АН: Улаанбаатарыг хоёр жилийн дотор "ногоон" болгоно
Нийслэлийн Ардчилсан нам “UB 1460” нэртэй зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж Нийслэлийн ирэх дөрвөн жилийн төлөвлөлтийг ярилцлаа. Ирэх дөрвөн жилд хөгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн АН-ын дарга Т. Батцогт танилцуулсан юм. Тус хөтөлбөрийн нэг онцлог нь “Ногоон Улаанбаатар”-ыг бий болгохыг зорьж буй. Байгаль орчинд ээлтэй ногоон сууцыг барьж гэр бүлд ээлтэй, ногоон байгууламж бүхий хот төлөвлөлт оролцогчдын анхаарлыг илүү татаж байгаа. Түүнчлэн цэцэрлэг, сургууль нь гэртээ ойрхон аюулгүй байдлыг бүрдүүлсэн хотыг төсөөлж төлөвлөсөн нь АН-ын гэр бүл хүүхэд, залуучуудад ээлтэй хот байна гэсэн нэгдсэн бодлоготой уялдсан нь хотод илүү тодоор тусаж байна гэж олон төлөөлөгч ярьж байв. Хотын тулгамдсан асуудлын нэг болох түгжрэлийн асуудлаар Нийслэлийн намын дарга Т.Батцогт “Гурван жилийн хугацаанд бид 164 их наяд төгрөгийг хотын түгжрэлд зарцуулсан. Тэгвэл өнөөдөр түгжрэл нэг хувиар ч буурсангүй.
Энэ их мөнгө хаачсан бэ. Ногоон автобусны хэрэг. Тухайн үед Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас ногоон автобусны талаас асууж байсан. Гэвч жилийн дараа юу болсон билээ бүгд мэдэж байгаа. Хотын салбар бүрд төсвийн мөнгийг их бага хэмжээтэй хулгайлж байна. Мэргэжлийн байгууллага үүнийг шалгаж ил болгох ёстой. Гэхээ сонгууль дөхсөн энэ үед хуулийнхан хөдлөхгүй байна. Тэдний томилгоог МАН хийсэн учраас энэ бол сонгуулийн өмнө ил болохгүй нь ойлгомжтой. Найман жил түгжрэл, утаа, ядуурал, эрүүл мэнд, бизнес болон бусад бүх зүйлд “0” зогсолт хийлээ. Энэ алдагдсан найман жилийг АН засна” гэсэн юм.
АН-ын дарга Л.Гантөмөр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр ” Хотын тулгамдсан асуудал утаа, түгжрэлийн гол шалтгаан ажилгүйдэл, ядуурал. Улаанбаатар Монгол Улсын хөгжлийн төв байх ёстой. Улаанбаатарыг жижиглэснээр хөгжил улам доройтно. Улаанбаатар хүчирхэг эдийн засагтай бол Монгол Улсын хөгжил тэр хэрээр сэргэнэ. Тиймээс нэн түрүүнд авлигачдаас салгаж дүүрэг болгоны хөрөнгө оруулалтыг бизнест чиглүүлэх.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Мэдээлэл технологийн ХАБ байгуулж 20 гаруй мянган код бичдэг залуучуудыг бэлтгэнэ. www.burtgel.mn e-mongolia зэргийг блокчэйн технологиор хийж 100 хувь цахимжуулна Ингэснээр Улаанбаатараас гадаадад ажиллах боломжийг тэдэнд олгоно. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт жижиг дунд бизнес, хүнд хэлбэрийн үйлдвэрүүдийг Багануурт их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудыг төвлөрүүлэх зэргээр монголчууд хаана ажиллаж болохоор байна тэнд нь ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн ирэх дөрвөн жилд нүүрснээс салж ногоон байгууламж бүхий ногоон Улаанбаатарыг бий болгоно. Нүүрс байгаа цагт утаа байна. Шийдэл нь эко+эрчим хүч. Тиймээс эрчим хүчний асуудлыг жилийн дотор шийдвэрлэнэ” гэсэн юм.
Тэд “UB1460” гэдгээ ирэх дөрвөн жилд 1460 хоног байгаа учраас ингэж нэрлэсэн гэлээ. Мөн ипотекийн зээлд сард нэг сая төгрөг төлж буйг гурав дахин бууруулж 300 мянган төгрөг төлдөг болгох мөн түгжрэлийг нүхэн гарцаар шийдвэрлэнэ.Хүмүүсийн ажил орлого сайжрах тусам амьдрах орчин цэцэглэнэ. Мөн Туул голыг огт хөндөхгүйгээр Богд уулын урд талаар төмөр зам, Алтанбулаг-Эрээнийг холбосон хурдны зам тавина. Ингэснээр Улаанбаатар хотын төвийн нэвтрэлтийг илүү сийрэг, хөнгөн болгох боломжтой. Эрүүл мэндийн үйлчилгээг анхан шатанд авах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарах талаар төлөвлөлтөд тодорхой тусгажээ. Түүнчлэн II шатлалын эмнэлгүүдэд хавдрын тасгуудыг нээж мэс засал хийлгэдэг болгоно. III шатлалын эмнэлгүүдийг өндөр түвшинд хөгжүүлнэ гэх зэргээр илүү нарийн бодит зүйлүүдийг төлөвлөсөн байв.
