АН: Ар гэрийнхэн нь нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа

Aдмин / Улстөр

Ардчилсан намаас 4/11 мэдээлэл хийлээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар хилс хэрэгт орсон хүмүүсийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ямар нэг байдлаар алагчлалгүйгээр, хугацаанд шахагдахгүйгээр өөрийн эрхийг хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар 2023 оны 12-р сарын 31-ээр цагаатгуулах өргөдлөө өгөөгүй иргэдийг цагаатгахгүй гэж заасан хууль байсан. Өнөөдрийн нэмэлт өөрчлөлт тус хуулийн хугацааг байхгүй болголоо. Аливаа нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт 10, 20, 100 жилийн дараа илэрдэг учраас ар, гэр, үр хүүхдүүдэд нь хэзээд нотлох баримтаа гаргаж ирээд нэр төрийг нь сэргээх, цагаатгах, нөхөн олговор олгох хууль батлагдаж чадлаа” гэлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н Лхагвадорж “Ардчилсан намын байртай холбоотой, С.Зориг агсны хөшөөтэй холбоотой өнгөрсөн 12 жилийн өмнөх асуудлаа өнөөдөр мэт хий худал мэдээллээр улс төр хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд захирагч Х.Нямбаатар таныг ийм увайгүй үйлдэл хийхээ зогсоохыг юуны өмнө шаардаж байна. Нямбаатар дарга маань хаваршаа юу, жаахан сэтгэлээр унаа юу, хувь хүнийх нь бухимдал нь нийгэмд гарч өдрөөс өдөрт намынх нь улс төрийн рейтинг унаж байгаа энэ нөхцөл байдалд гудамжинд гараад энгийн иргэд нь гудамжинд гараад энэ нийслэл хот чинь, энэ Монгол Улс чинь, эрх барьж байгаа нам чинь удирдаж чадахгүй байна гэдгээ илэрхийлсний төлөө хаа сайгүй атамануудаар дүүрсэн хэмжээндээ байгаарай гэж ард түмнээ доромжилдог Х.Нямбаатар даргаа та эрүүл мэндийн байгууллагад хандах цаг нь болчихсон юм болов уу гэж хувь хүний үүднээс зөвлөмөөр байна. Яг одоо Ардчилсан намын байртай мэдээллийг албан ёсоор хүргэе.

Нэгт, С.Зориг агсны хөшөө бол Ардчилсан намын өмч биш Зориг сан, ард түмний өмч юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Зориг агсны хөшөөг заржээ гэдэг сошиал орчинд тавьсан мэдээ та хууль зүйн сад байсан худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага хүлээдэг хууль зүйн санкцийг хүртэл мэдэж байгаа. Иймээс С.Зориг агсны хөшөөг Ардчилсан намд зарах эрх байдаггүй юм. Зарах дээрээ тулбал хамгийн түрүүнд үгүй шүү гэдэг хариултыг Ардчилсан Монгол Улсын зүрх нь цохилж байгаа иргэн болгон хамгаалж авч үлдэнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёрт, Зориг агсны хөшөө байрлаж байгаа, Ардчилсан намын байр байрлаж байгаа тэрхүү байрны яг хөшөөний талбай бол нийслэлийн нийтийн өмчийн газар юм.

Энэ өмчийн газрыг Нямбаатар сайд таны удирдаж байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албаны хүмүүс тань сайн мэдэж байгаа. Ардчилсан нам тэр газрыг худалдахгүй. Нийслэл, нийтийн өмчийн газар таны удирдаж байгаа байгууллага тань хэний өмч вэ гэдгийг тодорхой мэдэж байгаа. Хоосон улс төржилт хийж байна уу аль эсвэл үнэхээр хаваршаад эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон байна гэдгийг гайхаж байна гэдгийг хэлмээр байна.

Гуравт, Ардчилсан намын байр байрлаж байгаа цэнхэр байртай холбоотой асуудлыг ярьж байна. Бид нуух зүйл байхгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг авчирсан дөрвөн том холбоодын гуравт нь тэр үед улсаас байр олгосон байдаг юм билээ. МОАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо. Шинэ дэвшилтэт холбоо бол тэрхүү цэнхэр байр. Бид сар бүр түрээсээ төлж С.Зориг агсны хөшөө бүхий байранд үйл ажиллагаа явуулж байна. Шинэ дэвшилтэт Холбооноос 2012 онд Зориг санд энэхүү байраа өөрчлөөд сайжруулъя гэдэг бичиг өгсөн.

Аль хэзээний гэрээ нь дууссан хуучирсан мэдээн дээр өнөөдөр худал мэдээлэл түгээж иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байвал эрх баригч МАН-ын хамгийн их хүсэхгүй байгаа, ардчиллынхны зүрхэндээ хайрладаг С.Зориг агсны тэрхүү нэрээр улс төр хийж байгаа энэ байдал чинь ард түмний жинхэнэ бухимдлыг бий болгож эрх баригчдын эсрэг томоохон хөдөлгөөн жагсаалыг авчрах вий гэж хатуу сануулмаар байна. Өдөр өдрөөр эрх баригч намын рейтинг, нэр хүнд ард түмний дунд унасаар байгаа. Энэ бухимдал уураа юм л бол арын хар овоохой гэдэг шиг Ардчилсан нам руу чихэхээ болиорой гэж сануулмаар байна.

Өнгөрсөн түүхүүдийг эргэн сануулбал 2008 оны 07-р сарын 01-ний хар гэгдэх өдөр ард түмнээ хайр найргүй буудсан төр хэн ч хариуцлага нэхээгүй шүү. албаар шахуур байраа шатаачхаад 14,6 тэрбум төгрөгөөр дахин том байр бариулсны 11 тэрбум нь татвар төлөгчдийн халаас буюу энгийн иргэдийн мөнгөөр байр барьсныг бид мартаагүй байна” хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.16] 2024-04-12 11:31:46

Одоо наад хэлмэгдүүлэлт гсн новшын юмаа болиочээ..Өнгөрсөн юм өнгөрсөнөөрөө байг л дээ..Энэ улсад чинь хийх юм зөндөөн бна шдээ МАЛНУУДАА

Сайхан [139.5.216.181] 2024-04-12 07:50:05

АН схя ухаан орждээ. Та нар шатаасан биз дээ. 2008 оны үймээнийг та нар зохион өайгуулж олон хүний аминд хүрсэн биш билүү. Тэмүүжин Элбэгдорж гэх мэтүүдээ нэрлээч.!!@! Сонгуулиар жүжиг тоглодогоо больчих. Жаргалсайхан.Батзандаг, Магнай гэх мэтүодийн оролцоо байсаныг монголын ард түмэн бас санаж байгаа Одонтжяа гуай.!!!! Та нар мартааагүйдээ биш монголын ард түмэн мартаагүй. Ухвал ьа нараас их зүйл гаоч ирэх биз.!!!!

Иргэн [202.179.21.254] 2024-04-12 09:20:15

АН-ын ХЭГ-ын даргын ярьж байгаа нь үнэн шүү. Зарим хүмүүс бухимдаад яахав дээ. Тийм биз дээ.

иргэн [45.117.35.1] 2024-04-12 07:17:07

Та нарыг бодвол ажил хийж байгаа хүн шүү

Зочин [202.21.109.25] 2024-04-11 23:45:29

АН амь оржээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.