ГАЗАР НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛДАА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХИЙГ ҮАБЗ-ӨӨС ШААРДАЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Үндэсний аюулгүй байдлын гол цөм газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал ямар байгааг нягтлан дүгнэх шаардлага үүслээ. Ж.Андерсон нэгэнтээ “Ихэнх тохиолдолд монголчууд том шийдвэр гаргахынхаа өмнө тооцоо судалгаа төдийлөн сайн хийдэггүй, эрсдэлээ тооцдоггүй. Тэгж байтал улс төрд гарсан өөрчлөлт бүх зүйлийг өөр тийш нь эргүүлчихдэг.Эрсдэлийг сайн тооцох нь Монгол Улсад зайлшгүй шаардлагатай” хэмээсэн. Энэ бол хөрөнгө оруулалтын тухай хуульд газар нутгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах заалт оруулан олон нийтийн эсэргүүцэлдээ тулгараад түр хойшлоод буй дахин дахин сэм сэм орж ирдэг ч зүсээ хувилган зүглэсээр зүтгэсээр буй Монголын тусгаар тогтнолыг үгүй хийх замаар Монголын газарт мөнхөд эзэн суухын төлөө мянганаар санаархах зарим хөршийн бодлого гэлтэй. Түүхэн турш урвагчид байсаар ирсэн. Гэвч Улсаа бүхлээр нь худалдсан урвагчийг хэн хэчнээн өмгөөлөөд ч түүхэнд үнэн баримтаараа үлдэж жигшигдэн нулимуулдаг жамтай. Товчхондоо өөр өөр үндэстнүүд нэгнээ эзэрхийлэх гэж оролддог хандлага хэдийн ард хоцорсон ч далдуур энэ санаархал хэзээ ч устаж үгүй болохгүйг харуулж байгаа хэрэг.

Бие даасан төрийн бүтэцтэй, бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлээд, түүхэн уламжлал үнэт зүйлээ ч ойлгож мэдэн, түгээн дэлгэрүүлж чаддаг болсон Монгол түмний нэн тэргүүний хүсэл зориг бол тусгаар тогтнолоо хамгаалж үлдэх ажээ. Сошиал орчинд аймгуудын ард түмэн олноороо нийлж газар нутгаа эргэх тухай бичвэрүүд хүчээ аван сэвэгдэх. Гэтэл энэ нь төртэй улсад Аюулгүйн зөвлөл нь гүйцэтгэх чухал нарийвчлал дараалалтай ажил болов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Үүнийг эрх биш бүгд ойлгож байгаа байлгүй дээ? [66.181.187.236] 2024-04-01 23:41:02

Хүн амгүй, хөрөнгөгүй ядуу, зэр зэвсэггүй, нэгдмэл нэг шашингүй, дэлхийд өрсөлдөх шинжлэх ухаангүй, эдийн засгийн баталгаатай хөгжилгүй улс ЮҮНД хүрч чадах уу?

Зочин [202.126.90.187] 2024-04-01 17:49:02

Дэмжиж бна

Зочин [103.57.93.62] 2024-04-01 14:46:05

Зөв, дэмжиж байна

Зочин [66.181.191.125] 2024-04-01 11:44:35

Өмнөговьд газар байнауу?! Зарж идээд дууссануу?! Нбгөө нэхийт энхжаргал нар юу болёон бэ?! Бадраа лав л 4 хоногийн өмнө солонгосд явж байна гэсэн. Ирэх юмуу ирэхгүй тэндээ суурьших байх.

Зочин [66.181.183.127] 2024-04-01 00:11:04

Шаардуулахгүй мэдэж байгаа цаашид яахыг харж байж хөдлөх хэрэгтэй

Зочин [139.5.219.26] 2024-03-31 19:33:13

Монголоос явж болно шүү зайлаач дээ

Зочин [139.5.219.26] 2024-03-31 19:31:50

Үндэсний аюулгүй зөвлөл тагнуулын газрууд газар хэний мэдэлд байгааг сайн мэдэх ёстой байтал хятадуудын мэдэлд очсонг мэдэхгүй сууж байгаа .м биш үү ганц хайрлөх зүйл чинь газар шороо биз дээ

Яах вэ? Бидний төлөө аль том улс тэмцэх вэ? [103.57.95.163] 2024-03-30 23:13:39

Дэлхийд геополитик буюу газар зүйн улс төрийн бодлого явагдаж байна. 1 тэрбум 200 сая гаруй ба 130 сая орчим хүн амтай улсууд энэ бүс нутагт бодлогоо хэрэгжүүлнэ. Харин 3 сая хагас хүн амтай, 2- оос өөр хөршгүй, ядуувтар улс ЮҮ хийж чадах вэ???

