Монгол оронд 34 жилийн өмнө “Эрх чөлөөний хавар” ирсэн

Aдмин / Улстөр

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 34 жилийн ой өнөөдөр тохиосон юм. Тэртээ 1990 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан түүхтэй. Хонхны дуу Монголын ард түмнийг сэрээсэн гучин дөрвөн жилийн өмнөх хаврыг эргэн сануулсан өдөр өнөөдөр байв. 70 жил завсаргүй засагласан нэг намын тогтолцоог халж, огт өөр нам, цоо шинэ улс төрийн хүчин мэндэлснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн өдөр. Шинэ цагийг, шинэ нийгмийг, шинэ Монголыг авчирсан Ардчилсан намын үе үеийн, мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэдийн баярын өдөр билээ. Өнөөдрийн хавар Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид нэгэн танхим дор цугларч алдаа, оноогоо эргэн дурсаж, дүгнэн цэгнэж, бахархаж баярласан бас эе эв, эрх чөлөөний өмнө тулгарсан сорилтыг даван туулах тухайгаа цугтаа чуулж, хамтдаа хэлэлцсэн түүхэн бөгөөд хариуцлагатай өдөр.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.178.151] 2024-04-09 08:19:51

Энэ 34 жилийн хугацаанд 2 намд алдсан оносон юм их байгаа , Гэхдээ АН гарсан үeд нэг алхам урагшлаад МАН гарсан үeд 2 алхам хойлоод байхаар иргэдийн амьдрал сайжрахгүй байнаа . АН-ын шуналтай цөөн хүмүүсийн үйлдлээр хийсэн бүтээснийг үгүйсгэж болохгүй байхаа !

Иргэн [59.153.112.100] 2024-04-09 07:03:55

Хулгай сайн хийсэн хувьчлалын нэрээр, ардчилал нь анархизм, олигархизм болсон, урд зүгийн нөлөө маш их

Худлаа [139.5.217.22] 2024-04-08 22:03:09

Таалагдахгүй байна. Сонгууль дөхөхөөр нээх мундаг сайн хүмүүс болоод уянгалаад гараад ирэх юм. Итгэхгүй байна. Сонгогдож гарч ирээд та нар өөрсдөө л амьдралаа сайжруулна. Төрийн эрхийг авчхаараа түмэн олныг нулимаад эхэлдэг. АН өнгөрсөн 8 жилд царайгаа таниулсан. Баяртай

Зочин [103.57.92.102] 2024-04-08 21:45:36

АН-ынхан 1990 оноос өмнө шоронд сууж байсан юм уу? Ардчилалтай улс болсноос хойш шоронд сууж байгаа биз дээ.

Монгол [202.9.46.203] 2024-04-08 19:53:10

Монгол улсын сүйрэл эхэлсний өдөр. Намын дарангуйллаас салж, 2 намын даргын дарангуйлалд орсон өдөр

Зочин [202.9.46.224] 2024-04-08 20:29:35

Зөв шүү

Зочин [202.9.41.6] 2024-04-08 19:05:23

Ингэж ядуу сресс түгжрэл чинь тэгээд аз жаргал эрх чөлөө юү хуцна даа АН хувалзуудаа харин 1990 оноос өмнө эрх чөлөө амьдрал бж

Монгол [66.181.188.66] 2024-04-08 18:14:32

Энэ намынхан сүүлийн үсд Бүтэн эрх чөлөө, Бүтэн эдийн засаг гэж ярих болсон өөрсдийнхөө хуссан хагасыг нь буцааж өгье гэсэн санаа юм болов уу Чадах уу та нар, ан намынхаан

Зочин [103.57.94.185] 2024-04-08 16:55:35

Улс таоийн хүүр болсон нам даа. Энэ хулгайчуудаас хэзээ ч сайн юм гарахгүйээ. Дандаа хятадын эрлийзүүд.

Зочин [202.126.89.157] 2024-04-08 11:54:03

Үнэн. Гучин хэдэн жилийн өмнө бид эрх чөлөөгөө тунхагласан. Бид ходоод хоосон, төр засаг элэгдчихсэн үед сэтгэлийн дуудлага зориг бүхнээрээ энэ нийгмийн үндэсийг тавьсан. Тэр үеэс хойш ардчилал маань гажуудсаар хэдхэн хүний өмч болж хувирснаас бүх гажуудлын суурь тавигдсан. Одоо энэ бүхнийг засах цаг нь болжээ. Харин залуус маань чадах болов уу...

Зочин [202.55.188.81] 2024-04-08 13:14:39

Хогийн ургамлын хөрснөөс хогийн ургамал л ургана.

Зочин [66.181.160.98] 2024-04-08 12:29:36

Алтан хараацай нэртэй хүн-хогнуудаасаа салчихвал чадаж л таарна. Даанч тэд салах хүсэлгүй бололтой...

ГАХ [66.181.167.254] 2024-04-08 11:38:02

ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛЫН ДАЛБААН ДООР ХЯНАЛТГҮЙ ДУРААРАА ДУРГИХ, ИДЭЖ УУХ, ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ. УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ ГАНЦ Ч АЛХАМ САЙЖРААГҮЙ.

Зочин [124.158.119.234] 2024-04-08 10:14:57

2016 онд энэ намыг засгийн эрхээс зайлуулаагүй бол Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гээд бүгдийг нь энэ луйварчид авсан байсан шүү. Дахин засгийн эрхэнд бүү гарга.

zochin [66.181.186.52] 2024-04-08 10:09:20

Mon ix xulgai xiisen xumuus zogsoj bn daa,tsaan uldsen xeden xaaguur yavaa yum boldoo.

Иргэн [59.153.86.30] 2024-04-08 09:18:27

Ардчилал хүний эрхээр нүүрээ халхалсан хулгайч луйварчид цугларсан нам даа АН-ыхан

Зочин [202.9.46.224] 2024-04-08 20:30:21

Зөв шүү


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.