Гурил болон тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Аймаг сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс энэ сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, 1000 тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймаг өвс тэжээлийн нөөцөө бүрэн дуусаад буй. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан килограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн байна.

Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих, гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.

Уг асуудлыг чуулганы энэ сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.3.131] 2024-03-29 09:57:56

Чөлөөлөхгүй гээд байгаа гишүүдийн нэрсийг мэдмээр байна. Ард иргэд бид мэдэх эрхтэй биз дээ.

зочин [66.181.186.31] 2024-03-28 18:44:58

Дэмжээгүй эсрэг санал өгсөн гишүүн байвал нэрсийг нь зарлаарай.

Зочин [203.17.23.197] 2024-03-28 18:06:29

Чөлөөлөхгүй гишүүдийн нэрсийг зарлаач


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.