ҮНИЙН ӨСӨЛТ ЛАНГУУН ДЭЭР БУС ЦААСАН ДЭЭР Л БУУРЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлж буйгаар 2022 оны 6-р сард 16.9% хүрээд байсан инфляц энэ оны 2-р сард 7% болж буурчээ. 2023 оны мөн үетэй харьцуулахад 2024 оны 2 дугаар сард үнийн өсөлт саарсан бараа, үйлчилгээний бүлгүүд:

  • Хүнсний бүлэг 16.2% ➡️ 10.3%
  • Хувцас бөс бараа, гутал 14.2% ➡️ 6.1%
  • Орон сууц, ус, цахилгаан, түлш 14.1% ➡️ 4.1%
  • Гэр ахуйн тавилга, бараа 12.4% ➡️ 6.0%
  • Тээвэр 7.5% ➡️ -0.3%
  • Амралт, чөлөөт цаг 9.7% ➡️ 4.2%
  • Бусад бараа, үйлчилгээ 20.1% ➡️ 14.5%

Үүнээс үзвэл нарийвчилсан тоогоор инфляцын түвшин 6-7 орчим хувиар буурчээ. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар эсрэгээрээ сул байна. Учир нь долларын төгрөгтэй харьцах ханш өдөр бүр нэмэгдсээр 2012 оныхтой харьцуулахад нэг дахин нэмэгдсэн байна. Валютын ханшийн замбараагүй их өсөлт нь Монгол төгрөгийг цаас шиг үнэлэгдэхэд хүргэж импортын хамааралтай Монголын эдийн засагт эрүүл бизнес хөгжих, иргэд нь хангалуун амьдрах бололцоо улам бүр хумигдсаар.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

иргэн [66.181.182.247] 2024-03-19 21:29:10

өсөлт буурна гэж юу гэсэн үг вэ

Зочин [202.126.91.15] 2024-03-19 10:35:50

Худалдааны төвүүд болон хүнсний дэлгүүр сүпер маркетын хүнсний барааг нэгдсэн журмаар барих хэрэгтэй. Төртэй улс шүүдээ.

Зочин [103.212.118.90] 2024-03-19 09:45:31

Хаана юуны үнэ буусан бэ энэ худлаа байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.