Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!
Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “...Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан.
Л.Оюун-Эрдэнийн “...Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “...Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Шүүх гэм буруутай гэж тооцоод, Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокурор үнэнээр нь хэлэх өдөр ирэх байх гэж итгэдэг. Би тэднийг буруутгадаггүй. Учир нь тэд “...Мэдлээ, гүйцэтгэе" гэдэг хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас үнэнээ хэлэх байх” гэсэн нь анхаарал татсаар байгаа юм.
Түүний энэ ярилцлагад хамгийн олон нэр дурдагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараахан нь цахим сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэд хандаж “хариу тайлбар” хийсэн.
Тэрбээр “...Л.Оюун-Эрдэнэ ээ, чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байх юм. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс эндээс гарч зугтахын түүс болж байна.
С.Зоригийг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ.
Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн.
Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий.
Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн арга барил, дэс дараалалтай байдаг.
Энэ хэрэг дээр зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье. Уг хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Бүгдийг нь цаасаар болон аудио бичлэгээр баримтжуулсан. Тэд мэднэ, түүнийг ил болгох хэрэгтэй. Харин чи алуурчдыг нь ивээлдээ авсан. Бүгд үүнийг харж буй.
...1998 онд амь насаа алдсан С.Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн “Эрдэнэтийн 49 хувь” холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. “Эрдэнэтийн 49 хувь” зөв цагтаа бидэнд ирсэн. Би тэр 49 хувийн хэрэгт бүтэн шалгагдаж, хавтас хэрэгтэй нь танилцсан. Хэргийн материал нь ялынх биш шагналыг тодорхойлно.
...Л.Оюун-Эрдэнэ ээ, чи үнэхээр үнэнийг хүсэж байвал олны өмнө ил ярилцъя. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав бага байгаа ч чамтай ярилцахад бол цаг гаргана. Газрын хол ойр ялгаагүй, цахимаар ярилцлага хийхэд татгалзах зүйл надад үгүй. Технологийн дэвшилтийг ашиглаад чиний дуртай телевизээр чинь ч ярилцлага хийж болно. Би чамайг дуудна, чи ч бас урилгаа хэлээрэй.
...Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд удаан оршино, түрээсгүйгээр, чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн, чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа” гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-нд захирамж гаргаж “...С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, бүрэлдэхүүнд нь ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга Л.Нямдаваа нар багтжээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны ХЗБГ-ын дарга Г.Эрдэнэбулган ажиллах юм байна. Уг асуудлыг Засгийн газрын уржигдрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Тэр хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг танилцуулах үеэрээ “...Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “...Шударга ёс”, тэр нь илэрвэл “...Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой. Би тэр хүнтэй шоу тоглолтод дуу дуулах гээгүй. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно.
Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй. Миний хувьд үнэнийг олох нь ирээдүйд илүү тустай гэж бодож байна. Монгол Улсад хувьсгалын хэмжээний гурван үйл явдал л сүүлийн 100 жилд болсон.
Ардчилсан хувьсгалын үзэл санааны бэлгэдэл болсон С.Зоригийн хөшөөг нь хүртэл зарчихаад, алс холоос надад ардчиллын үнэт зүйл зааж байхаас илүү ардчилсан үнэт зүйлээсээ ухарч араатан болсон шуналт алхам бүрээ эргэн бодож, өөрт чинь итгэж байсан хүн бүхнээсээ уучлалт гуй. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэжээ.