Энэ үеэр зарим оролцогчдын сэтгэгдлийг хуваалцлаа.
Э.Бат-үүл:2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай ч тэнцэх ажил хийгээгүйд харамсаж байна
-Миний үед хот 600 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Одоо 2.4- 3.5 их наяд. Хөрөнгийн хэмжээ тав дахин өссөн. Ингэж төсөв тэлж байхад 2012-2016 онд хийсэн ажлын нэг хувьтай ч тэнцэх ажил хийгээгүйд харамсаж байна. Бидний хийсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр явсан бол өдийд 20 мянган өрх орон сууцанд орох байв. Энэ бүгдийг улстөржүүлсэнтэй холбоотой ахиц гарсангүй. Ардын намын метро, Ардчилсан намын метро гэж байж болохгүй биз дээ. 2016 онд МАН засаглаж улмаар АН-ын хийсэн бүх ажлыг зогсоосон. Хохирлыг нь Улаанбаатарчууд үүрч байна. Ардчилсан нам ийм л эрүүл сэтгэдэг, рационал. Т.Батцогт даргадаа, залуучууддаа бидний эхлүүлсэн ажлыг гүйцээхийг хүсэж байна. “АН” Японы Засгийн газарт санал тавьсан. Асар их шилжилт хөдөлгөөний үед хот төлөвлөлтийг социалист арга барилаар хийж болохгүй. Дахиад найман жил Улаанбаатар хот унтвал тэсэж дийлэхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро гээд бүгдийг тэд зогсоосон.
Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат:Бид инженерийн дэд төвийн II дах давлагааг эхлүүлнэ
-Мэргэжлийн холбоод, инженерүүдтэй хамтарч эдийн засгийн тооцоолол, хууль эрх зүйн үндэслэлтэй, шийдэл гаргалгаатай “UB1460” хөтөлбөрөө боловсрууллаа. Өмнөх алдаагаа давтахгүйгээр шинэ зорилго инженерийн дэд төвийн хоёр дахь давлагааг эхлүүлэх хөтөлбөр гаргалаа. Улаанбаатарын өмнө тулгамдсан найман асуудлыг инженерийн шийдлээр цогцоор нь энэ хөтөлбөрт орууллаа.
АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн:МАН хоёр жилийн дотор метро барих эсэх нь эргэлзээтэй
- Нийслэлийн намын дарга Т.Батцогтын багийн боловсруулсан “UB1460” хөтөлбөр шийдэлтэй хэрэгжих үндэслэлтэй зөв төлөвлөгөө болсон байна. Мөн хотыг авлигачдаас салгая төлөвлөгөөг танилцууллаа. Жишээлбэл, Т.Батцогт даргын хэлснээр Замын цагдаагийн уулзварыг Э.Бат-Үүл даргын үед хоёр сая ам.доллароор бүрэн шийдэх боломж байсан МАН-47 сая ам.доллароор нь гүүр тавьсан нэртээ 45 сая ам.долларыг нь хуваагаад идсэн. Мөн Алтанхуяг даргыг засаглаж байх үед хот хоорондын 3800 км зам, 33 уулзвартай болгож Гудамж” төсөл, ипотекийн зээлийг эхлүүлсэн бол МАН найман жил засаглахдаа юу хийсэн юм. Тухайлбал, АН засаглах үед уулын замын хажуугаар дугуйн зам тавина, ус зайлуулах хоолойг нь давхар хийхээр тооцсон байтал үүнийг нь үгүй болгож одоо бүхэлдээ эвдэрсэн. Хотын зуслангийн замуудыг холбосон олон км зам тавьсан ч энэ найман жилд АН-ын тавьсан зам гээд автозам засвар арчлалтын компани ажлаа хийгээгүйгээс бүгд эвдрэлд орсон. МАН хоёр жилийн дотор метро барина гэсэн. Энэ биелэх эсэх нь эргэлзээтэй.
