Амар тайван аюулгүй нийгэм бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 91 хувьтай байна

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны явцын дундаж үнэлгээ 80.4 хувьтай үнэлэгдсэн буюу өмнөх 2022 оноос 6.2 хувиар өссөн дүнтэй байна. Нийт 104 арга хэмжээ үр дүнтэй, 96 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 32 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай, 11 арга хэмжээ үр дүнгүй үнэлэгдлээ.

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2023 оны явцын дундаж үнэлгээ 63.3 хувь болж өмнөх оноос 17.6 хувиар өсжээ хэмээн танилцуулав.

  • Хэрэгжилтийг зорилго тус бүрээр авч үзвэл:
  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл-80.0 хувь;
  • Хүний хөгжил-79.8 хувь;
  • Амьдралын чанар ба дундаж давхарга-90.0 хувь;
  • Эдийн засаг-84.0 хувь;
  • Засаглал-60.8 хувь;
  • Ногоон хөгжил-70.6 хувь;
  • Амар тайван аюулгүй нийгэм-91.7 хувь;
  • Бүс, орон нутгийн хөгжил-82.1 хувь;
  • Улаанбаатар ба дагуул хот-80.5 хувийн хэрэгжилттэй гарчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор 6 бодлого, 23 чиглэл, 259 зорилтын хүрээнд 1.087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас 1.042 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар 74.2 хувийн /өссөн дүнгээр 73.8 хувь/ хэрэгжилттэй гарсан байна.

Нийт арга хэмжээний 183 буюу 17.6 хувь нь үр дүнтэй, 628 буюу 60.3 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 205 буюу 19.7 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 26 буюу 2.5 хувь нь үр дүнгүй хэрэгжжээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-87.0 хувь /өссөн дүнгээр-88.0 хувь/;

  • Хүний хөгжлийн бодлого-71.7 хувь /өссөн дүнгээр- 70.5 хувь/;
  • Эдийн засгийн бодлого-71.1 хувь, /өссөн дүнгээр-71.0 хувь/;
  • Засаглалын бодлого-78.4 хувь /өссөн дүнгээр-77.9 хувь/;
  • Ногоон хөгжлийн бодлого- 76.5 /өссөн дүнгээр-76.1 хувь/;
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-76.9 хувийн /өссөн дүнгээр-77.1 хувь/ хэрэгжилттэй гарсан байна.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд 5 бодлого, 18 зорилго, 75 төсөл, арга хэмжээ, 201 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2023 оны байдлаар хэрэгжилт дунджаар 79.2 хувьтай байна. Нийт батлагдсан төсөл, арга хэмжээний буюу 16 буюу 21.3 хувь нь “үр дүнтэй”, 44 буюу 58.7 хувь нь “тодорхой үр дүнд хүрсэн”, 9 буюу 12.0 хувь нь “эрчимжүүлэх шаардлагатай”, 6 буюу 8.0 хувь нь “үр дүнгүй” үнэлэгдсэн байна.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг бүлэг тус бүрээр авч үзвэл:

  • Хүний хөгжлийн бодлого-76.2 хувь;
  • Эдийн засгийн бодлого-76.1 хувь;
  • Иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого-92.0 хувь;
  • Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлого-79.1 хувь;
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого-82.0 хувийн биелэлттэй гарчээ.

Эх сурвалж: УИХ


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.82] 2024-03-21 09:26:19

ядаж наад захын амьдралд ойр, нүдэнд үзэгдэхүйц юм шаалдаа.... цагдаа нэртэй утсан хүүхэлдэй, хувцасны голуудаа хүн болго л доо, тангараг гэдэг зүйлийг нь ойлгуулалдаа, цагдаагийн албаны тухай хуулийн 4-р зүйлийг нь ойлгуул л даа пязда

Зочин [192.82.65.82] 2024-03-21 09:22:39

яаж энэ пязда нар шиг ингэж ичихгүй шааж сурах вэ.... лаларын Монгол юм даа

Зочин [203.98.76.249] 2024-03-21 10:32:25

die lair s


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.