О.Цогтгэрэл: Залуучууд эх орноосоо дайжиж байгаа гол шалтгаан бол авлига

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Эхнийх нь Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.

Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу "Brain Drain Index"-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу "Brain Drain Index" үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм.

Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой.

Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна. Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлигын индексээр ухраад байдаг.

Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд нүүрлэдэг аюул. Гэтэл манай улсад эсрэгээрээ ажилтай байх тусмаа ядуураад байгаа тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна" гэж ярилаа.

Brain Drain Index буюу оюуны дайжилт гэж юу вэ?

Монголын Улсын талаар олон улсын шинжээч Роберт Ритз өөрийн Х платформд оруулсан бичвэртээ "Brain Drain Index" буюу оюуны дайжилтын талаар оруулсан юм. Түүнийхээр иргэдийн эх орноосоо явах болсон гол шалтгаан нь Улаанбаатар хотын замын түгжрэл, бохирдол болон гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байдагтай холбон тайлбарлажээ.

Р.Ритз залуучуудын эх орноосоо дайжих шалтгааныг гурван хүчин зүйлтэй холбосон юм.

Тодруулбал "Замын хөдөлгөөнд маш их цаг үрдэг нь манай улсын ДНБ-ийг жилд 1-2% буурахад нөлөөлдөг аж. Түүнчлэн агаарын бохирдлоос болж жилд нэг гэр бүл их хэмжээний мөнгийг эм, эмнэлгийн зардалд зарцуулдаг, үүнээс болж амьсгалын замын халдварт өвчин дэгдэж, танин мэдэхүйн чадвар буурдаг гэнэ.

Өндөр цалинтай ажлын байр дутмаг байдаг нь монголчуудын хувьд бас нэг зовлон юм. Физикч мэргэжилтэй бол Монголд амьдрахад хамгийн таагүй орны нэг. Уул уурхайн салбарт ажилладаг бол хангалттай цалин авах боломжтой ч бусад салбарын хувьд тийм биш.

Хүүхдэд зориулсан орчин тааруу. Бага ангийн хүүхдэд анги танхим нь хүрэлцдэггүй тул ачаалал их байдаг. Энэ асуудал төрөлт буурсан үед буюу 10 орчим жилийн дараа шийдэгдэнэ" гэж бичжээ.

Brain Drain Index-ийн үзүүлэлт

зураг


Сэтгэгдэл

Зочин [202.179.3.131] 2024-04-02 08:40:00

Үндэсний үйлдвэрлэгчид хэмээн улсаас татаас авч, ард иргэдийнхээ цусыг сорж амьдардаг улс төрчдөөс болж байгаа юмаа. Энэ оронд адил тэгш боломж байхгүй шүү

иргэн [103.41.93.59] 2024-04-02 06:36:32

Залууст эх орон элгэн түмэнтэйгээ амьдрахад 3 зүйл саад тотгор байна. 1. Төрийн үйлчилгээг шударгаар авах. Танил тал арын хаалгагүй бол жинхэнэ халтуурдана. Үзүүлсэн мэт дүр исгэнэ. 2. Шударгаар олсон орлогоороо сэтгэл хангалуун сайхан амьдрах боломжгүй. Ээлгүй төрийн бодлого нь өр зээлэнд оруулна. Дарамтлана. 3. Асуудлыг шийдвэрлэх чадваргүй хотын удирдлага. Түгжрэл, утаа, чанаргүй төрийн үйлчилгээ энэ бүхэн чинь удирдагчдын зүрх сэтгэлээс шууд хамааралтай. Хуулийн амилсан бурхад ч өөрийн биеэр үзээд хүчин мөхөсдөөд байна.

Гадаадад ажиллахад авилгал нөлөө байхгүй. [66.181.187.236] 2024-04-01 17:59:47

Авлига биш ээ. Зүгээр л гадаад орнууд Монголтой харьцуулахад өндөр орлоготой, ажилд орох боломжтой байдаг. Тэгээд л боллоо. Авилгал гадаадад ажиллахад нөлөө багатай.

иргэн [103.57.94.104] 2024-04-01 16:00:38

хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй бага цалинтай улсад сайхан амьдрах боломж алга , улс төрд орж хулгай луйвар хийхээс нааш амьдрал сайжрахгуй

Зочин [202.9.40.228] 2024-04-01 15:27:02

Одоо бизнeс эрхэлж бга бүхэн хаалгаа бариад гадагшаа гарна. Учир нь төрийнхөн, халамжийнхан цалин мөнгөө нэмүүлсэн дагаад иргэд цалингаа нэмүүлнэ... хүнд цалин өгч үзээгүйчүүд үзсэндээ, хийж байгаалаа гай болрх юмаа. Одоо хэдэн төгрөгийн цалин өгч ажилчин ажиллуулах вэ?

Зочин [202.131.235.242] 2024-04-01 15:17:43

Өндөр цалин өгөх боломжийг хаагаад байна.

Зочин [202.126.90.162] 2024-04-01 14:55:24

МАН Монгол эх орныг минь үнэхээр сүйрүүлж чадсан шүү .Хүрэлсүх,Оюунэрдэнэ, Жавхлан, Хүрэлбаатар, Энхбаяр, Энх амгалан,Сү. Батболд, Доржханд мэтийн данхнууд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.