Засгийн газар нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэв

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Амарбаясгалан “Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн шижтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод махны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар өмнөх хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд чиглэл өгч, үнэ өсөх нөхцөл байдалтай холбогдуулан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. 2023 оны байдлаар 130 тн махыг экспортод гаргасан байна. Мөн энэ онд экспортын маханд ямар нэгэн хориг, хязгаарлалт байхгүйгээр дэлхийн зах зээлд гарч байгаа. Мөн дотоодын зах зээл дээр махны үнэ өсөх эрсдэл үүсдэг.

Үүнтэй холбогдуулан малчид их хэмжээний мах бэлтгэсэн. Түүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулж, худалдан авах, татан төвлөрүүлж боловсруулах зохицуулалттай холбоотой асуудлаар хоёр сар орчмын хугацаанд судалгаа хийж, мах бэлтгэлийн компаниудтай уулзсан. Зах зээлд үйлдвэрийн аргаар нядалсан мах зах зээлд гарах нөхцөл нь бүрддэг. Улаанбаатар хот тодорхой хэмжээний махны нөөцийг бэлтгэдэг бөгөөд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах нөөцөд бэлтгэх шаардлага тавьдаг.

Цаг агаарын хүндрэлээс үүдэн малчдад 50 гаруй мянган мах байгаа боловч, худалдан авах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна. Үнэ хямд байна гэсэн гомдол гомдол гарсан. Үйлдвэрийн аргаар нядлаагүй учраас мах бэлтгэлийн компаниуд худалдаж авдаггүй.

Махны ченжүүд авдаг. Үүнээс үүдэн үнэ харилцан адилгүй байна. Мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар, хөдөө аж ахуйн яамны зүгээс уулзалтыг зохион байгуулж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлд 6000 орчим тонн махны нөөц байгаа. Мөн мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2000 орчим тонн үхэр, хонины мах байна. Энэ нийлүүлэлтийг 5-6 сард нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар үргэжлүүлэн арга хэмжээ авч ажиллана” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-21 16:50:59

заавал бэлэн мөнгөөр зарна гэдэгээ тасла.

Зочин [202.126.91.79] 2024-03-21 16:19:22

Үнэ өндөр бнашүү хүнсний дэлгүүрүүд үнэ нэмж зардаг шүү БОЛИУЛААРАЙ

Зочин [202.131.225.53] 2024-03-21 16:03:49

хуванцарын хэрэглээнээс татгалзмаар байна атгалзахыг уриалж байна, эрүүл мэндийн асуудал илүү чухал шүү дэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.