МАН-ЫН ААРХУУ ТУЛГАЛТ БА НАМУУДЫН АЙДАС

Aдмин / Улстөр

Сөрөг хүчингүй арав шахам жил туйлсан эрх баригчид Үндсэн хуулийг удаа дараа өөрчлөн, сонгуулийн тогтолцоог ч эрс шинэчилсэн. Үр дүнд нь ямар төр тогтохыг шийдэх энэ удаагийн сонгуульд 26 нам 2 эвсэл өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Мөрийн хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн зарчим, амлалт өгөхгүй байх, байгалийн баялгаас хув хишиг тараах тухай бичихгүй байхыг эрх баригчдын зүгээс анхааруулж хуульд тусгасан. Харин улс төрийн намууд тун ч дуулгавартайгаар мөрийн хөтөлбөрөө батлуулахаар сэм сэм гэтэцгээх нь цаагуураа улс төрийн хатуу тохироо үйлчилж байх шиг. Монгол Улс сүүлийн жилүүдэд ардчиллын үнэт зүйлсээсээ үргэлж ухарч дарангуйллын дэглэм рүү зүтгэсээр буй.

Амлалт өгөхгүй гэж хуульд тусгасан атал МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Ирэх сонгуульд МАН нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам долларт хүргэнэ…” гэх зэргээр хэвлэлд яриад амжив. Цаагуураа МАН дахиад л ирэх сонгуульд ялалт байгуулж олонхоороо засаглана шүү гэж сануулах мэт. Нарийн бичгийн даргаасаа өгсүүлээд эрх баригч, төрийн өндөр албатнууд ч ирэх жилүүдэд байгалийн баялгийг яаж зарцуулах, ард түмнээс хэрхэн харамлах, сонгуулиас урьтаж хувьцааны ашиг гэгчийг хэрхэн дуншуулахаа хүртэл мэдэгдээд амжив.

Хууль төрийн түшээдэд ч жирийн иргэдэд ч эрх тэгш үйлчлэх учиртай. Даргын ярьсан болгон хуулиас давдаг гаж тогтолцоо бий болчихсон нь нууц биш. Тэр ч бүү хэл эрх баригчдыг шударгаар шүүмжилсэн нь шорон хаалга татахад хүрдэг бурангуй харанхуй нийгэмд гэрэл тусах цаг хэзээ вэ?

Энэ тухай зоригтой мэдэгдэл, байр суурь баримтлах ч сөхөөгүй улс төрд хэрхэн тэсэж үлдэн төрийн зөөлөн суудалд суухыг хүсэгчдийн арми үзэл баримтлал үнэт зүйлийг бус хувийн эрх ашгийг тангарга өргөхөө мэдээ ч үгүй үедээ л эрхэм болгож нийтийн сайн сайхны төлөө уянгын халил хууран мэхлэлтийн драм тавихаас хэтрэхгүй нам нэртэй бүлэг хамууд болжээ. Эрх баригчдын суганд эвтэйхэн хавчуулагдаж байгаад ямар ч аргаар хамаагүй төрд очиж дараа нь төсвөөс цулайхыг хүсэгчид, төрийн албыг шударга, ил тод, зарчимтай, хууль дээдэлдэг болгож улс орноо бүтээмжийн сэтгэхүйгээр жолоодохыг зүрх сэтгэлдээ тээж, үндэстнийхээ сэргэлтийг үнэт зүйлээ болгогчид хоёрын аль нь олон бэ?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.66] 2024-03-26 19:15:14

Эх орныг минь МАН ын хулгарууд бүрэн сүйрүүлэх дээцэн дөрөөн байна.

Зочин [124.158.108.220] 2024-03-26 20:53:29

Шаа АН-уус аа?

Зочин [124.158.108.220] 2024-03-26 18:22:45

АН-уус биш л бол болоо. МАН АА ДЭМЖИНЭЭ

зочин [202.9.46.241] 2024-03-26 17:53:13

МАН ам унгас хүүхэн яаж яамыг зүг чиггүй болголоо доо ийм юмнууд төрд бөөс хуус мэт гүн шигдэж дээ

Зочин [202.126.91.49] 2024-03-26 16:46:45

Tog, Us,Benzin,Utaa, Uniin osolt,Ulstoriin deerem, Ulstorchdiin hulgai,Tugjrel, Niigmiin halamj,,Toriin bodlogo,Tsalin tetgever bvh zuil buruugaaraa ergesen on jiluud bailaa

Зочин [202.126.91.79] 2024-03-26 13:19:22

МАН ЯЛСАН НЬ ДЭЭРЭЭ АРАЙ ЦЭГЦЭРЧ БАЙГАА АЖЛУУДЫГ ӨӨР НАМ ОЛОНХ БОЛБОЛ ДАХИАЛ БУСНИУЛААД ХАЯЧИХНА ЗҮГЭЭР. МАН-ЫГ ДЭМЖИНЭ ЯАСАН Ч БАЙСАН МАН-ЫГ ДЭМЖИНЭ ШҮҮ

Зочин [66.181.160.112] 2024-03-26 19:36:38

man hvnee zow songowol yalah baihaa

Зочин [139.5.216.231] 2024-03-26 15:43:06

МАН-мафийг гудамжинд гаргахгүйгээр Монгол улс өөдлөхгүй ээ. Үүнийг ард түмэн бүрэн ойлгосон. Монголд байгаа бүх бузар булай, хоцрогдол МАН-мафитай холбоотой. МАН Монгол улсыг 103 жил удирдаж байна. МАН 70 жил Оросуудын заавраар Монгол улсыг буруу замаар явуулсан, ардчилалын 30 жилд бүх бузар булайгаа Ардчилал руу чихэж, өөрсдөө бүх бузар булайг хийсэн. Сүүлийн 8 жил МАН-мафийн үнэн дүр төрх улам бүр тодорч байна даа...

зочин [66.181.188.70] 2024-03-26 10:34:48

Энэ удаа МАН олонхи болох нь 20 гаруй нам өрсөлдөхөөр болсоноор харагдаж байна Эрээвэр хураавар сөрөг хүчин бий болно оо ҮХ-ийн өөрчлөлтийн үр дүн нэг иймэрхүү болох дүр зураг тодорлоо доо Харин Их хурлын зардал талийх юм байна Тооцочихоорой зардал өөрчлөгдөхгүй гээд донгодоод байсан Н Энхболд Тогтохсүрэн мэтийг анхааралдаа авна бизээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.