Дашрамд хэлэхэд, Т.Чимгээ Монголын төрөөс хохирол нэхэмжилж, 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Харин шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хуралдаад “...Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэлийг хянасан шүүгч Б.Ундраа “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охины оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг төр хариуцна хэмээн, төрөөс шаардаж байгаа үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна”, “...Нэхэмжлэгч өөрт нь хохирлл учруулсан хэмээн хариуцагчаар татаж буй этгээдийг нэхэмжлэлд тодорхой тусгаж, дээр дурьдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй” хэмээн шийдвэрлэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.137] 2024-04-15 17:38:56
Логикийн шинжлэх ухааны А төдий ч гэсэн ойлголт энэ шазуур зуусан хоосон Данхан толгойтод бна уу. Логик цухас ойлгодог хүнд энэ хэргийн түгшүүрт мэдээ өглөөний 6 цагт сонссоноос эхлээд ажиглаж яваа бидний үеийхэнд дэндүү ойлгомжтой ш дээ. Түүнээс тэр үед цүнх үүрээд хичээлдээ гүйж явсан данхар толгойт/Хэрвээ 10 жилийн сургууль төгссөн бол шүү/ юугаа мэдэхэв дээ. Сонгуулиас бусад үед энэ хэргийг яагаад ярьдаггүй вэ, Сонгууль болохоор хэн эхэлж дуугардаг вэ гэдгээс л логик лакмусын цаас шиг тодроод ирж байна даа.
галбадрах [139.5.219.16] 2024-04-15 12:53:42
Ажлаа хийгээч, өөрийн чинь тойроод дүүрэн хулгайч, Сонгуулийн дараа наад ярьсан бүхэн чинь худлаа болно. Үхсэн хүний яс өндөлзүүлж сонгууль хийдэг бузрын коммунистууд.
Зочин [202.55.191.194] 2024-04-15 11:50:59
үнэн мөнхөд ялан хүзүүгүй нөхөр ирээд ялаа идэл чамд тийм иргэний зориг байхгүй новш
Зочин [103.212.118.144] 2024-04-14 20:48:59
Оюун-эрдэнэ муу хулгайч үхвэл таарна
Зочин [66.181.191.46] 2024-04-14 11:56:54
Монголд хуулийнхан бурхан биш гэдгийг нь илчлэх цаг болсон. Шинжлэх ухаанчаар мөрдсөн түүх байхгүй бол хуульчид шийдвэр гаргаж чадахгүй. Монголд хуульчид бол зүгээр сургууль дамжиж үнэмлэх авсан тэнэг хүн олон бий.
зочин [103.57.93.130] 2024-04-13 13:02:08
Зоригыг алсан хүнийг нэг л хүн мэднэ. тэр нь Зориг өөрөө гэж даапаалж хэлсэн Элбэгдорж үнэнд гүйцэгдэнэ.
Иргэн [59.153.113.249] 2024-04-13 09:49:27
Тэр үеийн бүх сонинг архиваас олж уншиж үзээрэй. Мэдээ, мэдээлэл ил байгаа
Зочин [103.10.23.120] 2024-04-13 09:45:21
Дарвйасан гачегарь минь амаа мэдэж яриарай. Зоригыг МАН алсан гэдэг нь баталгаатай.
Зочин [202.126.90.140] 2024-04-14 00:56:00
Ам яриагаар бол Батүүл Булгантай нэг оронд үнсэлцэж байсан үед нь Зориг агсан гаднаас хаалгаа түлхүүрдэж орж ирж таараад Зориг Батүүлийг ичихгүй байна уу чи гээд чи даанч яавдаа эмэгтэй хүнийг согтоож байгаад ингэсэн байна чи гээд их л гомдож байсан байна. Батүүл ичсэн хүн хүн ална гэгчийг үзүүлж эргэн ирж Зоригийг хүнээр хөнөөлгөж түүнийг нь Элбэгдорж хаацайлж хамгаалсан бөгөөд Зориг агсан ч гэсэн элбэгдоржын бүх факт ног мэдэж байсан бөгөөд мөн тэднийгээ шуналаа зогсоо улс төрч шигээ бай үгэнд ор үг сонс гэж хэлсний төлөө маш их уурлаж Батүүл өөрөө ч хөнөөсөн хэрэг баыж магадгүй гэж тухайн үед иргэд жигтэй хэмээн цуу үг гарч байсан. Батүүл үнэндээ нахя ны мэдээлэгч байсан.нахя ны цагдаагийн хувцастай зураг нь байдаг.
