Д.Амарбаясгалан: Ирэх жилүүдэд Хуримтлалын сангаас бэлэн мөнгө тараахгүй

Aдмин / Улстөр

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2019 онд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд хүртээх ёстой гэсэн зарчим үйлчилж байна. Энэ талаар 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг дараах байдлаар танилцууллаа.

Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Сангийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам дэргэдээ сан байгуулж, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Баялгийн сан нь дотроо:

  1. Ирээдүйн өв сан
  2. Хуримтлалын сан
  3. Хөгжлийн сан гэсэн гурван сантай байх юм.

Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65% төвлөрч, хуримтлал үүсдэг. Хуримтлал 2030 он хүртэл явагдах бөгөөд ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулагдах хуультай.

Шинээр байгуулагдах хуримтлалын санг уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын 34%-ийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Жишээлбэл Оюутолгой компанийн Монголын эзэмшлийн 34%, Эрдэнэс Тавантолгой компанийн төрийн эзэмшлийн 72%-ийн 34%, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 34%-ийн ногдол ашиг уг санд төвлөрнө.

2023 оны санхүүгийн үзүүлэлтээр уул уурхайн компаниудын 34%-ийн ногдол ашгийг тооцоолоход 1.1 их наяд төгрөг болж байна. Ирэх жилүүдээс хуримтлалын сангийн хөрөнгө монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролд бэлэн бусаар зарцуулагдана. Бэлэн мөнгө тараахгүй.

Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж, Хөгжлийн санг бий болгоно. Тухайн жилийн төсвийн давсан орлогын 50%-ийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ. Уг сангийн хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Монгол Улсын 2023 оны төсвийн байдалтай харьцуулбал 326.7 тэрбум төгрөг хуримтлагдаж, орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаанд зарцуулагдах боломжтой" хэмээн танилцууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.123] 2024-03-26 21:48:21

2024 оны сонгуулиар чи зайлнаа, битгий мөрөөд

Зочин [66.181.185.102] 2024-03-26 17:39:51

Бэлэн мөнгө тараах тараахгүйг лав энэ их хурал шийдэх биш. Олуулаа болсон УИХ шийдэх байх

ЗОЧИН [202.126.91.39] 2024-03-26 09:45:59

ЭНЭ ХУЛГАЙЧ 76-Д ИТГЭЛТ БАЙХГҮЙ ТЭГЖ БАЙГААД Л ӨӨРСДӨӨ ШААХ ГЖЭ БАЙГАА ЮМ. ӨЛӨН СДАНУУД

Зочин [66.181.184.129] 2024-03-26 09:30:30

Bux irged naad sangaas chini tegsh xurtex yostoi. Yaxaaraa yamnii derged san baidag yum. Odoo zuvxun turd ajilladag uursdiinxee toiron xureelegsdiig amidraliig ni tordoj yavdagaa bolioch. Nuguudul ni davarchixsan irgediinxee esreg yu ch xiine.

Тэтгэвэрчин [66.181.181.27] 2024-03-26 00:02:12

Удирдагч хүн монгол хүний төлөө сэтгэл гаргах ёстой. Та нар засаглах үедээ олгоно гэж байгаад тэтгэвэрт гарахдаа авч байсан 30 сая төграгийг зогсооссон. Одоо чимээ алга. Үүнийг гүйх нохойд ... гэдэгсэн. Эмнэлгийн сувилагч их сургуулийн профессороос илүү тэтгэвэр аваад гарч буй гэсэн. Сонгуулиас өмнө засаглаж баыах үеийнхээ тэтгэврийнхэнд 30 сая төгрөг өгөх шийд гарга. Төрийн та нарт худал байж болохгүй. та нар олон түмнийг, тэтгэврийнхнийг нөхөж өгнө гэж хоосон баярлуулж хэрэггүй. Хэлснээ хийж чадахгүй бол хийж чадах хүнд боломж олго. Баяр,...

Зочин [108.31.46.101] 2024-03-25 21:27:53

Хуцжугйам шүү бас, одоохон гуламжинд гарах гэж байж бас ирэх жилүүдийн тухайд мөнгө өгөхгүй гэнэ үү. Шинэ засаг гараад өгөх байлгүй та муу хулгайчууд шиг дээгүүрээ хуваагаад идчихгүй шудрага сайхан залуус гарах болно. Горилсон царай муут хулгайчуудаа ойлгоо. Танай хөнгширч зөнөсөн нам шуу юм одоо булшлагдах болно.

Зочин [103.57.95.12] 2024-03-25 19:47:50

Ман 70 хувь ялах прогноз байна ан. Уих д суудал вахгүй болотой шүү

зочин [66.181.183.116] 2024-03-25 17:27:01

Хуримтлалын санг баталсан өдрөөс хэрэгжүүлнэ үү Дандаа дараа үеийн сайд ЗГ -г хохироодог байж бохгүй

Зочин [59.153.114.64] 2024-03-26 08:58:33

Ард иргэдийг тэнэг юм шиг бодож худлаа ярьж хулгай хийдэг иймэрхүү хүмүүсийг төрөөс зайлуулцгаая

Р [66.181.160.93] 2024-03-25 16:27:41

Залуу гэр бүлийн ипотекийн зээлийг нэг удаа 20-оос 30% хасаж харж үзээч.

Зочин [203.98.76.249] 2024-03-25 20:34:23

зүгээр ажилын байраар дараад мөнгө цаасаар цутгаад өгдөг арга зам хий гүйцэтгэ_. тийм болохын тулд боловсрол ШУ үйлдэржилж бас ШУ хэрэгтэй

Зочин [66.181.160.93] 2024-03-25 16:26:51

Нэг удаа залуучуудаа харж үзэж бизнес амьдралыг нь босгохгүй бол танай нам навс ялагдана. Ялбал хар машины булхай.

зочин [49.0.130.24] 2024-03-25 16:17:32

ирэх жил та нар гудамжинд лааз өшиглөхөө мэдэж байгаа юу ? бэлтгэлтэй байгаарай дараа нь гоншигноод байдаг шүү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.