Н.УЧРАЛ: Иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд мэдээлэл дамжуулах боломжтой боллоо
Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр 800 гаруй эмнэлэг ХУР системд холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиад эрүүл мэндийн нэн шаардлагатай долоонтөрлийн тусламж үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, ирэх сарын 4-нөөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажилаж байна.
- ЭМИЙН ЖОР
- ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ
- ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
- ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ
- АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ
- ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ
- ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР
Эмийн жор цахимжсанаар хуурамч эмийн жор бичилт, эмийн зохисгүй хэрэглээнээс сэргийлж чадах юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.132] 2024-04-09 15:08:48
эмч нар нь шинжилгээнийх нь хариуг нь уншиж мэдэхгүй манайд дахиад шинжилгээ өг гээд байдгийг бас нэгтгэмээр байна
Зочин [103.57.92.102] 2024-04-08 21:55:20
Монголд өвчтөний өвчний түүхийг нууцлахаа больсон. Монголын их эмч нар асуусан хүн болгонд өвчтөний өвчний түүхийг дуртаяа хэлж өгдөг юм.