“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Aдмин / Улстөр

С. Зориг агсан нэгэнтээ “ ...Ер нь бол манай хүмүүс ихийг үзэж, харж, мэдэж байгаа учир тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүй ёсны асуудал юм. Яагаад гэвэл, манай нийгэм халуунтай байна. Зарчим ёсоор бол хамгийн тэргүүний нийгэм байх ёстой. Би Унгарын туршлагыг их сонин гэж үзэж байна. Тэд ард түмнийхээ амьдралын түвшин нэлээн дээр гаргасан, тэгээд одоо өрөө төлөх ажилтай ч тэр түвшингээ барьж байна. Гэтэл манай ард түмний амьдралын түвшин тун дорой байна. Зөвхөн амьдралынхаа наад захын хэрэгцээг л хангаж байна. Хүмүүсээ хувь хүний(личность) түвшинд хүргэж чадахгүй байна. Тиймээс ч бодож санаж байгаа зүйл нь дорой, эрин цагаасаа хоцорсон явдал тун тод харагдаж байна.

Хотод мах олдохгүй, ер нь юм их ховор байгаа сурагтай. Энэ нь жилийн жилд. Улсын эдийн засгийн бодлогыг үндсээр нь солих хэрэгтэй юм…” хэмээн аль 1984 онд бичжээ. Гэвч ард түмнийхээ амьдралыг өөд татах 30, 40 жилийн ард гарсан ч байдал суурь үзүүлэлтээрээ огтхон ч өөдөлсөнгүй.

Аяндаа хүрэх өсөлтөөрөө зүтгээд ч ард түмний амьжиргааны түвшин хангалтгүй хэвээр байна. Энэ бол эрх зүйт, ардчилсан, социалист төрийн аль ч биш. Хөдөлмөрийн мөлжлөг ядуурал авлигал бахь байдгаараа цэцэглэж хөгжил дэвшлээс ухарч байгаа учраас шинэ боолчлолын замаасаа гэрлээгүй гэсэн үг. Нүүрснээс авхуулаад уул уурхайн баялгийг яаж шамшигдуулж иргэдийн боломжийг эрх мэдэлтнүүд дээрэмдэж болдгийг хангалттай харлаа. Одоо шинэчлэх чадвартай шинэлэг сэхээтэн сонгуулиар төрөн гарч чадах уу? Хэрвээ эрс шинэчлэлийг зөв гүйцэтгэх хүч гарахгүй л бол бид тусгаар тогтнолоо алдана.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [203.91.115.53] 2024-04-15 20:22:42

Цөхөрч туйлдсан ард түмэн л өөрсдөө энэ шулмын балай нийгмийг орвонгоор нь устгамаар байна!! Шулмасынх нь сонгууль нам сэхээтэн бүгдийг нь газрын хөрснөөс арчих хэрэгтэй!! Юуч хэрэггүй ядарч цөхөрсөн ард түмэн өөрсдөө л улс орон төр засгаа авч явах жамтай!!

Зочин [202.9.40.231] 2024-04-14 16:22:37

Энэ сонгуулиар С.Зориг шиг хэд хэдэн хүн гараад ирээсэй

хүннү [202.9.46.134] 2024-04-15 05:31:30

Тийм хүн чинь би л байна. Даан ч мөнгө байхгүй.

Баганаа [202.126.89.133] 2024-04-14 15:04:47

Ард түмнээ баян мөнгөтэй байлаг улс төрчтийг ядуу байлаг тэгсэн цагт монгол улс мандана

Зочин [66.181.187.107] 2024-04-14 13:41:41

Нэр дэвшигч горилогчдыг харах юм бол нэг их горьдох хэрэггүй юм шиг байнадаа. Нөгөөл хүчиндэгч хулгайч авилгачид бөхчин энэ тэрүүд дэвших бололтой. Бүр олон болж ирнэ гээч. Яахыг бүү мэд.

Зочин [61.255.174.252] 2024-04-14 12:42:48

Мөнгөөр саналаа өгсөн бол, төлбөрөө авсан. дараагийн сонгууль хүртэл, гурил мөнгөө хүлээгээд хэвт. Гонгиноод байх чинь амьсгаанууд.

Зочин [202.126.88.168] 2024-04-14 09:40:57

ҮХСЭН ЭЛЭНЦГИЙН ЧИНЬ БООЛ ГЭЖ МАНАЙ ЭРЧҮҮД МАШ ЗАЛХУУ ГЭР БҮЛЭЭ САЙХАН АВААД ЯВЧИХ СЭТГЭЛГҮЙ ШҮҮ ДЭЭ ЭРЧҮҮД ГЭР БҮЛДЭЭ НЭГ БОЛ ХЭРҮҮЛ ЗОДООН ХИЙГЭЭЛ НЭГ БОЛ ХЭВТЭЭЛ, ТЭНЭЭЛ БАЙХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙЖ ЮУН БООЛ ЯРИАД БАЙГААН.БЭ.ИЧИЖ АМЬДРААЧ ХЯТАДУУД ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙНА ХАРДАА

Зочин [66.181.187.168] 2024-04-14 11:26:22

Хужаагийн шээс минь та нарыг улаанбаатарт булшилж чадна шүү.

Эргэн тойронтойгоо нийцэж амьдраж байна. [66.181.184.209] 2024-04-13 22:27:55

2-хон хөрштэй, тэрний 1 нь социалист улс байхад Монголд хөрөнгөтний хүчтэй эдийн засаг БҮРДЭХГҮЙ. Иймд монголчуудийн цалин орлого нэг их хөрөнгөтөн улсынх шиг БОЛОХГҮЙ. Үүнийг эдийн засгийн онол, нийгмийн шинжлэх ухаанаар БАТЛАСАН байгаа. Иймд БОДИТ байдалтайгаа нийцэж амьдрах хэрэгтэй ш дээ.

Зочин [103.57.92.102] 2024-04-13 10:53:22

Монголчууд гадаадад боол болж л байгаа. Монголдоо л бүгдээрээ хаан шиг суух хүсэлтэй байдаг.

Зочин [103.212.116.195] 2024-04-14 20:23:56

Гадаадад хийсэн хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж чадаж. байгаа хүн яагаад боол гэж ? Наадах чинь Атаархал шүү !!!!

Хулгайч монгол [43.242.243.179] 2024-04-13 19:35:59

Гадаадад биш Монголдоо боол болж байгаа

Зочин [202.9.46.179] 2024-04-13 10:07:44

Монголчууд боолын боол болохыг хүсдэг

Улсын прокурорын хөл [103.212.117.202] 2024-04-14 10:09:45

Хулгайгаа сайн хийвэл боол болохгүй ээ миний дүү


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.