Mendee [104.10.255.64] 2024-04-13 09:33:00
Гэмгүй хүмүүс гэдгийг Оюунэрдэнэ яаж мэдэж байгаа юм болдоо.. Монгол улсын 3 шатны шүүхээр Зоригын аллага үйлдсэн гэдэг нь нотлогдсон хүмүүс.. ял шийтгэлээ эдлэж байхад нь Увсын мэнгэт улс төржүүлж шоронгоос гаргасан.. үлгэр үргэлжилсээр..
Dashaa [139.5.218.55] 2024-04-13 08:34:02
Elbegee ih sandarch bna ene nuhur l zahialsan baih magadal undur bna
Pupa [174.204.66.253] 2024-04-13 00:19:46
Хятадын Монгол Хүзүүгүйдоржийг тарваганы нүхэнд хая Зоригын сүнс тарвага тарвага болж ирээд хоолойг нь тас мэрнэ. Угаасаа гүйцэтгэсэн Бат-Үүлтйн нууц амраг захиалагч Хүзүүгүй, Шо нар. Ард түмнийг тэнэг гэж бүү бод ардчилал чиний өмч биш чи тэрүүгээр арьс хийж нөмөрсөн албин чөтгөр байж
Гүйцээх ёстой ёс болж байна. [66.181.184.209] 2024-04-12 23:32:20
Одоо тэгээд Зоригийн хэргийн талаар ИРЭЭДҮЙН БҮХ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар хтчээлийн даалгавар ШИГ байр сууриа хэлж, тайлбар өгч байх ЁСТОЙ болж байнадоо. Яг ТАНГАРАГ шиг. Хэрэг илрэхгүй, гэхдээ бүгд л ирээдүйд ЯМАР НЭГ зүйл хэлнэ. ХЭЦҮҮЕЭЭ.
Bysad luibarchid eh ornoosoo yrbasan hymyys ee yari!!!! [109.237.245.56] 2024-04-12 21:51:11
Hereb ee!!!Oyunerden nygeltei hynd toochbol nygelgyi gemgyi hyn baigaam yy?.....Bayar,Elbegdorj,Dorligjab,Bat-yyl,ardchilsan namiin eneegiin ydirdlaga,bysad nam damjsan eh ornoosoo yrbasan tagnyyl tyrslagad asiglagddag ardyyd bygd l byryytai met haragdaj baina?....iim hyyramch dyrtei bolson yos zyigyi ardyyd bye byeen heleheen zogsoo!!!ta bidniig gadniihan harsaar sydalsaar tagnasaar l eder byr hiideg ajil ni ene bolson!manai tagnyylchid ch tedend ikhe nemer bolj baina!yndsendee eh oron chini aimsigtai chagt hedhen eh oronch hymyysiin gat baij baina?...enyyniig zeb zamryy ni ydirdaj ajillaj baigaa hyniig byryytgah saardlaga alga daa!!!!
Зочин [139.5.218.42] 2024-04-12 22:09:09
Хүмүүс латинаар бичихээ 10 жилийн өмнөөс больсон. Гэтэл та латинаар бичсээр.
tylgaa tygaa gyij ergeh!!! [109.237.245.56] 2024-04-12 21:33:14
emneh nygeltei saaryyd nygelee nyyhaar hamgiin ikhe ajil hiisen hyniig myylah syygian garaad bna!ard tymen medej baigaa daa!!!!emneh namiig ch hymyysiin yos zyigyi yildeluudiig bygdiig tolidoj syyna?Ta nar yu geed soliortol tarhi ygaah gesen ch ardyyd bid hen ni hen be?....gedegii oilgoh dainii bolloo suu!!!odoo bygdeeree chebersij ETIK-yos zyigeen zasaj ireh 2030 onryy yabmaar baina.Bidnii yr hyyhedyyd éà(à IAD ONOOS ERHBIS etiktei yos zyitei Mongoloo gesen hymyys garaad ireh baih aa!!ter on toololiig ni mani metes ni yzelgyi yabchih geed baina,amid baigaa deer mini yos zyitei zeb niigem saardaad baigyylaad egeech gej gyij bna!!!!
