Нийгмээ өөрчлөхийг хүсэх залуус улс төрийн талаар бага ч атугай мэдлэгтэй болох шаардлага байна

Aдмин / Улстөр

Жүжигчин залуу сошиалаар “...Ирэх сонгуулиар тогтолцоогоо өөрчлөх, намуудыг болих, УИХ-ын гишүүн хоёроос дээш гадаад хэлтэй байх” гэх мэт шаардлагуудыг тавьж ярьсан бичлэг сошиалд нэлээд тархаж байна. Үндсэн хуулиараа хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ юу ч судлахгүй, мэдэхгүйгээр сэтгэлийн хөөрөлд автаж аливаа асуудлыг хэт дэвэргэн байдлаар ав үзэн нийгэм рүү хандах нь эргээд тогтолцоогоо байтугай нийгмээ эвдэх аюул руу оруулах магадлалтай. Хэн нэгэн олны танил уран бүтээл, урлагийн хүчээр нийгэмдээ дүр төрхөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн нь түүний хариуцлага, хэлэх ярих үг нь ул суурьтай байх хариуцлагыг давхар нээдэг.

Жүжигчин А-ын ярьсан уриалга маягийн бичлэгээс ойлгомжгүй асуултууд ургана. Аливаа нийгэм төрийг эмх замбараагаа алдуулахгүй, цаашид хөтлөөд авч явдаг тогтолцоо үйлчилдэг, тогтолцоогоо өөрчлөх асуудлыг ярих цаг болсон хэдий ч чухам дараагийн алхам юу вэ гэдгийг оновчтой илэрхийлж гаргахгүйгээр шууд л хүссэнээрээ бүгдийг алгасах, өөрчлөх тухай ярих нь утгагүй.

Мөн нийгмээ шинэчлэхдээ хоёр гурван битгий хэл арав хорин гадаад хэлтэй хүн байгаад ч түүнд Монголоо гэх сэтгэл зүрх байхгүй бол ямар ч сайжирч өөрчлөгдөх дэвшил гарахгүй. Зүй нь судлагдсан туршигдсан ийм тогтолцоонууд байдаг юм байна, Үндсэн хуулиа ингэж өөрчлөөд тэр дагуу сонгуулийн болон бусад хууль тогтоомж ингэж өөрчлөгдвөл зөв юм байна. Нэр дэвшигчдийн шалгуурыг ингэж өөрчлөх санал байна. Хэмээн ажил хэрэгчээр хандвал өөр. Юу юугүй цээжний бангаар дүүрэн улс үндэстэн болж боломгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.212] 2024-03-27 09:59:13

Монголоо гэх зүрх сэтгэлтэй хүн гэдгийг нь ямар хэмжээрээр яаж тодорхойлох юм бэ ?

зочин [66.181.188.70] 2024-03-26 10:37:15

Монголоо гэсэн сэтгэл зүрх байна гээд амруугаа мөнгө чихүүлээд фейспүүкээр лайв хийж хүний өмнөөс харааж баримдаж байгааг олон түмэн дэмжихгүй гярхай харж байгаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.