Л.Гантөмөр: АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө

Aдмин / Улстөр

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг амжилттай өрнүүлсэн билээ. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна, салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон мянган хүний саналыг авч нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг өнөөдөр ҮБХ-ны хурлаар хэлэлцэн баталлаа.

сонин mn

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ҮБХ-ны ээлжит бус хуралдааны үеэр

“Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой.

Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэж онцолсон юм.

сонин mn

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөр сайшаагдаж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар санал нэгтэй дэмжигдсэн “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 -Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг маргааш Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх юм.

25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо.

сонин mn

Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа тусгуулж чадлаа.

Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн боллоо. Энэ нь олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

зочин [202.126.88.107] 2024-03-26 23:33:47

Улс орноо цөлмөн дээрэмдсэн новшнууд идсэн уусан балаг нь одоо болтол дуусаагүй л бна гараад юу хийхийн энэ новшнууд

Намынхаа нийгмийн суурь, зорилгыг тодорхой болгоочээ. [66.181.160.12] 2024-03-26 10:30:06

Хоосон СҮР, агуулгагүй ДҮР болчихож дээ, Ардчилсан Намынхан. Ер нь ардчиллыг одоо Монголын БҮХ нам ярьж байгаа, Иймд Ардчилсан Нам дангаараа ардчилалд монополь зарлах нь УТГАГҮЙ болсон. Одоо ардчиллаасаа ӨӨР зүйлийг намынхаа нэрэнд тусгаж тэмцэвэл дээр биш үү? Консерватив, либерал, социалист, зүүний, барууны, үндэсний гээд ОЛОН чиглэл байдаг. Эдгээрийн аль нэг дээр нь ТӨВЛӨРЧ болдоггүй юм уу? БҮХ чиглэлээр элдэв юм яриад ядуус, дундчуул, баячуудын санал, хандивыг "ардчилал, ардчилал" гээд эцэс төгсгөлгүй аваад байх нь УТГАГҮЙ ш дээ, БҮТЭХГҮЙ ш дээ..

Зочин [66.181.187.163] 2024-03-26 10:10:40

Хулгай хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулжээ .

Зочин [202.55.188.109] 2024-03-25 23:06:48

Энд байгааг нь харахад бүтэхгүй л болов уу

Mongol [202.70.37.152] 2024-03-25 17:58:00

Худалаа яриж ханахгүй хүүрүүд АН МАН сонгоод Монгол сүйрч байна

Зочин [66.181.191.66] 2024-03-25 16:06:03

Амжилт залуусаа

Зочин [202.131.227.134] 2024-03-25 16:31:21

БҮГД Л ХУЛГАЙЧУУД СУУЖ БАЙНА ДАА СҮРХИЙ ЦАРАЙ ГАРГАСАН

Зочин [202.55.188.109] 2024-03-25 13:34:20

ТҮЙ ТҮЙ ТҮЙ ЗАЙЛ ЦААШААГАА. ЮУ ХАРЧХАВДАА ЗОЛБИН МУУ СҮНС, СҮГНҮҮДИЙГ ХАРЛАА ЛҮЙЖИН ХУРУУЛНАА ӨНӨӨДӨР.

Зочин [202.55.188.109] 2024-03-25 13:36:52

S AUDIO дээр танай намын дүүрэн бичлэг байна

Зочин [66.181.191.230] 2024-03-25 12:43:14

Bolivson huchin muu, MAN aas yalgaagui setgehuitei nam. Yamaar ch yumbedee. bid nart songolt alga daa daanch

enkbaatar [180.149.80.106] 2024-03-25 12:06:57

маш муу сөрөг хүчин

Зочин [203.98.76.249] 2024-03-25 10:49:51

АН хэрэггүй ээ тарж зай тавь. АН балгар хохирсон иргэд одоо болтол хохирлооо аваагүй байна. зүгээр зайл гэе.

Zochin [122.201.31.44] 2024-03-25 10:46:25

Namin darga guai huuhdeesee nyalh amragaa haisaar bna u chinii uls joloodono gj yu bhu

zail [202.126.88.108] 2024-03-25 10:34:53

haha zail zail munkhtsetseg bayartsetseg narch baihshig

Иргэн [66.181.161.142] 2024-03-25 10:06:55

Хулгайч луйварчидын үүр болсон АН-ыхан ажлын төлөвлөгөө ,мөрийн хөтөлбөр 2-оо ялгахаа больтол оюуны доройтолд орж дээ.Энэ нам аргагүй л боловсролгүй хулгайчидын нам болж дээ.

зочин [66.181.183.116] 2024-03-25 10:02:09

Ардчлалыг сонгосон бүгд дэмждэг гэхдээ урд нь АН төр барихдаа даанч дампуу дандаа уналттай байсан Өмнөговь аймгийг баялагтай нь гартаа оруулсан Батэрдэнэ АН засаг барих үед явагдсан гээд увайгүй дээ Сонгогдоно гэдэгт итгэл алга Эрх мэдэл горилсон нөхдүүд л болов уу

Ok [103.212.118.11] 2024-03-25 09:49:07

Zail


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.