Зочин [60.31.47.219] 2024-04-12 20:58:36
баянзүрхийн шүүх хэрэг үүсгэхгүй ээ ажлаа хийх дургүй ангайсан ажилгүй юмнууд
Алдар [103.71.100.217] 2024-04-12 20:21:37
Зоригийн хэргийг шүүгчид л шийдэх ёстой биз дээ. Гэтэл Ээбээ Үүл хоёрыг гүтгээд бх юм. Яаж ч бодсон тэр хоёр ийм хэрэг хийхгүй. Тэр Чимгээ бол маш аюултай хүүхэн гэж ярьдаг шүү. Нээрээ ч тийм шиг харагддаг.
Зоч [66.181.176.80] 2024-04-12 21:54:08
Тэр жижигхэн хүүхэнд зориг алуулах уу гэж зориг тиим хэн юманд алуулчих нунж дорой эр бггүй байлгүйдээ
hezee be?gehees bys?...Elbegdorjtoigoo hamt yznee!!!!!!!!!! [109.237.245.56] 2024-04-12 21:35:39
chi yugaan hyzna be?haanaas irsen geleg be?...tejeeber geleg sig baina?.....ygaatsiig chini ahiyhan zalgiylaj dee!!!!malaa chi ch gesen gemt heregten bolloo!!!!!!!!!!!!!muugaan yzne dee!!!!
Зочин [83.254.132.244] 2024-04-12 19:33:57
Elbegee muu aluurchin odoo uilee edleh boltugai
Зочин [139.5.218.42] 2024-04-12 19:26:04
Зоригийг Эби Үүл хоёр алсан гэдэг яриа анх Дожоодорж гэх нөхөр ном бичиж тараасантай холбоотой. Тэр хүний төсөөлөл төдий зүйл. Үг хэлэх эрх чөлөө юм л даа. Хуйвалдааны онол. Тэрэнд хүмүүс итгэчихсэн. Уншсан болгондоо итгэдэг байсан үе. Интернэт байхгүй бүх юмыг хэвлэлээс уншдаг байсан цаг. Амеркийн хоёр ихэр цамхагийг Буш өөрөө нурааж Иракийн дайныг эхлүүлсэн гэдэг ном бас Америкт гарч шуугиан тарьж байлаа. Зохиогч нь хэн билээ дээ байз, гүүглдээдэхье Michael Moore.
Зочин [66.181.185.244] 2024-04-12 18:16:29
Элбэгдорж гарцаагүй болж байна даа. Сандрахдаа унтаж чадахгүй сад тавьж байх шиг байна. Ер нь их муухай хүн гэж АН хан хүртэл ярьцгаадаг гэсэн. Түүний томилсон 300 гаруй шүүгчдийг бүгдийг сольж байж жинхэнэ дүр зураг сайн тодорно. Тэр үед Элбэгцэцэг сад тавьж чадахаа ч больсон байна
Зочин [120.18.157.35] 2024-04-12 17:22:59
Ene Odoo shuuh yumu
Зочин [66.181.177.245] 2024-04-12 17:16:30
Та шүүгч биш ш дээ та ажилаа хийгээчээ
Зочин [66.181.160.59] 2024-04-12 16:55:18
Оюун эрдэнээ та ерөнхий сайдын ажлаа сайн хийгээч шүүх цагдаа биш шүүдээ өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт мөнгө төгрөг цаас болж байна яах вэ
Зочин [139.5.218.42] 2024-04-12 16:47:44
Нямдоржийн улстөр яваад байна. Шантааж Нямдоржийн залгамжлагч болж байгаа бололтой. Тасдаж хаяхгүй бол удаан үргэлжлэх шинжтэй боллоо. Энэ чинь бүр үзэл баримтлал болж хувирлаа. Нямдоржизм гэж нэрлэх үү?
