Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Aдмин / Улстөр

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд-д 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар Элчин сайдыг Саудын Арабын Хаант Улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд хүлээн авч уулзан хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд болон Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нарт уламжилж, ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.198] 2024-04-01 10:45:45

HODNE USPECHU

Зочин [59.153.114.202] 2024-03-31 15:46:05

Элчин сайд бүр суугаа орноосоо хөрөнгө оруулалт татаж босгоод дор хаяж сүүлийн үеийн технологи бүхий 1-2 үйлдвэр эх орондоо байгуулах талаар санаачилгатай ажилламаар байх юм. Түүгээр нь ажлын нь дүгнэдэг байгаасай.

Dss [94.202.144.147] 2024-03-31 05:33:33

Elchin said Odonbaatar guid ajild n amjilt husey.

Энэ элчин сайдын яам ч дээ. [103.57.95.163] 2024-03-31 00:23:03

Монгол нь Саудын Арабтай улс төр хийх үү? Эдийн засаг, бизнес хөгжүүлэх үү? Юү л бол. Харин монголчуудын, үүний дотор элчингийн ажилтнуудын ХУВИЙН бизнес л хөгжих байхдаа.

ККК [66.181.160.85] 2024-03-30 14:19:47

бас нэг саад гуай л биз....


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.