Нийслэлийн АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Г.Ууганцэцэг: АН анхан шатны нэгжид илүү төвлөрч ажиллана
-АН эрүүл мэндийн анхан шатны нэгж өрхийн эмнэлэгт илүү анхаарч ажиллана. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 43 хороо, 43 өрхийн эмнэлэгтэй. Гэвч нэг ч өрхийн эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй. Мөн Нийслэлийн хүн амын зургааны нэг нь амьдардаг энэ том дүүрэгт хэвтэн эмчлүүлдэг эмнэлэггүй. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг зорьж агаарын бохирдлыг бууруулахын төлөө багаараа нэгдэж ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [106.102.11.81] 2024-04-10 19:31:22
Bayar hurgie AH-d itgej baina
Эока [66.181.179.206] 2024-04-09 19:14:37
АН эхлээд дотроо эко болчих...С.Эрдэнийн хүүг ерөнхий нарийн бичиг болгож , албан тушаалын наймаа хийж буй улс хогийн ургамал л тарих байх!
zochin [98.214.171.138] 2024-04-09 02:33:06
zailtsgaa yu ch xutsaad xereggyi buleg xulgaich nar
Zochin [122.201.31.61] 2024-04-09 00:09:01
Bvh arga saamiig haij bnaa mai amand chin salaawch gj medeh u
Зочин [139.5.217.111] 2024-04-08 21:56:20
За ашгүй дээ,УБ хотод хүүхэд өсгөхөд үнэхээр хэцүү, өвөлжин ханиад томуутай,эм тарианаас салахгүй байдаг явдал багасах нь, цэвэр агаар , цэмцгэр цэвэрхэн гудамжаар алхах болох нь
Зочин [59.153.86.87] 2024-04-08 19:32:21
Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 гаран жилийн 28'д нь МАН /МАХН/ засаглаж өнөөгийн энэ хөөрхийлөлтэй байдлыг бий болгосон нь мөн ч хоржоонтой шүү
зочин [66.181.187.95] 2024-04-08 18:29:55
Монголд ардчилал бий болсны дүнд Монголчууд бүгд гадаад паспорттой болж, Монгол улс дэлхийд нээлттэй, дэлхий Монголд нээлттэй болсон биз дээ? Социалист нийгмийн үед дарга сайд төвтэй, дарга нарын тусгай дэлгүүртэй, тусгай эмнэлэгтэй, тусгай үйлчилгээтэй, дарга нарын хүүхдүүд гадаадад сурдаг гээд огт ойлгомжгүй тэгш бус зүйл зөндөө байсныг иргэд мартчихсан гэж үү? Гэр хорооллын дахин төлөвлөлт, бонд, автобусны карт, нүүрсний хямдрал, орчин цагийн үзэл баримтлал, техник технологийн олон шийдлийг ардчиллын үед хийсэн биз дээ? Монголын бүх сайн сайхан зөвхөн МАН-д хамаатай биш биз дээ? АН ба МАН 2 яг ижил тэнцүү байх аа?
Зочин [203.98.76.249] 2024-04-08 17:31:34
АН-д итгэхгүй ээ. ИТгэлийг нь унтрааж ус цацсан. АН байсанд орврл хаантай болсон нь дээр.
Зочин [66.181.183.173] 2024-04-08 16:25:29
Iim aimaar bogoso hvmvvs ehlel n EBI,bolon Vvltei nobsh ta nar shvv
Зочин [103.71.101.55] 2024-04-08 14:21:37
батүүл 2012 онд нэг хашааг сая доллараар худалдаж авна гэж хошгируулаад хотын дарга болоод баахан айл самарч хаяад алга болсон. яг түүн шиг шаагаад эхэллээ. ха ха ха ха ха ха
Zochin [176.189.88.83] 2024-04-08 14:16:34
Kkkkk yostoi heleh ug oldohgui,ineed hurgeed bh yum.uur yum setgeh chadvargui.
Зочин [202.9.40.135] 2024-04-08 14:05:40
2 жилийн дотор гэчихжээ та нар чадхуу
Зочин [66.181.161.31] 2024-04-08 13:37:02
Та нарт хэзээ ч итгэхгүй.
zochin [202.9.47.7] 2024-04-08 13:16:59
neg nastai tsetseg suulgaj boon mohgo ursenter shig nogoon bolgohgui bol
Зочин [103.212.116.167] 2024-04-08 11:31:49
АН-, Эбэгийн “ хэлж ярих нь хийж бүтээхийн хагас” гэдэг алдарт афоризмыг удирдлага болгож юу хийх нь чухал биш, юу ярих нь гол болгодгоо л харуулж. Хошгируулдаг мэхээ мөн ч сурцтай давтах юм. Одоо ч энэ мэхэнд унах нь юу л бол.
Zochin [103.57.94.105] 2024-04-08 11:30:43
Hudlaa shuu novshnuud
Зочин [103.71.101.55] 2024-04-08 11:00:27
ЗА БАС Л ХОШГИРУУЛААД УНАЛАА ТАР ТАР ТАР