Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

Aдмин / Улстөр

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.86.104] 2024-03-22 15:32:13

олгогдож байгаа тэтгэвэрт хувилж олгох нь зөв яагаад вэ гэвэл тэр хүний нийгмийн даатгал төлсөн жил, шимтгэл төлсөн цалингийн хэмжээхээс хамаарна .мөн улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж орлогын албан татвар төлсөн байж таараа .

ЗОЧИН [59.153.86.104] 2024-03-22 15:26:04

НЭМНЭ НЭМЛЭЭ ГЭЭД ЗАРЛААД БАЙХАД БАРАА БҮТЭЭГДХҮҮНИЙ ҮНЭ СУРГААР НЬ УГТААД НЭМЭГДЭЭД ӨСӨӨД ИРНЭ ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ ГАЙХАМШИГ

зочин [66.181.177.188] 2024-03-21 13:01:03

нэмлээ гээд л сүр дуулиантай үхрийн бөөр мэт элэг авсаар л

Зочин [139.5.216.168] 2024-03-21 12:57:43

Grup nemegdej bgaan boluu

Зочин [202.9.40.4] 2024-03-21 10:51:23

Ер нь нэгэнт тогтоогдсон тэтгэьэриыг нэмэхдээ авч буй тэтгэвэрт нь хувилж биш бүгдэд нь ижил тэнцүү хэмжээгээр нэмэх ёстой. Учир нь энэ нэмэгдэл мөнгөний ханш уналт , юмны үнэ өсөлттэй холбогдож нэмэгдэж байгаа болохоос тэтгэвэрт гарахын өмнөх шимтгэл их бага төлж байсантай огт холбоогүй нэмэгдэл шүү!

Зочин [202.9.46.90] 2024-03-21 09:42:12

5 сард тэтгэвэр тогтоолгох хүнд энэ нэмэгдэл яаж очих вэ.

Зочин [165.227.73.97] 2024-03-21 09:22:35

288.000 авч байгаа групп нэмэгдэх болов уу

Buyan daaj amidararai [202.126.91.33] 2024-03-22 07:58:49

10huvi nemegdene


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.