Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна
Бид XXI зуунтай золгоод байгаа ч улс төрд жендэрийн тэгш бус байдал ноёлсон хэвээр. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон тоогоор сонгуульд санал өгч оролцож байгаа ч эрх мэдлийн хувьд хол хоцорсон. Үүнээс болж олон эрх ашгийн төлөөлөл бүрдэхгүй, нэг хэсэг нь боломжоо алдсаар буй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах боломж бүхий туршилтын сонгуулийн өмнө бид тулж ирээд байна. Намын дотоод ардчилал, ил тод байдал хангалтгүй байх, нэр дэвшигчийг сонгож тодруулахад жендэрийн мэдрэмж дутагдах, намын шийдвэр гаргах үйл явц дандаа эрэгтэй удирдлагад төвлөрсөн нь эмэгтэйчүүд улс төрийн нам дотор ахиж дэвших, сонгуульт албан тушаалд нэр дэвших бололцоог хааж байгааг олон судалгаа харуулдаг. Мөн улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд “шалан” дээр уначихаад байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн итгэлийг олж авах гол арга зам нь жендэрийн мэдрэмж гэдгийг Монголын болоод олон улсын судлаачид хүлээн зөвшөөрч байна.
Тэгвэл нийгмийн хэрэгцээ шаардлагын ачаар алхам, сөөмөөр ч болов хөгжлийн голдрилдоо орохоор "соёолж" байгаагийн нэг ахиц нь хаяанд ирсэн сонгуулийн өнгийг “зассан” хуулийн өөрчлөлт буюу аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувь байхаар тусгасан заалт юм. Гэхдээ хүний эрхийн тэмцэгчид жендэрийн квотыг 40 хувьд хүргэх шаардлагатай гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Монгол Улс хүний эрх, жендэрийн тэгш байдлаар олон улсад үнэлэгдэж эхэлж буй дараагийн хөшүүрэг нь Улс төрийн намын тухай хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орсон.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 48/78 харьцаагаар 126 гишүүнийг сонгоно. 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгоно. Жагсаалтаар орж ирэх 48 хүний тэн хагас нь эмэгтэй байх. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг ээлжилж жагсаах зарчмыг баримтлах учиртай.
Улс төрийн намын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм бий. Харин хуулиар зааж өгсөн квотод хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцоход нь бүртгэхгүй байх эрх нь сонгуулийн төв байгууллагад бий бөгөөд “Намууд жендэрийн 30 хувийн квотоо биелүүлээгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй. Энэ зарчмыг хатуу баримтална” гэдгийг СЕХ ч хатуухан мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, намууд сонгуульд оролцъё гэвэл заавал жендэрийн тэгш эрхийг хангах үүрэгтэй болох нь. Гэхдээ энэ бол ердөө эхний л шат. Харин хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хуульд биш хөрсөн дээр амилуулах гол биелэлт бол намууд нэр дэвшүүлэх квот, жагсаалтаа мөнгөөр үнэлэхээс татгалзах юм. Даанч сонгууль дөхөх тусам намын удирдлагуудын “гууль” цухуйж эхлэх шиг боллоо. Ерөөсөө энэ бол бичигдээгүй хууль л даа. Харин энэ жил олон нийтийн зүгээс арай өөр өөдрөг хүлээлт байгаа юм, уг нь. Даанч өнөөх намууд маань жагсаалтаас гадна нэр дэвшүүлэх квотоо хүртэл мөнгөөр үнэлж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр том, жижиг гэлтгүй намууд нэр дэвшигчдээсээ хэдэн зуун саяас тэрбум төгрөг нэхэж байгаа аж.
Ийм дэнчингээр нэр дэвших эрхээ авах эмэгтэйчүүд, хүйсийн өөр олон төлөөлөл өнөөдөр Монголд хэд байгаа билээ. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд Монголын парламент эрэгтэй гэсэн ганцхан “өнгө” будгаас бүрдэж ирсэн нь энэ мэт гарааны тэгш бус байдалтай л холбоотой. Түүнээс эмэгтэйчүүд мэдлэг, туршлагаар дутаад байгаа зүйл огтхон ч үгүй. Тиймээс намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх шиг мөнгөлөг хэсгийг эрх мэдэлд хүргэдэг, эд хөрөнгөөр суудал наймаалцдаг хэвшмэл ойлголтоосоо энэ цаг үед л ангижрахгүй бол дахиад дөрөв дөрвөн жилээр сунгагдсаар байх болно. Тэр цагт эмэгтэйчүүд, хүйсийн олон төлөөллийн итгэл найдвар бүр мөсөн тасарсан байх биз.
Нөгөө талаас сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн хүний үндсэн эрх. “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж баталгаажуулсан. Гэтэл улс төрийн намууд сонгогдох эрхийг мөнгө болгож байгаа нь хүний язгуур эрхийг зөрчиж буй хэрэг юм. Тиймээс намууд нэр дэвшүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангахад олон нийтийн өмнө юу гэж амлаж байсныг эргэн сануулъя.
