Манай улсын гадаад өр 35 тэрбум ам.доллар болж, өсжээ
Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7%) тэрбум ам.доллар , өмнөх улирлаас 579.2 (1.7%) сая ам.доллароор тус тус өссөн болохыг ҮСХ мэдээлжээ.
Нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (12.4%) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
Харин Төв банкны гадаад өр 394.2 (18.1%) сая ам.доллароор, бусад салбарынх 138.5 (1.6%) сая ам. доллар, Засгийн газрын өр 87.2 (1.1%) сая ам.доллароор тус тус буурчээ.
Нийт гадаад өрийн 14.8 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных бол 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (3.7%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 83.3 (0.3%)тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Гадаад өр нь 2023 онд өмнөх оноос 700.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өссөн бол дотоод өр 801.4 (77.4%) тэрбум, өрийн баталгаа 747.8 (96.0%) тэрбум, барих-шилжүүлэх төрлийн концесс 331.3 (64.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Засгийн газрын нийт өрийн 30.3 (98.6%) их наяд төгрөг нь гадаад өр, 234.1 (0.8%) тэрбум төгрөг нь дотоод өр, 180.5 тэрбум төгрөг нь барих-шилжүүлэх төрлийн концесс, 30.9 (0.1%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа.
Нийт өрөөс 2023 онд үндсэн төлбөрт 5.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.1 их наяд төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оноос 3.7 (3.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 323.3 (42.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Сэтгэгдэл
иргэн [192.82.66.181] 2024-03-21 15:59:08
Ууж,идэж,завшихаараа намаараа,гэр бүлээрээ мангаслаад... төлөгдөх өр гэж ярихаараа нийт ард,улсынх гэж яриад л байна.
Zochin [178.51.202.127] 2024-03-20 13:39:07
Busdiin bool daramtand oroh bolj baina daa.
Нэг иргэн бараг 34 сая төгрөгийн өртэй болсон байна. [66.181.160.120] 2024-03-20 11:52:17
35,000,000,000 ам.долларыг хуваах нь 3,500,000 Монголын иргэн. Тэнцүү нэг иргэнд 10.000 доллар. Энэ нь төгрөгөөр 10.000*3,376=33.760.000 төгрөг. Монгол Улсын 0 наснаас бүх иргэн 33 сая 760 мянган төгрөгийн гадаад өртэй байнадаа. Сангийн сайд аа! Үүн дээр дотоодын өр нь хэдэн төгрөг бол оо?
б [122.201.31.65] 2024-03-20 08:59:53
Өр зээл дарлаа гээд байсан хаана бна. Худал хэлж хууран мэхлэх арга хэмжээ авч дээ. Үндсэн мөнгө зээлийн хүүгээ төлөөд байгаа болохоор яаж ч зээл төлөгдөх вэ дээ. Намууд сонгуульд хэдэн тэрбум доллар зарцуулна. Энэ өр зээлээр бий болж бгаа яагаад ч зээлээ барагдуулж дуусахгүй .
Toli [195.123.31.122] 2024-03-20 05:40:15
Mongoliin said, darga, kompany zahirluud tolgoi hooson möngö gedgin uchrig er medehgui, zeeleed c hamaagui hurdan l möngötei bolj baiwal boloh n ter gej boddog. Tegeed öörsdiigee bayan gej bodoj jawdag baihdaa, höörhii. Öröwdmöörch jum daa