Зочин [202.55.188.105] 2024-04-12 16:36:28
МАН -ынхан ч Зоригийн амийг хөнөөсөн байх магадлалтай. Дугархорлоо гэх хүний амийг хөнөөсөн гэж шүүгч прокурорууд хүнд ялтанд үг зааж гэмгүй иргэдийг олон жил шоронд хорьж байсан талаар " Үнэний эрэлд " баримтат кинон дээр гардаг. Тэр кинон дээр Ц.Нямдорж , Лүндээжанцан зэрэг 90 оноос хойш хуулийн байгууллагыг толгойлж байгаа нөхдүүд гардаг. Магадгүй Хятадын колони болгох даалгавартай Нямдорж мэтийн урвагчид үйлдсэн ч байж мэднэ.
Болд [202.9.46.152] 2024-04-12 16:32:49
Элбэгдоржоо зангиагаа зүүгээд шалгуул. Ардчилалыг бид ийм нийгэм шэж төсөөлөачгүй.Энхбаярыг яаалаа.Эрдэнэтийг яалаа..гм.Оюунэрдэнэ сайндаа ингээд бгамбиш.Энэ нийгмийн идээ бээрийг шахаж илааршужлна ушаасаа энэ залуучужд. Өчнөөн бузар булай илчлэгдэгэ.Сайханбилэг сарал Эрдэнэбат Батсуурь шүүгч гээл..
Зочин [66.181.190.122] 2024-04-12 16:08:53
ХАРХОРИНД МӨН ӨМНӨГОВЬД ХАМТ ЯВСАН ЖОЛООЧ НАР АМИА АЛДСАН
Зочин. [66.181.182.240] 2024-04-12 16:04:45
Чимгээ , Содномдаржаа хоёр хэлмэгдээгүй байх ..Хуулийнхан хэзээ тийм гоомой зүйл хийхгүй.. Аймаар хүйтэн авгай Чимгээ бол яах аргагүй амуудад байгаа..За тэгээд эргээгээд үнэн нь ил болно доо.. Хоорондоо бичсэн мессэжийг гь ил болгох хэрэштэй яагаад нуугаад байна аө
ЗОЧИН [202.9.40.195] 2024-04-12 16:35:08
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЯДАРСАН ХЭДЭН ХҮНИЙГ МУУХАЙ ЯРГАЛУУЛСАН ДАА, НҮГЛЭЭ ҮҮРЭХ ЦАГ ИРНЭЭ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИД.
Зочин [124.158.108.210] 2024-04-12 15:58:00
АСЕМ гэхэд л аймаар их мөнгөний хэрэг яригдаж дорж дээлээ нөмрөнө.
Зочин [66.181.185.139] 2024-04-12 15:40:50
;Дээрхи 17 дээр АСЕМийн мөнгө нэмэгдэнэ
Зочин [103.215.14.2] 2024-04-12 15:18:16
БОХИР УЛС ТӨРЧИД ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛ АА...КК
Зочин [66.181.178.129] 2024-04-12 14:33:08
Гэмт хүн шиг яагаад дандаа гэлбэлзээд гадаадад байдаг байна аа Элбэгдорж. Зоригийг алсан хүмүүс сандарч байгааг ямар сайн мэдэж байх юм? Сонин хэрэг шүү!
