АНУ: БНХАУ ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх болсон
Оросын Украин дахь цэргийн хүчин чадлыг бэхжүүлж, улмаар ЗХУ-ын үеэс хойших хамгийн томоохон зэвсэг техникийн хүч сэлбэлт хийхэд нь Москвад Хятад улс дэмжлэг үзүүлж байна гэдэг мэдээллийг өчигдөр, америкийн өндөр албаныхан өгчээ. Харин АНУ дахь Хятадын ЭСЯ, улс нь Украины хямралд татагдан орсон аль нэг тал эсвэл үйлдвэрлэгч биш гэдгийг дурдаж, дайтагч талуудын алинд ч зэвсэг нийлүүлээгүй гэдэг мэдэгдлийг хийсэн байна.
Тодруулбал, Хятад улс Орос руу нисгэгчгүй онгоц болон пуужингийн технологи, суурь машинууд, бичил электрон техник болон бусад дэвшилтэт технологийн худалдаагаа нэмэгдүүлж, энэ нь улмаар Украины дайнд ашиглах пуужин, танк, нисэх онгоц бусад зэвсэглэл үйлдвэрлэж боломжийг Москвад бүрдүүлж байна гэж Ерөнхийлөгч Байдений засаг захиргааны өндөр тушаалын хоёр эх сурвалж нэрээ нууцалсны үндсэн дээр ийм мэдээлэл хийснийг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.
Зарим нь нууцлалын зэрэглэл буурсан тагнуулын мэдээ сэлтэд тулгуурласан гэдгийг дурдаж хийсэн тэр 2 түшмэлийн мэдээллээр бол, өнгөрөгч 2023 онд гэхэд Оросын пуужин, танк, нисэх онгоцны үйлдвэрлэлд ашигласан нийт бичил электрон тоног төхөөрөмжийн 90 хувь нь Хятадынх байжээ.
Мөн орос, хятадын үйлдвэрүүд Оросын нутаг дээр нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл хамтран эрхэлж, сум хэрэгслийн үйлдвэрлэлд ашигладаг нитроцеллюлоз, танк, хуягт техникт ашигладаг оптик эд ангиуд, нисгэгчгүй онгоцны, бас далавчит пуужингийн турбо тийрэлтэт хөдөлгүүрийг мөн нэр бүхий хятад компаниуд Орост нийлүүлдэг гэж энэ мэдээлэлд дурджээ.
Хятадын орос руу гаргадаг хагас дамжуулагчийн экспорт 2021 онд 200 сая байсан бол 2022 онд 500 сая гаруй болж нэмэгдсэнийг оросын гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн “Чөлөөт Орос” сангийн мэдээлэл мөн харуулжээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сард Хятадад айлчлах гэж байгаатай холбогдуулж дээрх мэдээлэл дүгнэлтүүдийг АНУ-д албан түвшинд хэлэлцсэн гэж мэдээлсэн байна
Мөн ирэх 7 хоногт италийн Капри аралд болох Долоогийн бүлгийн орнуудын ГХЯ-ны сайд нарын уулзалт дээр Блинкен Украинд олсон амжилтаа бататгаж, бас армиа сэлбэх эрмэлзэлтэй байгаа Орос улсад Хятадын дэмжлэг өсөн нэмэгдэж байгаа асуудлыг хэлэлцэх юм байна.
Хятад улс харин хэдийгээр өрнөдийн орнуудын хориг арга хэмжээг үл хайхран Москватай, эдийн засгийн бат бөх харилцаа өрнүүлж байгаа ч зэвсэг эсвэл цэргийн тусламж үзүүлсэн удаагүй гэж мэдэгдэж ирсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын банкнууд сүүлийн үед, барууны хоригт өртсөн оросын үйлчлүүлэгчидтэй харилцахаа эрс хязгаарлаж эхэлснийг Оросын Коммерсант зэрэг гол томоохон хэвлэлийн мэдээллүүд харуулжээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:19
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:19
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [103.10.22.89] 2024-04-18 06:11:57
Чаддаг чаддаг юмаараа хийж л таараа ....
