Монгол Улсын гадаад валютын нөөц өссөн ч гаднаа түлшгүй, гэртээ хоолгүй ард түмнээ төр засаг яах вэ?

Aдмин / Улстөр

Монгол Улсын Гадаад валютын нөөц энэ оны 3-р сард 5 тэрбум 250 сая ам.доллар болж өслөө. Үнийн хөөргөдлийг багасгах, эдийн засгийн эрсдэлүүдийг давах туулахад гадаад валютын нөөц чухал хэдий ч Төсөв томрох тусам төр данхайдаг. Ард түмний амьжиргаа барь байдгаараа өнөө маргаашдаа санаа зовних өрх айл тун олон. Автобусны чихцэлдээн дунд нэгэн охин хэн нэгэнтэй утсаар ярих хэдхэн үг чих дэлсэнэ. “... Одоо яанаа маргааш түлэх нүүрсгүй боллоо шүү дээ. Ээж гурав дахь өдрөөс нааш эмнэлгээс гарахгүй. Яах уу” гэж ярих охин 12, эсвэл 13 тай л бололтой. Ард түмний, нийслэлчүүдийн амьдрал ахуй дийлэнх нь ийм л аж амьдралтай.

Сар бүр өрнөөс өрний хооронд сажилж өлсөхгүй даарахгүйн тулд хамаг байдгаа зарцуулж бусдаар мөнгөө хуримтлуулах, алс ирээдүйгээ төлөвлөж сайн сайхан зүйл хүсэж мөрөөдөх эрхгүй.

Хэдий нүүрс, алт зэсийн экспортын жаахан орлогоос улс орон өрийн дарамтад нимгэлж гадаад валютын өсөлтөө зарлах хэмжээд ажиллаж байгаа нь сайн хэрэг боловч туйлдсан түмнийхээ аж амьдралд бодит туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага үүсжээ.

Буруу шийдвэр, боддоггүй байдлын уршиг нь ченжийн нугалаатай худалдаанд ард түмний ахуй амьдрал хоосорч, авлигалын асар их гай тотгороор улс орны эдийн засагт эдгэшгүй сульдаа бий болсон. Хулгайг авлигалын шүүхээр хаацайлж болох ч бодит үр дагавраас хааш нь ч бултуулж боломгүй. Авлигатай тэмцэж далд эдийн засгийг илрүүлснээр хямрал зогсож өсөлт тогтворжлоо гэх суртал нь үнэн бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэх боломжгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.233] 2024-04-02 10:28:03

Монголчуудын 90% нь өрнөөс өр зээлээс зээлийн хооронд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байна

Зочин [66.181.188.89] 2024-04-02 10:20:51

уруудахад унтах уух мартах

Зочин [66.181.188.89] 2024-04-02 10:19:45

ЗАЛХУУГИЙН ГАДНА ТҮЛШ ҮГҮЙ, ЗАЛИГДАГИЙН ГЭРТ ХООЛ ҮГҮЙ ГЭЖ МОНГОЛ АРДЫН ҮГ БАЙДАГ ЮМАА

Зочин [66.181.191.41] 2024-04-02 15:06:54

Ийм үг байдаг, гэхдээ энэ хэлц үг энэ тохиолдолд ашиглагдахгүй болов уу? Иргэд үнэхээр туйлын ядуу, ажилгүй орлогогүй, өлсгөлөн, өвчтэй, архин далайд живсэн, тэтгэмжээр голоо зогоож байна уу?

Зочин [66.181.176.233] 2024-04-02 10:19:17

Тэмцдэггүй ард түмэн хүртэх ёстойгоо хүртэж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.