Намын удирдлагууд олон түмний өмнө гарч ирж андгай тангараг өргөсөн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах амлалтаа биелүүлэх эсэхийг харахад богинохон хугацаа үлдлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийг 20 хувиас доошгүй байхаар тусгадаг ч бодит байдалд 17 хувиас хэтрэхгүй байгаа тул энэ удаад бодит чанарын өөрчлөлт бий болгох зорилго тавьж байна. Пропорционалаар нэр дэвшүүлэх хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байх зохицуулалт тусгах санаачилгыг МАН гаргасан. Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалтыг баталж, хэрэгжүүлж чадвал жендэрийн тэгш байдлыг хангахад бодит үр дүн гарна.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-Сонгуулийн ажлынхаа 60-70 хувийг эмэгтэй нэр дэвшигч рүүгээ чиглүүлэхээр төлөвлөж байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчийг аль хэцүү тойрогтоо, хэн нэгэн хүнд тавьж өгөхөөс илүүтэй нэр дэвшүүлсэн эмэгтэй бүрийг ялуулах зорилгын төлөө нэгдэж, ажилладаг байх хэрэгтэй. Намынхаа бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвших 300 эмэгтэйг бэлтгэж байна. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах гэх мэтээр ярих нэг өөр, хийж хэрэгжүүлэх бас нэг өөр хэрэг. Гарын үсэг зурсан учраас бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана.
ХҮН-ын дарга Т.Доржханд:
-Монгол Улс шинэчлэгдэж, хөгжмөөр, парламент олон талын төлөөлөлтэй болмоор, ялангуяа УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Үүний тулд үг биш, үйлдэл чухал. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог болгох, квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх мөн жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэх гэх мэт дэвшилт олон заалтыг манай нам дэмжиж байгаа. Сонгуулиар манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байхаас гадна Улаанбаатар хотын дарга зэрэг томоохон албан тушаалд эмэгтэй хүн томилох зарчим баримталж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Оформление авторских прав [146.70.111.146] 2024-04-11 13:24:05
Оформление авторских прав для защиты творчества В современном мире защита авторских прав является одной из ключевых задач для творческих личностей. Все больше и больше людей сталкиваются с проблемой плагиата и незаконного использования своих произведений. Оформление авторских прав играет важную роль в сохранении интеллектуальной собственности и обеспечении законных прав создателя. Оформление авторских прав (https://edrid.ru/author-landing) - это процесс юридической регистрации интеллектуальных творческих работ, который гарантирует защиту прав на эти произведения. Это позволяет авторам установить свое законное владение произведением, контролировать его использование и получать вознаграждение за его использование другими лицами. За последние годы число случаев нарушения авторских прав значительно увеличилось, особенно в онлайн-среде. Изображения, тексты, музыка и видео часто используются без разрешения создателей, что приводит к финансовым потерям и подрывает доверие к системе интеллектуальной собственности. Чтобы предотвратить такие нарушения, необходимо осознавать важность оформления авторских прав. Это позволит защитить свое творчество и обезопасить его использование другими лицами. Оформление авторских прав дает возможность вести процесс урегулирования споров и преследования нарушителей в судебном порядке. В данной статье мы рассмотрим процесс оформления авторских прав, а также дадим практические рекомендации по защите творческого наследия. Мы подробно изучим юридические аспекты этой процедуры, а также предоставим информацию о доступных инструментах и сервисах для регистрации и контроля авторских прав. проблемы авторов (писателей, поэтов, дизайнеров, музыкантов) Оформление авторских прав является крайне важным аспектом для защиты творчества, однако многие авторы сталкиваются с проблемами в этом процессе. Часто, особенно в случае самостоятельной публикации, авторы не знают, как правильно оформить свои права и какие документы необходимо составить. Недостаток информации и сложности правовых норм создают ряд препятствий для защиты прав автора. Кроме того, возникают случаи незаконного использования произведений, когда авторы не в состоянии эффективно защитить свои права, что может привести к ущербу как материальному, так и моральному Возможности сайта https://edrid.ru/author-landing/ по защите авторства Сайт https://edrid.ru/author-landing/ предоставляет широкий спектр возможностей для оформления авторских прав и защиты творчества. Здесь вы можете зарегистрировать свои произведения, получить удостоверение о регистрации, а также проследить за их использованием в сети. Благодаря удобному интерфейсу вы сможете составить электронный договор об использовании вашего творчества, а также получить подробную информацию о законодательстве в области авторских прав. Кроме того, сайт предлагает услуги по защите авторства на международном уровне, что является важным аспектом в глобальной сети. Проведите регистрацию на https://edrid.ru/author-landing/ и обеспечьте надежную защиту своего творчества. Спокойная жизнь с авторским свидетельстввом Оформление авторских прав является важным аспектом защиты творчества. Помимо защиты авторского права, является также и инструментом для достижения спокойной жизни для автора. Авторское свидетельство является юридическим документом, который подтверждает авторство и права на произведение. Благодаря этому документу автор имеет право использовать свою интеллектуальную собственность, а также защищать ее от незаконного использования или копирования. Может быть использовано в суде для решения споров, связанных с нарушением авторских прав. Таким образом, оформление авторских прав с помощью авторского свидетельства позволяет автору спокойно заниматься своим творчеством, не беспокоясь о незаконном использовании его произведения.