Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасахыг УИХ дэмжлээ
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж олонх нь дэмжлээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.132] 2024-04-09 17:50:05
ийм юм санаачилсан хюанх батлуулсан хүн нь хэн байдаг юм бол
Хятад банк [45.117.35.23] 2024-04-08 13:53:33
Хятад банкаа яахуу одоо дагалдаж орж ирнэ Даашинхүүгийн пүүс эргэн ирж бна Бүгд бүх юмаа барьцаална хүү бага байж таараа төлөхгүй бол Хятад цэрэг ээ оруулах эрх нь нээлттэй.бод бод бос.