсөлттэй байна гэж байгааг эргэлзэх.
Улсын мэдлийн ганц хоёрхон боловсруулах үйлдвэрүүд нь улс төрчдийн хууль бус шахаа, тендер, авлигал цавчааны дороос өндийхөд бэрх гэдгийг түмэн нэгэнт гадарлах болжээ. Үйлчилгээний салбарын өсөлт 7.8 хувь гэх ч үнэндээ гаднын франчайзын дэвсгэр болсон үйлчилгээний салбартаа дотоодын нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгох бодлого огт үгүй шахам.
Төр зөвхөн татвараар дарамталж чаддагаа л өнгөрсөн хугацаанд яруу тодоор харуулсан. Харин хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг дахь үзүүлэлт -20 хувийг зааж байгаа нь туйлын эмгэнэл. Бидний хүнсний стратегийн аюулгүй байдал цөм хөдөө аж ахуй дээр суурилдаг. Монголчууд мах, гурил идэж, тариа ногоогоо, арьс шир ноос ноолуураас олдог ашгаа алдаж эдийн засгаа солонгоруулах ганц боломжоо тавиад туучихвал мөхсөний адил.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2024-03-11 11:19:11
улс төрчидөө зоригтой устгаж төрийг салхи оруулж өмхий агаарыг нь хөөлгөж цэвэрлэ. төрийн 30 өндөрлөг 76 намын дарга гээд устгаж эхлэх ёстой
Зочин [66.181.183.159] 2024-03-09 12:41:44
сүүлийн үед хараад байхад энэ хүрэлбаатар юу ч хийж мэдэхээр хүн шиг санагддаг болсон
ЗОЧИН [202.9.40.130] 2024-03-10 11:21:08
МАН Ы ХУЛГАЙЧУУДЫГ НАМТАЙ НЬ ХАМТ УСТГАЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. ХАРХЫГ УСТГАЯ ГЭВЭЛ ҮҮРТЭЙ НЬ
Зочин [66.181.189.20] 2024-03-09 09:30:22
Хүрэлбаатар бол сайн эдийн засагч хүн дээ ёитгий жёнко шиг муул
Нэргүй [66.181.185.39] 2024-03-09 09:24:45
Хүрэлбаатар ямар хүн бэ? Худалч хулгайч гэмт хэрэгтэн. Ийм хүнд улс орны э/з найдаад өгч болохуу? Дээр нь мэдлэг муу. Үүнийг яагаад ийм албан тушаалд тавьсаныг одоо хүртэл ойлгодоггүй юм.арай зориуд балалуулах гэж тавиагүй байлтай. Хотгор шанагын хэргийг нь яагаад шийдэдэгүй юм бэ?
Таны нэр [66.181.186.205] 2024-03-10 17:19:12
Мэдкү
зочин [202.9.46.59] 2024-03-09 07:00:27
МАН үед 9000 аж ахуй нэгж хаалгаа барьсан шалтгаан нь ардчилсан намын хүн гэдэг утгаар нь зөвшөөрлийг нь цуцалж мөн татвараар дарамтлан дампууруулав хэзээ нэг цагт энэ аж ахуй нэгжүүд хохирлоо энэ хүүрнүүдээс нэхэх болно удахгүй