2011 ОНЫ СУДАЛГАА: МЕТРО БАРИХ ЭХНИЙ ШАТ 1,5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДАНА
Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам,ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ,НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Алмек Ви Пи Ай ХК Ориентал Консалтантс ХК Марубени ХК Жэй Жи Си Х хамтран 2011-2013 оны хооронд Улаанбаатар хотод метро барих бүх талын судалгааг хийж танилцуулж байсан аж. Улаанбаатар хотын замын түгжрэлийг үүсгэж буй гол шалтгаан нь зам дутмаг гэхээс илүү замын зохисгүй ашиглалт, гэрлэн дохионы зохицуулалт оновчгүй, зам дээр автомашинаа зогсоодог зэрэг замын орон зайн ашиглалт хангалтгүй, тээврийн хяналт үр өгөөжгүй байгаагаас замын багтаамжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа явдал юм. 2007 оноос хойш хувийн машин нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн эрэлт хэрэгцээ нэлээд өссөн. Гэвч зам барих ажил эрэлтийг гүйцэхгүй, мөн зам тээврийн хяналтыг сайжруулах талаар замын хяналтын төвийг байгуулж, гэрлэн дохиог суурилуулж, замын цагдаагийн зохицуулалт хийх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч хангалттай үр дүн гарахгүй өдий хүрчээ.
Метро төслийн эхний хөрөнгө оруулалт нь туннел, гүүрэн бүтэц, өртөө, тоног төхөөрөмж зэрэг дэд бүтцийн хэсгийн өртөг 1.3 тэрбум ам.доллар, цахилгаан тэрэгний нийлүүлэлт болон үйл ажиллагааг эхлэх зардал ойролцоогоор 200сая ам.доллар, нийт 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэхүү төслийн санхүүгийн хувьд хэрэгжих боломжийг судлан үзэхэд Япон улсын ХАЁТ-ын хөнгөлөлттэй зээлийг авч, тасалбарын үнийг 600 төгрөгөөс дээш тогтоосон тохиолдолд ч төслийн дотоод өгөөж (PIRR) 2-3% буюу ашиг маш бага байгаа тул үйл ажиллагаа явуулагч нэгж нь дан ганц тасалбарын орлогоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нөхөж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй нь тогтоогдсон.
Метроны төслийн гол эрсдэлүүд нь хөрөнгө оруулалтын дутагдлын эрсдэл (Viability Gap), орлогын хэлбэлзлийн эрсдэл, улс орны болон тусгаар байдлын эрсдэл (Country risk), валютын ханшийн эрсдэл, хууль, эрх зүйн орчны эрсдэл юм” 2030 он хүртэл Улаанбаатар хотын замын ачаалал, хүн амын нягтаршил, суурьшил, эдийн засгийн үзүүлэлтийг урьдчилан тооцоолсон уг судалгаагаар хөрөнгө оруулалтын эрсдэл хамгийн дарамт учруулж байсныг харж болно.
“...Метроны барилга барих компанийг цаад тал нь есдүгээр сар гэхэд шалгаруулна гэж тооцоолж ажлуудаа зохион байгуулаад явж байна. Бүр наашилбал зургаадугаар сарын сүүлээр шалгаруулна. Ингэсэн тохиолдолд бол бид 330-аад тэрбум төгрөгийг метроны энэ жилийн ажил дээр нь зарцуулна. Энэ ажлууд дээрээ метроны суурь, гидрогеологийн судалгаа, байршлын судалгаа, тоног төхөөрөмжүүд, барилгын хийцлэл хэрнээ нарийн судалж, татаж авах ажлуудаа хийнэ. Тунель ухах машинаа суурилуулах ажлыг ес, аравдугаар сард эхлүүлэх төлөвлөлттэй байна.” гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг 2024 оны 2-р сарын 22-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 330 тэрбум төгрөгт энэ бүх ажлыг амжуулна гэдэг тооцоо зөв үү?
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [126.36.206.241] 2024-04-01 09:54:02
Эхлээд Цахилгааны эх үүсвэрээ энэ мөнгөөрөө барьсан нь дээргүй юу.
Зочин [59.153.114.232] 2024-04-01 09:30:14
Метротой болохыг эсэргүүцээд байгаа хүмүүс бүгд хөдөөнөөс ирсэн бололтой. Нэгэнт та нар хотод орж ирснээр хотын гудамжиндаа багтахаа больсон машин байтугай хүн ч амар тайван алхаж болохгүй болсон учраас зарим нэг нь газар доогуур явж, газар дээрээ жоохон ч атугай зай гаргах хэрэгтэй байнаа гэсэн үг шүү дээ
Хотынхны зүй царай нэг иймэрхүү. Кх! [66.181.160.77] 2024-04-01 16:25:59
Хотын оршин суугч мөнгөгүй хоосон царайлчихаад их солиорч байна.Зээл, өөр хийхээс өөр юм мэддэггүй юм уу, хаашаа юмб?
