УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан өнөөдөр болно
 
                                                                                                Улсын Их Хурлын байнгын хороодын 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | 
| 1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Бусад | 10.00 | “Үндсэн хууль” | 
| 2 | Эдийн засгийн байнгын хороо | · Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Бусад | 13.30 | “Жанжин Д.Сүхбаатар” | 
| 3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад | 14.00 | “Үндсэн хууль” | 
| 4 | Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ | · Эмийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар /худалдааны үе шатанд болон эцсийн хэрэглэгчид/ хэрхэн нөлөөлж буй талаар Татварын ерөнхий газрын мэдээлэл /хаалттай/ | 16.00 | “Их засаг” | 







 
                    









.jpeg)
















































.jpg)

Сэтгэгдэл