иргэн [202.9.46.246] 2024-04-17 16:18:00
АНУ болон НАТО гийн орнуудыг Орос Хятадууд тоохгүй гэдэг нъ ил харагдаж байна, Хориг тавих нъ бүр ч эсрэгээрээ Оросын эдийн засийг өсөлтрүү түлхчихлээ, Одоо өөр л гарц хэрэгтэй боллоодоо,
зочин [103.57.93.154] 2024-04-17 16:04:01
УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Зочин [66.181.191.119] 2024-04-17 15:08:56
Ану хол очиж хуц. Дэлхийн дайныг өдөөгч шүү
Зочин [66.181.191.119] 2024-04-17 15:07:03
Америк л ганцаар бусдад зэвсэг, мөнгө өгч байх ёстой юу. Орос хятадын харилцаа тэдэнд падгүй. Хуцаа л байна.
Зочин [202.126.88.184] 2024-04-29 21:23:31
Ардчилал гэхээр өөрсдөө болдог бусад болдоггүй_ Нөгөө тэгш эрх хаана байна
Зочин [202.9.40.72] 2024-04-17 13:38:44
Хятад АНУ сулруулж байгаад Тайваныг авах бодолтой. Хятад АНУ шууд тулж азаа узэж байхаар Оросоор бамбай хийж байгаа
Зочин [66.181.182.238] 2024-04-17 11:30:15
Украйнд олсон амжилтаа бататгаж ... украйн дахь оросын цэргийн тусгай ажиллагаа амжилттай явагдаж байгааг анус хүлээн зөвшаарөөд эхэлж дээ.
Зочин [103.168.34.153] 2024-04-17 09:52:27
АНУ бусад улсад зэвсэг нийлүүлэх, дайныг дэмжих нь энхийн төлөа болж байна уу
Зочин [45.117.35.11] 2024-04-17 01:25:36
АНУ г яргачин гэвэл таарна Дайн хямралыг энэ яргачид тарьж байдөг Одоо орос хятад 2 улс д няц даруулайсай Ц
Зочин [66.181.176.142] 2024-04-16 21:57:01
Сайн л байна шүү дээ
Батөлзий [66.181.160.90] 2024-04-17 11:08:47
Хужаа санаа асар муухай АНУ Орос 2 ыг бас хооронд нь байлдуулж зэвсгээ зараад хүчийг нь сулруулах өөрт ашигтай тактик алсдаа хужаа дэлхийг эзлэх санаа
Том улс том зорилготой байхаас яаахав. [66.181.184.209] 2024-04-16 18:41:01
Хятад ойрын 10 жил Тайвааныг өөртөө нэгтгэнэ. Үүнд Орос л түүнд холбоотон болно. Иймд Оростой маш сайн харьцаатай байхыг эрмэлзэнэ. Хажуугаар нь өөрийн зэвсгийг Украйн туршиж сайжруулахыг хичээнэ. Тайвааниы асуудлыг шийдэсний дараа Оростой хамтарч сарыг колончилно. Түүний дараа ...
Иргэн [66.181.176.111] 2024-04-17 05:01:30
Үнийг В.ЖИРНОВСКИ амьд ахуйдаа хэлж сануулдаг байлаа! Хятад бол хятад! Хэзээ ч өөрийн эзэмшилээ(дэлхийг) бусдатай хуваахгүй! Сансарыг зөвхөн ганцаараа эзэмшихийн төлөө байгаа!
Алдаагаа залруулья. [66.181.184.209] 2024-04-17 00:45:21
4-р мөрөнд алдсан байна. Энд "Украйнд" гэж бичих ёстой. Тэгэж уншаарай.
Зочин [66.181.160.65] 2024-04-16 18:30:46
АНУ үхсэндээ боож үхэх гээд байгаа юм. Өөрсдөө үхэл цус өнчрөл хагацлыг үйлдэж болдог үүний эсрэг зогссон бүхнийг буруутан гэнээ больж үз өөрийн толгой дээр байгаа бухлыг харахгүй хүний толгой дээрх хялгас харахтай адил
Зочин [202.9.46.43] 2024-04-15 12:28:58
baiden al alsaas ingene gehees oor yum baihgue pisda