Эдийн засаг эерэгжлээ ч ард түмний амьжиргаа сууриараа сайжраагүй

Aдмин / Улстөр

Эдийн засгийн өсөлт энэ онд 8,4 хувьд хүрч, гадаад валютын нөөц 250 сая ам доллар, инфляц 7 хувь болсон эерэг мэдээ байгаа ч өрхийн орлого зарлагын бодит үзүүлэлтүүд сайжраагүй байна. Орлогоосоо давсан өрийн сүлжээнд орооцолдсон эдийн засгаа хөөрцөглөж хөнгөмсөг бус үнэнээр нь тооцоолон хуваарилах шийдэл дутагдлаар байна. Энэ онд авилгалыг бууруулж, уул уурхайн ашиг сайжирч гэмээ нь гарсан хонгилын үзүүрийн гэрэл шиг бага зэргийн өсөлтүүдээ хэрхэн хадгалах вэ гэдэгт бодлогын шаламгайлал шаардлагатай.

Нүүрс, зэс, алтаа түүхийгээр нь зарж олсон багахан ашигт тайвширцгааж улс төрийн алмайрал, цалгардалтаа үргэлжлүүлэх аваас юу ч өөрчлөгдөхгүй, бахь байдгаараа санхүүгийн дарамттай, бүх зүйлээрээ гаднаас хараат байх магадлал өндөртэй.

Эдийн засаг дахь суурь шинжтэй хоёр гуравхан эерэг үзүүлэлт нь хэн нэг сайд эсвэл аль нэг намын популист улс төрийн мэдэгдлийн сэдэв биш бөгөөд төсвийн бодлого хэр оновчтой хэрэгжих вэ гэдгээс үр дүн гарах юм.

Асар их авлигал, хязгааргүй шуналын хар ангал руу урссан олон их наядаар хэмжигдэх нийтийн баялгийн үр өгөөжийг хэзээ байх ёстой газарт нь буцаах вэ. 60 тэрбум, ЖДҮ, нүүрс, ногоон автобус гэх мэтээр авлигалын тодорхой нэр хаягтай хэргүүд бохир улс төрийн тохиргоотой хамт газрын гаваар орж хулгайн тогтолцоог боловсронгуй болгогчид төр самрах үйлсэд хүчин зүтгэсээр байвал асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Баялаг алга алга болдог "Газрын гав" гэдэг чинь .... [66.181.184.209] 2024-04-16 00:12:14

АНУ болон Баруун Европ ш дээ. Тэнд л Монголоос хулгайлсан бүх мөнгө шингэж байгаа. Сайханбилэг, Удаанжаргал, Элбэгдорж, Дээд шүүхийн шүүгчийн хүү, АНУ-ын иргэншилтэй улс төрчдийн хүүхдүүд, бүгд л тийшээгээ зугатачихсан биздээ.

Irgen [103.242.47.122] 2024-04-16 11:01:56

Үнэн. Улсын хамаг өнгөтэй өөдтэйг хэдхэн цөөн тооны хүмүүс цөлмөж бусад нь нийтээрээ ядуу амьдарч байна. Хүзүүгүй Элбэгдорж хулгайч түүний хамсаатангууд ийм байдалд оруулсан.

Зочин [103.57.95.138] 2024-04-15 23:36:43

Бурхан таны дотор буй.......

Ядуу улсын гадаадруу хийдэг утгагүй хөрөнгийн экспорт. [66.181.184.209] 2024-04-15 23:26:17

Монголд бол дундаж цалин орлого хэдийд ч Бээжин шиг 3000-4000 юань БОЛОХГҮЙ, Өвөр Монгол шиг 1500-2500 юанийн хооронд л байна. Учир нь Монголын эдийн засагт баялаг бүтээх хэсэг нь БАГАДААД байгаа юм. Бүтээсэн жоохон зүйлийн ИХЭЭХЭН хэсгийг муусайн авилгачид-хулгайчид АНУ, Европруу зөөчихдөг, ТЭНДЭЭ цусалчихдаг.

Иргэги [66.181.185.78] 2024-04-15 20:09:17

Гэр бүлээрээ цэргийн албанд ауилладаг айл бараг 10 сая төгрөг авч байгаа .гэтэл хцвийнихэвшилд ажиллаж байгаа /уураай биш / иргэн 1 сая гаруй төгрөгийн цалинтай Илүү хувийнихэвшил өгөхөд хэцүү Өөрөөрихэлбэл энд өртөг бүтээмжийн тухай яриаигарна Нөгөө шүүгч прокуроро бцсад төрийнхөн 5 сая цалинтай Ингэхээр юмны үнэ л өснө Нүүрсээ зарж байгаа зэсээ гаргаж байгаа учир төр цалинг нэмнэ Төр биш төрд байгаа МАН гэх мафи олны саналыг алдахгүй тулд....Ингэхээр алгуур боловч хувийн хэвшил хумигдана Монгол улс хөгжил гэхэд хэцүү болно

Зочин [202.126.88.168] 2024-04-15 11:04:02

ЯАЖ САЙЖРАХ ВЭ НАЙМААЧИД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ ЁСТОЙ ААТАЙ НЭМЭЖ БАЙНА ӨДРӨӨР БИШ БАРАГ ЦАГААР НЭМЖ БАЙНА ЯГ ГОЛ ЮМАН ДЭЭР НАЙМААЧИД, БАНКУУД Л АРД ИРГЭДИЙГ ШУЛАН МӨЛЖИЖ ИРГЭДИЙН АИЬЖИРГААГ ДООДЫН ДООД БОЛГОЖ ХАЯААААД БАЙНА ШҮҮДЭЭ. НАЙМААЧИД МАХ СҮҮ ГУРИЛ БУДАА ЦАЙ ДАВС ГЭЭД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭЭ АСАР ӨНДӨР ТҮВШИНД НЭМЖ БАЙГАА НЬ УЛС ЭХ ОРНЫХОО ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГОД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ санаатай хорон үйлдэл шүүдээЭХ ОРНЫ БОЛОН ИРГЭДИЙН БҮХ ЗҮЙЛИЙГ хулгайлж өлсгөж тамлан зовоож байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.