Зочин [66.181.183.169] 2024-03-30 17:03:47

Юун том юм ярьдаг юм бэ. Дараагийн асуудалд анхаарлаа хандуулмаар байна : Монголын их эмч нар өвчтнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Монголын их эмч нарын цалинг битгий нэмцгээ!

Зочин [139.5.218.100] 2024-04-01 17:50:40

Солиороод л. Хавар болжээ!

Зочин [202.21.113.42] 2024-03-30 15:14:00

Өчнөөн болж бүтэхгүй асуудлууд ар араасаа гарч ирээд авч байгаа дорвитой арга хэмжээ ч байхгүй хэдхэн төгрөгөөр торгосон болоод эсвэл ганц хоёрхон жилийн тэнсэн өгөөд суллаад явуулчихдаг юм бэ энэ хууль тогтоох байгууллага өөрсдөө хахууль автагдсаны шинж. Газар нутгийн бүрэн бүтэн байдал бол монгол үндэстнүүдийн орших эс оршихийн үндэс суурь. Ямар ямар газар нутгийг хэн өмчилж байгааг ил болгох хэрэгтэй. Хууль бус олгосон газруудын лицензүүдийг цуцалж монгол улс төртэй гэдгийг харуулах хэрэгтэй, ард түмэнд харуулах хэрэгтэй.

Зочин [202.21.113.42] 2024-03-30 15:07:41

Яг үнэн, аймаг бүрт ялангуяа захын аймгуудын сум бүрт нэг бүрчлэн үзлэг шалгалт хийх хэрэгтэй. Хятадууд газар эзэмшээд суучихсан тохиолдлууд олон байна. Яахаараа монголчууд өөрсдөө өмчлөх эрхтэй газраа авч чадахгүй байхад өгөр хятадуудад хэмжээ хязгааргүй газар өгч эзэмшүүлдэг байнаа. Үүний ард манай монголчууд бас өөрсдөө байгаа. Өөрсдөө өмчилчихөөд хятадуудад зарж эзэмшүүлдэг. Энэ асуудлыг сонгуулиас өмнө шалгаж эздийг нь тогтоогоод төр буцааж авах хэрэгтэй.

Гэрэл [139.5.216.50] 2024-04-01 11:42:36

Маш зөв.УИХд суухаар улайран байгаа нөхдүүдийг маш сайн таньж сонгуулиа өгөх түүхэн хугацаа бидний өмнө тулж ирсэн гэхэд хилсдэхгүй.Бидэнд гишгэх газар багаж байгааг бичээд мэдээллээд байгаа хир нь төр нь огт анхаарахгүй байгаа аятай таг чиг.шуналтай урвагчдаас болж газар нутгаа алдар гашуун зовлонг ард түмэн минь үеийн үед бүү үзээсэй.

Зочин [202.9.47.7] 2024-03-30 14:32:31

Ямар үйлийн үрээрээ энэ бузар улсад төрчихвөө.

Зочин [66.181.161.79] 2024-03-30 12:51:45

Шаардаж бна

З [202.131.227.134] 2024-03-30 12:35:31

Зөв

Бухимдсан иргэн [66.181.188.144] 2024-03-30 11:09:57

Иргэд сайн дураараа нэгдэн ТББ байгуулж өөр өөрийн сумдынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийн хууль бусаар олгосон газруудыг олж хүчингүй болгох хүсэлтийг шат шатны оийдвэр гаргагч нарт тавих хэрэгтэй

Зочин [139.5.216.50] 2024-04-01 11:43:24

Зөв.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.