ХОТЫН ДАРГЫН ХЭТ СҮРЖИГНЭЛ БУЮУ УЛС ТӨР ҮҮ? АЖИЛ ХЭРЭГ ҮҮ?

Aдмин / Улстөр

Хууль зүйн яамны сайд байснаа хэт санагалзсан мэт хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн гудамж, хорооллуудаар явж шаардлага тавихдаа нэлээд популист үйлдлүүд гаргажээ. Тэрбээр зарим иргэдийг жаахан хүүхэд загнаж байгаа юм шиг зэмлэж, этгээд хачин үйлдлүүд гаргаад амжлаа. Хотын дарга тушаал захирамж гаргана эрхийнхээ хүрээнд л ажиллахаас биш хороо, хэсгийн ахлагчийн хийдэг иргэдийг тэг ингэ гэж зандрах эрх бий билүү? Түүний хувьд хотын даргын албан ажилд томилогдоод нэг их удаагүй ч метро дүүжин тээврийн асуудал, автобусны шинэчлэлийг ташуурдаад хурдлуулах шахаж байгаа билээ. Гэвч улс төрийн хувьд тэрбээр УИХ-д нэр дэвших үү? Эсвэл хотын намын хороогоо удирдаж орох уу?

Жагсаалтад багтаж гишүүн болох уу гэдэг нь тодорхойгүй. Ерөнхий сайдын бүх ажилд тохоон томилж асуудлуудыг шийдвэрлэхэд урдаа барьдаг ганц хүн нь Х. Нямбаатар. Хууль зүйн яамны сайд байхдаа бүхий л ээдрээтэй асуудал руу гар дүрж шийдэл хайдаг байв.

Эцэст нь МАН-ын рейтингд хортой нөлөө үзүүлэх ужиг асуудал олонтой нийслэлийн асуудлыг түүнд хариуцуулсан. Гэвч түүний хандлага ааш авир, шийдвэр шийдэл ардчилсан нийгмийн хэв шинжид тохирохгүй байгаа нь зарим талаар ажиглагддаг. Ямар асуудлыг иргэд олон нийтийн оролцоо, саналыг үндэслэх зарчим нэлээд алдагдсан. Ногоон автобусны ил цагаан хулгай луйвар шийдэгдэх үү, үгүй юу. Эсвэл сонгууль өнгөртөл хав дараад өнгөрөх үү? Эрх мэдэлтнүүд нь сул чөлөөтэй өнгөрөнгөө жижиг жараахайгаар туг тахих уу? Гэх мэтээр асуулт олон ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.94] 2024-04-15 22:05:46

Нүүрсээр баяжигчийг яах уу ингээд давруулаад байх уу

зочин [66.181.171.37] 2024-04-15 08:35:54

Нямбаатар дарга болон хамтран зүтгэгчдэд амжилт хүсье

Зочин [202.126.90.244] 2024-04-13 11:19:23

Ийм л хүн одоо хэрэгтэй ангайж суугаад юу ч бүтэхгүй шүү хотыг задлах нь маш зөв засгийн ордоныг хотоос гаргах хэрэгтэй мөн сургуулиудыг бас гаргах

irgrn [202.9.40.42] 2024-04-13 10:51:08

24 oni singuuliig luivardaj avahiin ulaan soliorol.ulaan heneetei uomnuud goliin us shig salaa suvag bolgonoor dongodoj bgaag ard tumen anhaar.44 ih naydaar udeed tag.Buh sanguudiig ideed tag.Delhiin hamgiin shudarga shuuh ANUd 2 haus gargaj ireed tag.Badamjunaig ulsiin zardalaar sur badruulj avchraad tag.32000$ sursan surguulugui avaad.es honzon n amilj bn daa.Aimaguudad ochij sur 2 zagnaad.tsartsaanii nuudel gj ajilchidaa daramtlaad delhiid bhgui aashtai UIH gishuud saidaar duursen MU bolohnee.Huuli.uls tureer uls oron hugjihgui.Injener.Ediin zasag.Matematik.Shunjleh uhaanch hun uls hugjuulne.

Зочин [103.57.92.243] 2024-04-13 08:26:43

ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙНА, ЖИНГЭРИЙН НОХОД БОРГОЛДОЖ Л БАЙНА

Зочин [59.153.112.162] 2024-04-13 08:09:33

загнах байтугай л цохиод авмаар ч болохоор хүмүүс их байдаг энэ хотыг өөд нь татахгүй бол үнэхээр хлиагаа алдаж байгаа иргэд нь ч хариуцлагагүй хичнээн цэвэрлээд нэмэргүй заваан аж ахуйн нэгжүүд нь дур дураараа авирладаг

Зочин [122.201.31.242] 2024-04-13 08:08:41

Тархиных нь байгаа хэмжээ л тэр. Иргэдийнх нь дийлэнх нь бас ийм удирдагчдаа таарсан сурталтай. Хулгай л бага байвал одоо дүүрсэн хэрэг.