Уншигч [38.89.70.80] 2024-03-31 22:22:37
Япончуудаар мeтроны бүтэц, маршрут гаргуулаад ажлаа эхлүүлэх юм биз дээ. Хөшөөгтийн шинэ буудал шиг хачин юм бариулаад,гадна талын тохижуулаагүй тэгээд хаяад явцгаасан нөхдүүд мeтрог барин гэж үлгэр болон доо. Тэгснээс Солонго, Хятад нь дээр дээ.
Зочин [126.36.206.241] 2024-04-01 09:57:21
Тийм шүү. Маш оновчтой сайн барьдаг. Япончууд нь л дээр. Манайхан өөрсдөө саналаа зөв нарийн тодорхой тавих хэрэгтэй. Хөшигтийн хөндийн тухайд бол манай тавьсан хүсэлтйн дагуу л хийсэн.
зочин [66.181.189.138] 2024-03-31 15:50:26
Хэрэв үнэхээр метро барих гээд байгаа юм бол Япончуудаар бариулаарай, хийлгээрэй, тэд нарны зам, нарны гүүр шиг найдвартай чанартай тооцоотой сайн нарны метро барьж өгнө, удаан ашиглагдана.
Зочин [66.181.180.214] 2024-03-31 13:53:34
Хамгийн муу машин орос машин
Зочин [66.181.180.214] 2024-03-31 13:53:01
Орос машин амархан эвдэрдэг боловч рам сайтай
Зочин [66.181.180.214] 2024-03-31 13:32:52
Хуц
Төсөв хүрэлцэхгүй байхад хоосон зардал гаргаад байх юм. [103.57.95.163] 2024-03-30 21:34:25
Маш их үнэтэй болохыг нь мэдэж л байсан ш дээ. Үхсэнээ хийж анхнаасаа метро барих гэж савсагнасан юм бэ. Одоо гэхэд л урьдчилсан зургийг нь, мөнгөний тооцоог нь гаргах гэж олон сая долларын ӨРГҮЙ зардал гаргаж байгаа. Цаана нь нийслэлээ нүүлгэнэ гэж үүнээс илүү ХООСОН зардар Ерөнхийлөгч гаргаж байгаа. Улсын төсөв хүрэх юм уу?
bitgii buraad bai zaa. [66.181.180.36] 2024-03-31 13:25:34
Ehleed bol metro barij baigaa kompani chin zardalaa gargaj barinaa. bid bol jil bvr tulvuriig bagaar tulij duusgan za. tiim mega tusul heden jil bolon ch dee. mongol uls jilees jild baijih bolon ch dee. mungu bol oldonoo hoo. tsag hugatsaa l hvleehgui l dee hoo..
Зочин [59.153.112.103] 2024-03-30 20:22:51
Улс орон энэ байгаагаараа биш хөгжиншдээ.яагаад дандаа сөрөг байдаг байна.Мётрогоо японоор бариулаасай.яг л норм стандартын дагуу хийх нь үлдэцтэй удаан ашигланашдээ.
hogiin yponuud ogt hereggui za, orosuudaar hiilgenee [66.181.180.36] 2024-03-31 13:29:20
ted baahan hudalaa hvnd surtaltai tegeed hiij baigaa yum ontsgui metro baridag shuu. yponii metro bol nariin davchuu tohjilt muutai bol orosiin metro chanartai urgun gvn hiij tohjilt saitai hiideg tul orosuudaar hiilgej abiy hoo. yponuudiin hiisen ter niseh ongotsonii buudalaa haraach zvgeer neg tosgonii buudal jijgehen tohijilt muutai bolson doo. orosuud getel yg iim munguur sevostopoli hotdoo 5 say hvnii vnen tasarhai niiseh buudal barisan daa. mash hurdan hugatsaand shuu.
Зочин [66.181.183.169] 2024-03-30 17:09:46
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Монголын их эмч нарын цалинг битгий нэмцгээ!
Зочин [152.37.73.239] 2024-03-30 16:57:18
Цэлийсэх хээр талд бие биенээ олоод мөргөлдөж аваар осол хийдэг манайхан... Тэр газар доорх хар нүхэн тунельд мөргөлдөж олон хүний амь авахвий дээ. Монголчуудын тархи ухамсарыг нь засахгуй бол...
Иргэн [66.181.187.85] 2024-03-30 11:22:17
Метро барих нь сайн Сайн тооцож сураач!!!!!!!!Одоо хар Автобусний тойрох зам хийгээгүйгээс автобус Тойрох тойрог зам байхгүйгээс - 5шар,уулзваруудийн зам , хаана ч эцэсийн буудалаа хараад Ажилаа Олигтойхан Тооцоотой хийгээч !!!!!!!!! Эцэсийн буудалуудаа эргэж хараач Хогийн түгжирэлийн Там болсон байна.!!!!!!!!!!