ЗОЧИН [202.9.40.195] 2024-04-12 13:24:29
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛЫГ ТООЧИЦГООЁ. ОЛНЫ ХЭЛЭЛЦЭЖ ИРСНЭЭР БОЛ 1. ЭРДЭНЭТИЙН МӨНГИЙГ ХАГАРТЛАА ЦУСАЛСАН. 2. АЧИТ ИХТ 3. ЭРДЭНЭТИЙН 49 4. СТРАТЕГИЙН ОРДУУД, ТЭНДЭЭС АВСАН МӨНГӨ 5. БУЛГАНЫ ТЭШИГ, ДОРНОТ, ХОВД, ХЭНТИЙН МИНЖИЙН ХАНГАЙ ЗЭРГЭЭС ХЯДСАН ХЯДЛАГА 6. АВЛИГАДАЖ АВСАН БУУ ЗЭВСЭГ БАЙЛДААНЫ ГЭМЭЭР ИЖ БҮХЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 7. ХАНААС ХУУЛЖ АВСАН БОЛОН МУЗЕЙ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙН УРАН ЗУРГУУД 8. ЭХ ЗУРГУУДЫГ НЬ ХУЛГАЙЛУУЛААД ХУУЛУУЛЖ ЗУРСАН ЗУРГУУД 8. МОНГОЛ БАНКНЫ ЭРДЭНЭСИЙН САНГ ТОНОСОН 9. ЭХНЭР БОЛОРМААГИЙНХАА НЭРЭЭР АВСАН АВЛИГЫН АСАР ИХ МӨНГӨ 10. ИРГЭН НЯМДОРЖИЙН ИЛЧИЛСЭН АВЛИГЫН МӨНГӨ 11. СОЛОНГОСЫН ИРГЭНИЙГ НИЙЛЖ ЗАЛИЛСАН АСАР ИХ МӨНГӨ 12. Н.АЛТАНХУЯГИЙН ИЛЧИЛСЭН ЭРДЭНЭТЭД ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ГЭМТ ҮЙЛДЭЛ 13. ЭНХТАЙВАН НАЙРАМДЛЫН ГАЗРЫН АСУУДАЛ 14. ХИС-ИЙН ГАЗРЫГ ДОРЛИГЖАВТАЙГАА НИЙЛЖ ДЭЭРЭМДСЭН МӨНГӨ УГААЖ АВЛИГАДАЖ ЗОЧИД БУУДАЛ БАРЬСАН 15 НАРАНТУУЛЫН ӨМНӨХ ГАЗРЫН АСУУДАЛ, АВЛИГААР ХОРООЛОЛ БАРЬСАН 16. ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО 17 оЛИМПЫН ХОРОО.
irgen [202.9.40.42] 2024-04-12 13:12:43
Bi Elbegeeg demjidgui.Bayrtsogt.Saihanbileg 3 bol MUiig uruudah zamd oruulsan.Bur Nisehiig butneer Saihanbileg avahaar zehej bsan.Gehdee Oyuk.Nymbaatar 2 bolovsrol.medleggui.utsan huuheldei.tulgen komunistoo eder bur batlaad.tumnii eleg doog bolj bn.6 jil shorond.garaad 2 jil bolj bhd uo bodoj baiv.Id naydiin nuursnii hulgai.ANU d bga SU giin olon terbumiin hausand duugaravuu.2 eer nohoinuud haragdaad bnuu.NAM yriad bbal bur unana.ulsiin hugjiliin tulee duugarch bai.Odoo 4 tsagdaad tag.Huuhed zodson bagsh Delhiin chinee uom bolj bn.Uhaan muu Said ch bas onigoo tsaashaa.
ЗОЧИН [202.9.40.195] 2024-04-12 13:11:45
"ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ Л ӨӨРӨӨ МЭДНЭ." ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Хүзүүгүй [202.55.188.84] 2024-04-12 13:03:33
Гутлаа тослоод зангиагаа зүүгээд ирээ хүзүүгүй новшоо. Монголын хамгийн баян болсноо шалгуул.нэг ч бизнесс хийж үзээгүй бж хагартлаа баяжснаа шалгуул. Арчаагүй нов америкт оччихоод олон юм хуцаад. Тийм л шударга юм бол наад урвагч Сайханбилэгээ чихдээд дагуулаад ир. Хоншоор бна уу.