Зочин [202.9.40.101] 2024-04-13 07:15:37

1000000 төгрөгийн цалинтай хэсгийн ахлагч нараа хороо,хэсэг, гудамж, талбайдаатсаын ажиллуулаачээ! Өөрөө цагаа хэмнэж том ажлуудаа саыжруулаач! Жл:,нийтиын тээвриын автобусаа нэмэх, бүх граж, төмөр хайсуудаа зайлуулахтгэх мэт ажлаа шаардаж зүгээр ширээ бөглөөд байгаа дүүрэг хороо хэсгээ шаардаж энэ ажилдаа гар биё оролцуулаач!

Зочин [103.212.119.114] 2024-04-12 21:34:10

Zanga shvrvvn bj ajil hilgeh bh zoolon bgaad bwal ajil uragshaa yawahgvi ee

ЗОЧИН [202.126.88.168] 2024-04-12 19:53:33

Ямар ТЭЭРТЭЙ ХҮМҮҮС ВЭ ХҮНИЙГ АЖИЛ ХИЙВЭЛ ХИЙЛЭЭ СҮРЖИГНЭЛЭЭ ГЭЭД ХИЙХГҮЙ БОЛ ХИЙСЭНГҮЙ ГЭЭД ХАРААЖ ЗҮХЭЭД БАЙХ ЯАХ ГЭЭД БАЙДАЛ НОВШНУУД ВЭЭ

Зочин [202.70.37.63] 2024-04-13 17:41:24

Чамд яамар хамаа байнаа

Зочин [66.181.190.122] 2024-04-12 16:01:55

АРДЧЛАЛЫН ГЭХ СҮГНҮҮД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭС ӨӨ СЭВ ХАЙГААЛ УЛИН ХУЦААД БАЙХ ЮМ

Зочин [124.158.108.210] 2024-04-12 15:51:30

хэт сүржигнэл биш харин ч галзуурмаар байгаа шүү энэ хот... харин ч өшөө сүртэй ширүүн байж гомо арчалсан троллуудыг устгах хэрэгтэй

Зочин [202.131.225.53] 2024-04-12 15:23:57

хэт сүржигнэл буюу улс төр байна,

Зочин [103.57.95.228] 2024-04-12 13:36:48

хүн болгонд таалагдаж байж ажлаа хийх ёстой юм уу даа !?

Зочин [202.21.114.242] 2024-04-12 13:26:16

Сайн ажиллаж байгаа шүү.

Зочин [43.242.243.174] 2024-04-12 13:01:21

Нямбаатар маш сайн ажиллаж АН ынхны зүрхэнд шар ус хуруулж байна даа Улам сайн ажиллаарай наадуул чинь аль болох эсрэг талаар нь дайрах байх

Зочин [202.126.88.195] 2024-04-12 12:54:36

MASH ZOV HOTOO HOG NOVSHNOOS SALGAJ HOTDOO JENHENE ZURH SETGELEESEE HIIJ BAIGAA HUNIIG DEMJIJ SAAD HIIGCHID HOLDOH HEGEREGTEI BAINA AMJILT HUSEJE

Зочин [66.181.168.82] 2024-04-12 14:39:40

ккк зүрх сэтгэлээсээ гэнэ үү, дотор нь орж үзээ юу, инээд хүргэчихлээ. удахгүй цаг хугацаа эрээн, цагааныг нь харуулнаа

Зочин [66.181.176.236] 2024-04-12 12:51:02

Нямбаатар хэнийг ч загнаагүй шаардлага л тавьсан. Балай юмнуудыг загнах юу биш шанаадах хэрэгтэй. Ер нь манайхан гар далайвал л хөдөлдөг улс. Иймэрхүү хуулийг гууль болгодог, арчаагүй улстай чангахан хатуу гараал үзэх хэрэгтэй.

СУМЬЯАБАЗАР [103.212.118.118] 2024-04-12 12:04:37

АЖИЛ МЭДЭХГҮЙ ЦАГААН ГАРТАЙ УЛСТӨРЖСӨН ХОВ БАЗСАН ТӨМС БОЛЖЭЭ

ЗОЧИН [202.9.40.195] 2024-04-12 11:51:22

НЯМБААТАР БОЛООД ЁСТОЙ МУНДАГ БАЙНА, ХЭДХЭН САР БОЛОХДОО ХИЧНЭЭН Ч ТОМ ШИЙВДЭРИЙГ ГАРГАВ. АРГАГҮЙ ӨӨР ЮМ, ЗҮРХИЙГ НЬ ҮХҮҮЛЭХ ЗОРЬСНЫГ НЬ БОЛИУЛАХ ГЭЖ ХУЛГАЙЧИД ИХ ҮЗНЭ, БҮҮ БУУЖ ӨГӨӨРЭЙ. ТАНЫ ТЭМЦЭЛ НИЙСЛЭЛЧҮҮДЭД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ!!!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.