Нийгмийн дэвшлээс ард түмнийг хоцроох нь аймшигт гэмт хэрэг…
Нийгэм дэх ажилгүйдэл, ядуурал, архидалтын үндсэн шалтгаан нь авлигал. Төрийн тогтолцооны эрүүл хэв шинжийг алдагдуулж, улс төрийн бохир тохироонд гаршиж, эрх мэдлийн үндсэн үүргийг дарангуйлал руу хөтөлж, нийгмийн дэвшлээс ард түмнийг хоцроох нь асар их нүгэл төдийгүй хэдэн үеийг хохироосон аймшигт гэмт хэрэг юм. Төсвөөс хулгайлсан мөнгөө гадаадад нуун дарагдуулах, үр хүүхэд, хамаатан садныхаа цомхон хүрээлэлд асар хангалуун, ард түмний ахуй амьдрал болохоор тарчиг хоосон байдал ужгирч сонгууль өөрчлөлт шинэчлэлт, сайжралтын бус өнөөх л намуудын ээлжит наймаа, шинэ шимэгчдийн шилжин суурьших боломж, хуучин сорогчдын шигдэн лавшрангаа түмнийг боолчлох газар нь төрийн алба болжээ.
Энэ байдлыг эрс шинэчлэхээр зориг шулуудсан гэх зарим улс төрчдийн үйл ажиллагааны сурталчилгаа л эрс ихэсч бодит үр дүнгүй болов.
Хэдий хэсэг бусаг хүмүүсийн мэрийлтээр эдийн засагт зохих өөрчлөлтүүд бий болж өр төлбөрөө барагдуулах хэмжээнд очсон ч иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт авч ирэх өсөлт, хөгжил ирээдүйн гэрэл гэгээ тодрох хугацаа мөдгүй бололтой. Тогтолцоог өөрчлөхдөө уруудуулж болохгүй. Тоон утгаараа сайжирч чанаргүй хий сүржигнэл хийгээд авлигалын нөлөөгөөр сэхээрч чаддаггүй эдийн засагтай улсын тогтолцооны шинжтэй хямралын эх үүсвэрийг яаж зогсоохыг гүйцэтгэх хараачлах цаг мөдхөн биз.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
2-хон хөрштэй улс чимээгүй. [66.181.187.236] 2024-04-01 18:23:49
Орос Хятад 2-оос өөр хөршгүй улс хамаагүй хөршүүдээ муулж БОЛОХГҮЙ шүү. Их нигууртай.
иргэн [103.57.94.104] 2024-04-01 16:12:19
ОХУ-г тойрсон улсууд орсуудаас илүү сайхан амьдарч болохгүй, тийм болохоор биднийг байнга хавчиж дарамталж байдаг, нефьт боловсруулах үйлдвэр болон цахилгаан станцуудаг маань бариулчихаасай
Зочин [66.181.176.233] 2024-04-02 09:58:44
Хятад руугаа зайл
Зочин [103.212.116.223] 2024-04-01 12:12:56
Монголчуудын тамын тогоон доторх амьдрал