Сонгууль ойртоход “хайр зарладаг” УИХ-ын гишүүд, улс төрчид
Хуучны нэг кинон дээр “Машин ирж явна. Лав шалгалтын улс бололтой. Шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэж уулгамчилдаг. Ажлын чанараараа жаахан сулавтар сум нэгдлийнхнийг шүүмжилсэн бүтээл л дээ. Түүн шиг төрийн албанд сонгогдон өчнөөн хугацаа өнгөрсний дараа гэнэт л сонгуулийн жил гарч сонголтыг хугацаа ойртонгуут хөдөөгүүр эг маггүй давхицгааж элдэв шагнал урамшууллыг аадар бороо лугаа асгацгаан, Энх-Амгалан бурхны дүрээр залран энд тэнд ишиг хурга хүртэл барьж аван үнсээд сүйд.
Товчхондоо одоо л манай улс орон тэдний гаргаж буй ааш аягаар бол сэтгэл зүтгэлийг хүчээр сэвхийтэл босоод ирэх бололтой. Улс төрийн хүрээнд намуудад нэр дэвшихийн төлөөх уралдаан шинэ хуучин сонирхогчдын дунд ширүүсэж 3 сая хүн амтай Монголд 300 гишүүн ч багадахаар юм болцгоох. Бүгд л нэр дэвшихийн төлөөх үйлсэд ханцуй шамлан орцгоож квотыг наймаа ч ид цэцэглэж, жижиг намууд тоогдчих гээд том том юм ярих.
Үнэндээ санал хуваангаа ашиг хувь хүртчих санаатай л. Сонгуулийн жил зудын нохой шиг зооглоод сурчихсан түүгээрээ дөрвөн жилийн турш амьжиргаагаа залгуулдаг амташсан хэсэг ч байдаг.
Тойрог томсгож, төрд залрах эрхмүүдийн тоо нэмэгдсэн болохоор манай чинээлэг хэсгийнхний улс төрийн дон шүглэсэн хэрэг л дээ. Борооны дараах мөөг шиг энэ олон улс төрчдөөс чухам хэн нь улс орны бодлогыг шинэчлэн зангидаж, авлигалчдын эсрэг шударга хуулийн дагуу ажиллаж, хувийн эрх ашгаа хойш тавьж чадахаа харуулах вэ гэх асуулт хариултаа хүлээнэ. Үнэндээ талаас илүү хувь нь төрийн эрх мэдлийг бизнесийн амжилтаа ахиулах бололцоо гэж хардаг гаж тогтолцоо бий болсныг нуух аргагүй. Үүнийг өөрчлөх үү. Яаж ?
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [103.41.93.111] 2024-04-11 10:10:53
Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргээс сонгогдоод өнгөрсөн 4 жилд тойрогтоо бараг ажилласангүй сүүлийн 3 жил дувт Дунговь руу гүйлээ, ийм ёс суртахуун байж болох уу
Хулгайч монгол [43.242.243.216] 2024-04-11 07:46:50
Тэгэж байгаад л мөнгө аваад л сонгоно доо тиймээ улныхаан сонгогч нэртэй цагаан цааснуудаа
Зочин [202.9.40.239] 2024-04-11 06:53:07
90% гэмт хэрэгтэнүүд. Эх орон ард түмэн эл нарт ямар ч палгүй. Шуналдаа автагдсан өчүүхэн хүний оронцогуууд өө
Зочин [202.126.89.135] 2024-04-10 19:25:13
Улс төр сонирхдог хүн үлдсэн үү? Хөдөөнөөс нийслэл рүү орж ирэх гэж байгаа хүн л Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох гээд байдаг юм.
Зочин [202.9.46.6] 2024-04-10 12:29:13
М.Оюунчимэг хамгийн түрүүнд санаанд орлооо